Хятадын Монгол дахь эзлэн түрэмгийлэл
Богд Хаант Монгол Улс нь гадаад дотоод хүчин зүйл ялангуяа Дундад Иргэн Улсын түрэмгийлэлийн шууд үр дүнд 1919-1920 онд хятадын цэрэгт эзлэгдсэн үе юм.
Гадаад Монгол 外蒙古 ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1919–1921 | |||||||||||||
Төрийн дуулал: Хятад Орчлон Ертөнцөд Баатарлаг Зогсож байна | |||||||||||||
Төлөв | Бүгд Найрамдах Хятад Улсын цэргийн эзлэн түрэмгийлэл | ||||||||||||
Нийслэл | Нийслэл Хүрээ (одоогийн Улаанбаатар) | ||||||||||||
Нийтлэг хэл | Монгол хэл Тува хэл | ||||||||||||
Шашин | Төвөдийн Буддизм | ||||||||||||
Төр засаг | Хятадын шатлалa | ||||||||||||
Богд Хаан | |||||||||||||
Түүх | |||||||||||||
• Хятадын цэрэг Өргөөг эзлэн авсан | 10 сар, 1919 | ||||||||||||
• Хятадын цэрэг Алтанбулагт бут нэргэгдсэнb | 3 сар, 1921 | ||||||||||||
| |||||||||||||
|
Булаан эзлэлтийн түүх
засварлахДэлхийн нэгдүгээр дайн болон Орос оронд гарсан Октябрийн хувьсгал, Оросын иргэний дайн зэрэг үйл явдлуудаас уламжлан Богд Хаант Монгол Улсын талаар Оросын баримтлах бодлого суларсан байна. Энэхүү эгзэгтэй үед монголын тусгаар тогтнолыг цаашид хангах тал дээр монголын ноёд лам нарын хооронд зөрчил хурцадсан бөгөөд 1919 оны 2 сард ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн учир битүүүлэг байдалд нас баржээ. Хиагтын гэрээний дагуу Монголд сууж байсан Хятадын бүрэн эрх төлөөлөгч Чен-И энэхүү байдлуудыг ашиглан монголын удирдлага дах хятадын тал баримтлагч Шанздуба Бадамдорж, Гадаад хэргийн сайд Цэрэндорж зэрэг лам ноёдыг өөртөө татах бодлогыг амжилттай явуулж байсан байна. Тэрээр Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй байсныг далимдуулан ихээхэн шан харамж олгох амлалт өгсөн ба Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын Автономийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах тухай 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулан монголчуудад тулган өгсөн байдаг. Үүнийг Манлайбаатар Дамдинсүрэн тэргүүтэн эрс эсэргүүцэж бйахад Бадамдорж, Цэрэндорж нар дэмжиж байжээ. [2]
Иймэрхүү хоорондын зөрчилтэй нэгдсэн бодлогогүй үед хятадын генерал Сю Шүжан 1919 оны 10 сард 4000 цэрэг бүхий цэргийн толгойн ангиудын хамт Нийслэл хүрээнд ирж байрлажээ. Үүний араас оны эцэс гэхэд 10000 цэрэг бүхий хүч ирж байрлажээ.[3] Чен-И ба Сю Шүжан нар хоорондоо зөрчилдөн улмаар Сю Шүжан Чен-И г баривчилан бээжинд хүргүүлсэний дараа Монголын автономийг устгах гэрээ бичигт монголчуудыг гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлэн Бадамдорж, Цэрэндорж нарын зөвшөөрсний дагуу зуруулсан ба Монголын армийн зэвсгийг хураан монголын автономийг устгах ёслолыг хүрээнд хийжээ. Энэ үеэр Богд хааныг хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэх зэргээр монголчуудыг илт доромжилсон үйлдлүүдийг хийсэн байна. Бээжинд Сю Шүжаны багтдаг Анхуй бүлэглэл унасны дараа түүнийг эргүүлэн татсан ба Чен-И эргэн иржээ.
Энэ үед монголчууд хятадын цэргийн түрэмгийлэн эзэлснийг эсэргүүцэн, хөдөө орон нутагт тэмцэл өрнүүлж эхэлжээ. Тэмцлийн хэлбэр нь цөн тоотой гамин цэргүүдийг зэвсэглэн дайрч устгах, цэргийн агт орьдыг булаах, цэргийн ачаа хөсгийг дээрэмдэх зэрэг хүч хэрэглэсэн аргуудаас гадна Богд хаан болон тусгаар тогтнох эрмэлзлэл бүхий ноёд, лам нар гадаадын улсуудаас цэрэг, зэвсгийн тусламжийг бичгэн болон аман хэлбэрээр хүсэх зэргээр явагдаж эхэлжээ. Мөн үед хүрээнд тэргүүний тэмцэгч эх орончдын Хүрээний бүлэг ба Консулын бүлэг гэсэн нууц бүлгэмүүдийг байгууж, тэмцэж эхэлсэн. Чен-И хүрээнд ирсэний дараа монголчуудыг зөөлөн аргар татах бодлогоо дахин эхэлсэн боловч Сю Шүжаны дараа цэргийн эрхийг авсан байсан генерөл Жан Циньхуй, Го Сунлин и Ма Бинюэ нар түүнд захирагдсангуй. Монгол орныг эзэлсэн гамин цэргүүд монголчуудыг дээрэмдэх, хүчирхийлэх аргаар хангамжаа бүрдүүлж байсан ба харгислал улам ширүүссэн байна. хятадын тагнуул мэдээлэгч нар болон урвагч нарын тусламжтайгаар монголчуудын тэмцлийг мэдсэн хятадууд Богд хааныг гэрийн хорионд оруулж хорисон ба монголын дэвшилтэт үзэл бодол бүхий ноёд, лам нар ба жирийн монголчуудыг олноор нь хомроглон баривчилан хорьж, эрүүдэн шүүж эхэлсэн байна.
