Гончигжалцангийн Бадамдорж

Гончигжалцангийн Бадамдорж нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын үйлст гарамгай гавьяа байгуулсан боловч энэхүү гавьяагаа ДИУ-д генерал Сю-шүжаны сүрдүүлгээс болон харлуулсан нэгэн.

Да лам
Гончигжалцангийн Бадамдорж
Да лам Бадамдорж
ТөрсөнГончигжалцангийн Бадамдорж
1850-д он
Чин улс, Гадаад Монгол, Их Шавь
Нас барсан1920 он
Богд Хаант Монгол Улс
Үхлийн шалтгаанЧихрийн шижин
Яс үндэсхалх
Үндэстэнмонгол
Боловсролманж, төвөд, хятад хэлтэй
Юугаараа алдаршсанМонгол Улсын Ерөнхий сайд, Автономит монгол улсыг устгах гэрээнд гарын үсэг зурсан.
ХэргэмДа лам
Шүтлэгбурханы шашин
Шашны бүлэгшарын шашин

Түүхэн баримт

засварлах

Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б. Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.

Өмнөх
Сайн ноён хан Намнансүрэн
Монгол Улсын Ерөнхий Сайд
1919-1920
Дараах
Жалханз хутагт Дамдинбазар