Нуур
Нуур гэдэг нь далайтай нийлдэггүй, далайгаас хол орших, бүхэлдээ газраар хүрээлэгдсэн их ус юм. Нуур янз бүрийн хэлбэртэй, давст, цэнгэг уст (тунгалаг) гэх хоёр хэлбэртэй бөгөөд цөөрмөөс том болон гүн байдгаараа ялгаатай юм.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | нуур |
монгол кирилл. | нуур |
халимаг кирилл. | нур |
Нуурууд нь ихэвчлэн уулархаг нутагт, хавцалд тогтсон хэлбэртэй байдаг эсвэл эх газрын нам дор газруудад голуудаар тэжээгдэн үүсдэг. Дэлхий дээрх ихэнх нуур нь сүүлчийн Мөсөн галавын дараа ус татралтын гуунаас шалтгаалан үүссэн байдаг.
Дэлхийд цуутай нуурЗасварлах
Дэлхийд олон нуур байх боловч им дурдууштай нууруудыг дор тайлбарлавал:
- Каспийн тэнгис - хамгийн их эзлэхүүнтэй (23,600 км³), гадаргуугаар хамгийн том (394,299 км²).
- Байгал нуур - хамгийн гүн (1,637 м).
- Танганьика нуур - хамгийн урт сунасан гадаргуутай (660 км).
- Титикака нуур - хамгийн өндөрт оршдог томоохон (далайн түвшнээс дээш 3,812 м).
- Сөнөсөн тэнгис - хамгийн нам дор оршдог (далайн түвшнээс доош 418 м).
Дэлхийн томоохон нуурЗасварлах
Сансраас харагдах Каспийн тэнгис
Хиймэл дагуулаас харагдах Байгал
Нуурын нийт талбай дэлхийн гадаргуугийн 1,8 %-тай тэнцэнэ (ойролцоогоор 2,7 сая км²).
Нуурын нэр | Гадаргын талбай, (мян. км²) |
Далайн түвшнээс дээш өндөр (м) | Гүн (м) | Аль тивд оршдог |
---|---|---|---|---|
Каспийн тэнгис | 376 | −28 | 1025[1] | Европ, Ази |
Дээд нуур | 82 | 183 | 393 [2] | Хойд Америк |
Виктори | 68 | 1134 | 80 [3] | Африк |
Хюран | 60 | 177 | 208 [4] | Хойд Америк |
Мичиган | 58 | 177 | 281 | Хойд Америк |
Танганьика | 34 | 773 | 1470 [5] | Африк |
Байгал | 32 | 456 | 1637 | Ази |
Малави | 31 | 472 | 706 | Африк |
Их Баавгайт | 30 | 157 | 137 | Хойд Америк |
Их Боолын | 29 | 156 | 150 | Хойд Америк |
Эри | 26 | 174 | 64 | Хойд Америк |
Чад | 26 | 281 | 11 | Африк |
Виннипег | 24 | 217 | 28 | Хойд Америк |
Балхаш | 22 | 342 | 26 | Ази |
Онтарио | 20 | 75 | 236 | Хойд Америк |
Арал тэнгис | 18,24 | 3,5 | 54,5 | Ази |
Ладог | 18 | 5 | 230 [6] | Европ |
Маракайбо | 16 | 0 | 250 | Хойд Америк |
Бангвеулу | 15 | 067 | 5 | Африк |
Дунтин | 12 | 11 | 8 | Ази |
Онег | 10 | 33 | 127 | Европ |
Тонлесап | 10 | 12 | 14 | Ази |
Туркана | 8,5 | 375 | 73 | Африк |
Никарагуа | 8.4 | 32 | 70 | Хойд Америк |
Титикака | 8,3 | 3812 | 304 | Өмнөд Америк |
Мөн үзэхЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Commons: Нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Нуур – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Вики эшлэл: Нуур – Эшлэл