Зүлгэ мөрөн

(Лена мөрөн-с чиглүүлэгдэв)

Зүлгэ (буриадаар: Зүлхэ мүрэн, якутаар: Өлүөнэ, оросоор: Лена) — ОХУ-ын зүүн Сибирийн нутгаар урсаж Умард мөсөн далайн Лаптевын тэнгист цутгадаг мөрөн.

Зүлгэ мөрөн
Зүлгэ мөрний ай сав
ЭхБайгал нуурын ойролцоох Байгалын нуруунаас
АдагЛаптевын тэнгисУмард мөсөн далай
Усаа цуглуулдаг орнууд Орос
БайршилЭрхүү муж, Саха, Сибирь
Урт4294 км[1]
Эхийн өндөр1465 м
Адгийн өндөр0 м
Өндрийн ялгаа1465 м
Урсац4165-16.760 м³/с
Ус цуглуулах талбай2.490.000 км²[1]
Голын системЗүлгэ мөрөн
Зүүн цутгалуудБүлүү
Баруун цутгалуудВитим, Олёкма, Алтан

Тус голын урт нь 4400 км бөгөөд ай сав нь 2,49 сая км². Жилийн урсац нь 515,6 км³.

ОХУ-ын Эрхүү муж болон Сахагийн нутгаар урсан өнгөрдөг бөгөөд зарим цутгадаг голууд нь Өвөр Байгал, Красноярск, Хабаровск хязгаар болон Буриад улс, Амур мужийн нутгаар өнгөрдөг байна.

Нэрийн үүсэл

засварлах

1619-1628 оны үед П.Д.Пенда хэмээх оросын аялагч Елюенэ гэдэг гол байдгийг мэдэж орос хэлээр Лена гэж дуудах болжээ. Голын нэр нь эвенк хэлнээс гаралтай «Елю-Енэ» («Елюенэ») буюу «том гол» гэсэн утгатай үг ажээ.

Газар зүй

засварлах

Зүлгэ буюу Лена мөрний эх нь Байгал нуураас баруун тийш 10 км зайд орших, Байгалын нурууны нэг хэсэг болох нэргүй оргилын бэлд 1470 м өндөрт орших жижиг намаг гэж үздэг байна.

Эрт дээр үеэс Зүлгэ гол болон түүний цутгалууд загасны нөөцөөрөө алдартай байсан. Далан байхгүй, хүнсний баялаг баазтай тул олон төрлийн загас амьдрахад маш сайн нөхцөлтэй. Тус мөрний хамгийн том, хамгийн үнэ цэнтэй загас бол Сибирийн хилэм юм. Мөн тул, ленок, таймень, налим загас байдаг. Зарим хүмүүс 70 сантиметр хэмжээтэй, найман килограмм жинтэйг барьсан байдаг. Эдгээр загасыг Улаан номд оруулсан бөгөөд зөвхөн тусгай газар загасчлахыг зөвшөөрдөг.

Зүлгэ мөрөн өнөөг хүртэл Сахагийн тээврийн гол судас хэвээр байгаа бөгөөд бүс нутгийг Холбооны чанартай тээврийн дэд бүтэцтэй холбодог. Навигацийн буюу усан онгоц явах хугацаа нь мөрний доод хэсэгт 120 хоног, дээд хэсэгт 180 хоног хүртэл үргэлжилдэг байна. Мөрөн дээгүүр төмөр замын 1, авто замын 3 гүүр байдаг.

Хот суурин

засварлах

Зүлгэ мөрний эрэг дээр 6 хот байрладаг:

  • Усть-Кут;
  • Киренск — 1630 онд байгуулагдсан;
  • Ленск;
  • Олёкминск;
  • Покровск;
  • Якутск - 1632 онд байгуулагдсан, 318 мянга хүн амтай ОХУ-ын Зүүн умард нутгийн хамгийн том хот;


   

Цахим холбоос

засварлах
  Commons: Зүлгэ мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Зүлгэ мөрөн – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1.0 1.1 Lena im Staatlichen Gewässerverzeichnis der Russischen Föderation (russisch) – mit Zuflüssen (Teil 1)