Миссисипи мөрөн

Миссисипи мөрөн (англ. Mississippi River) нь Миссисипи Америкийн Нэгдсэн Улсын Миннесота мужид орших Итаска нуураас эх аван урсаж, Мексикийн буланд цутгадаг мөрөн юм. 3779км урттай бөгөөд уртаараа Миссури мөрний дараа 2-т ордог.

Миссисипи мөрөн
Сент Луис хотын хойгуур урсах Миссиссипи мөрөн (2005)
Миссиссипи мөрний голын систем
Эх Айтаска нуур
Адаг Мексикийн булан (Атлантын далай)
Усаа цуглуулдаг орнууд Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Байршил Миннесота, Висконсин, Айова, Иллиной, Миссури, Кентакки, Теннесси, Арканзас, Миссиссиппи, Луйзиана
Урт 3778 км
Эхийн өндөр 450 м
Адгийн өндөр 0 м
Урсац -дундаж 18.400 м³/с
Ус цуглуулах талбай 2.981.076 км²
Голын систем Миссиссипи мөрөн
Зүүн цутгалууд Голын систем ба усаа цуглуулах талбай хэсгээс үзэх
Баруун цутгалууд Голын систем ба усаа цуглуулах талбай хэсгээс үзэх

ГазарзүйЗасварлах

Миссиссипи мөрөнд цутгах 2 том гол байдаг нь Монтана мужаас эхтэй Миссури болон Пеннсилвани мужаас урсах Охайо голууд юм. Миссиссипи гэдэг нь нутгийн уугуул иргэд болох Индианчуудын хэлээс гаралтай ба "Том гол" гэсэн утгатай. Охайо голтой нийлэх цэгээс хойд хэсгийг Дээд, өмнө хэсгийг Доод Миссиссипи гэж хэлдэг. Жефферсон-Миссури-Миссиссипи голууд нь нийлж урсан Дэлхийд уртаараа 4-т орох 6300 км урт том систем үүсгэдэг байна.

Урьд мөрний дагуух газар Францын эзэмшилд байсан тул Сент Пол хотоос Нью-Орлеанс хүртэл француудын барьсан хот суурин газрууд нилээд бий.

Голын систем ба усаа цуглуулах талбайЗасварлах

Миссиссипи нь нилээд олон салаа гол мөрөнтэй бөгөөд заримыг дурдвал:

Зүүн цутгалуудЗасварлах

Баруун цутгалуудЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Mississippi River – Викимедиа дуу дүрсний сан