Бохайн тэнгис
Бохайн тэнгис (Хятадаар 渤海) нь Хятадын зүүн хойд хэсэгт, Ляодуны хойг болон Шаньдуны хойгийн хооронд орших булан юм. Гадаргуугийн талбай нь 78,000 км2, дундаж гүн нь 25м. Зүүн талаараа Бохайн хоолойгоор Шар тэнгистэй холбогдоно. Бохайн тэнгист Шар мөрөн, Ляо мөрөн, Хай мөрөн зэрэг томоохон гол мөрнүүд цутгадаг.
Загасны нөөц ихтэй, мөн давсаар баялаг тэнгис юм. 1960 оноос Бохайн тэнгист газрын тос, шатдаг хийн хайгуул хийгдэж, олборлож буй.
Хятадын засгийн газраас Бохайн тэнгисийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулсан боловч ойрын жилүүдэд Тянжинь болон Таншань зэрэг аж үйлдвэрийн бүс нутгуудаас үйлдвэрийн хаягдал агуулсан бохир ус цутгах нь ихэсч, усны бохирдол нь анхаарал татах болсон.