Үүнээс гадна Монголын Нийслэл хүрээнээс гадна, Хиагт, Чойр, Улиастай, Ховд, Сэцэн ханы өргөө зэрэг томоохон суурингуудад олон тооны цэрэг бүхий гарнизонуудыг байршуулснаар монгол дах өөрийн цэргийн байрлалыг сайжруулжээ. Сибир, байгаль орчимд улаанууд ялалт байгуулснаар цагаантны байдал эрс муудаж олон тооы дүрвэгч оросуууд монголд олноор орж ирж байжээ.
Үр дүн
засварлахМонголын ийм эгзэгтэй үед 1920 оны 11 сард оросын Даураас дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн командалсан Азийн морин дивиз Хэнтийн хойт хэсгээр монголд цөмрөн орж ирсэн байна. Барон унгерн Нийслэл хүрээ рүү 1920 оны сүүлээр хоёр удаа дайралт хийсэн боловч цэрэг, зэвсгээр давуу гамингийн сөрөг цохилтод авттан ухран Тэрэлжид байрлажээ. Бароныг монголчууд идэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, хүнсний зүйлээр хангасны дараа 1921 оны 2 сард шийдэмгий довтолгоо хийн хүрээн дэх 15000 гамин цэргийг бут цохин ихэнхи хэсгийг Хиагт руу зугтаалгасан байна. Барон Богд хааныг дахин хаан ширээнд нь суулган Богд Хаант Монгол Улсыг дахин байгуулжээ. Энэ үед Барон унгерн болон түүний удирдлага дах генерал Резухин, Кайгородов, Казагранд болон бусад офицеруудын удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэгт тулалдан бут цохисон ба хиагт дах гамин цэргийг д.Сүхбаатар тэргүүтэй Ардын журамт цэргүүд тус тус бут цохижээ. Ингэж монголчууд гамингийн эзлэлтээс чөлөөлөгдсөн байна.
Хохирол
засварлахХятадуудын түр зуурын цэрэглэн эзэлсэн нь хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн хэдий ч Монголын нийгэм-эдийн засагт хүнд хохирол учруулсан байна. Хятад цэргийн дээрэмдлэгт олон тооны сүм хийд бүхий суурин газрууд нэрвэгдсэн төдийгүй заримыг нь галдан шатааж устгасан байна. Үүнээс гадан хятад цэргүүд монголд дээрэм тонуул, аллага, хүчирхийлэлийг газар сайгүй хийж байсны үр дүнд 17000 монгол хүн амь үрэгдсэн ба олон тооны мал, сүрэг, үнэт эдлэлийг дээрэмдсэн байна. [4][5][6][7][8][9][10]
Түүхэн баримт
засварлахМонголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Stephen Kotkin (6 November 2014). Stalin: Volume I: Paradoxes of Power, 1878–1928. Penguin Publishing Group. pp. 282–. ISBN 978-0-698-17010-0.
- ↑ "МОНГОЛ ДЭЭЛТЭЙ БУУДУУЛСАН ДАА". Эх хувилбараас архивласан: 2019-09-20. Татаж авсан: 2019-09-20.
- ↑ Thomas E. Ewing, "Russia, China, and the Origins of the Mongolian People's Republic, 1911-1921: A Reappraisal", in The Slavonic and East European Review, Vol. 58, No. 3 (Jul., 1980), p. 406ff
- ↑ См. Эрлихман В. Потери народонаселения в ХХ века: справочник. — М.: Русская панорама, 2004
- ↑ Кузьмин С. Л., Оюунчимэг Ж. Буддизм и революция в Монголии (Memento 6. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
- ↑ Кузьмин С.Л. Барон Унгерны түүх: үнэнийг дахин сэргээсэн туршилт. Улаанбаатар, 2013
- ↑ Торновский М.Г. Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хурнэ. Улаанбаатар, 2009
- ↑ Барон Унгерний тухай баримт, дурдатгалууд. Улаанбаатар, 2007
- ↑ Батсайхан О. Хүрээг хятадуудаас чөлөөлсөн монгол улсын баатар Барон Унгерн
- ↑ Кузьмин С.Л., Оюунчимэг Ж., Баяр Б. Улаан хадын дэргэдэх байлдаан бол Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол үйл явдлын нэг мөн. – Түүхийн судлал Tomus 41-42, Fasc.14. Улаанбаатар, 2011-2012, х. 182-217 [1]