Горхи нь голоос жижиг урсгал ус юм. Ихэвчлэн хэдэн арван сантиметрээс 2 метр хүртэл өргөнтэй бол горхи гэнэ. Борооны ус, хайлсан мөсний ус нь горхи болон урсдаг. Хэрэв уулнаас бууж буй бол урсгал нь түргэн байдаг.