Нил мөрөн
Нил мөрөн (Араб: النيل Ан Нил; эртний грекээр: Νεῖλος Нейло; эртний египетээр: Итерү; Коптик: Пиаро эсвэл Фиаро; Амхарын: ዓባይ Аббай) нь умар зүг рүү урсдаг Африк тив дэх дэлхийн хамгийн урт мөрөн юм. Нийт урт нь 6,650 км. Нилд Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгал байх бөгөөд удаах нь Нилийн ус, үржил шимийн гол эх үүсвэр бол Цагаан Нил нь илүү урт юм байна. Цагаан Нил Африкийн төв хэсгээс эх авах бөгөөд Нилээс хамгийн хол орших эх нь Руанда дахь Виктория нуур эх булаг нь болдог. Тэндээс Танзани, , Уганда, өмнөд Суданаар дамжин урсдаг бол Цэнхэр Нил нь Этиоп дахь Тана нуураас эх авч Судан руу зүүн-өмнө зүгээс урсан орно. Хоёр мөрөн Суданы нийслэл Хартум хотод нийлдэг.
Нил мөрөн | |
---|---|
Эх | Лувиронца гол, Бурунди |
Адаг | Каираас умард зүгт Газар дундын тэнгист |
Байршил | Зүүн хойд Африк |
Урт | 6852 км |
Эхийн өндөр | 2700 м |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | 2660 м³/с |
Ус цуглуулах талбай | 3.255.000 км² |
Голын систем | Нил мөрөн |
Зүүн цутгалууд | Бахр-эль-Газаль мөрөн, |
Баруун цутгалууд | Атбара гол, цэнхэр нил, собат гол |
Мөрний доод урсгал нь бараг цөлөөр урсах бөгөөд Суданаас, Египет руу урсана. Египет нь Нил мөрнөөс олон мянган жилийн турш хамааралтай байсаар ирсэн ба хотууд нь Нил мөрний хөндийд байрлахын зэрэгцээ түүхийн гол дурсгалууд мөрний ойролцоо оршдог. Нил мөрөн Газар дундын тэнгис руу маш том садраа үүсгэн цутгадаг.
Цахим холбоос
засварлахWiktionary: Нил мөрөн – Энэ үгийг тайлбар толиос харна уу |