Хиагт (Орос: Кяхта; бур. Хяагта; «хиагт») — Хиагт аймгийн төв болдог Оросын Холбооны Улс, түүн дотроо Бүгд Найрамдах Буриад Улсын хот.

Хот
Хиагт
Орос: Кяхта
бур. Хяагта хото
Далбаа Сүлд
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Холбооны тойрог Сибирь
Бүгд Найрамдах Улс Буриад
Район Хиагт аймаг
Засаг дарга Валери Цэрэнпилов
Байгуулагдсан 1727 он
Хот 1861 оноос хойш
Нутаг дэвсгэр 28 км2
Хүн ам 20.024 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Хүн амын нягтрал 715 хүн/км²
Далайн түвшнээс дээш 760 м
Цагийн бүс UTC+8
Утасны код (+7) 30142
Шуудангийн дугаар 671840–671843
ТХ-н улсын дугаар 03
ОКАТО 81 233 501
Газар зүйн байршил
Солбицол 50° 21′ У, 106° 27′ ДКоординат: 50° 21′ 0″ У, 106° 27′ 0″ З
Хиагт (Оросын Холбооны Улс)
Хиагт (Оросын Холбооны Улс)
ОХУ-ын газрын зураг дээрх байршил
Хиагт (Бүгд Найрамдах Буриад Улс)
Хиагт (Бүгд Найрамдах Буриад Улс)
Бүс нутаг дахь байршил
Оросын хотын жагсаалт

2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр болвол 20,654 оршин суугчтай.[2] 1727 оноос эхлэн Оросын эзэнт гүрэн, Манж Чин улсын хоорондох Хиагт худалдааны хилийн боомт болжээ.

Үгийн гарал зүй Засварлах

Xиаг өвстэй газар учраас монгол хэлээр ийн нэрлэсэн байж болох ч 1727 оноос энд Орос-Манжийн хил тогтсон тул хилийн шивээ бэхлэлт барьсанаас "дээд шивээ" хэмээн нэрлэсэн байж болох талтай.

Газарзүй Засварлах

Хиагт нь Орос-Манжийн хилийн худалдааны боомтын зориулалтаар анх үүсжээ. 1915 оноос хойш хятадууд голлон эзэмших болов. Сибирийн гол чиглэлийн замууд нь Сибирийн үслэг амьтдын газрыг Байгал нууртай холбодог. Тэндээс Сэлэнгэ мөрний хөндий нь Байгал нуураас зүүн урагшаа уулархаг нутгаар урсах байгалийн зам юм.

Түүх Засварлах

 
1890-ээд оны Хиагт

Хотын суурийг 1727 онд серб гаралтай оросын дипломат, гүн Савва Л.Рагузинским-Владиславич тавьжээ. Буурын гэрээний дагуу Барсуковын өвөлжөө байсан газар Троицкосавскийн хэрэм барьжээ. Модон хэрэм дотор Троицкая сүм барьсан учраас энэхүү сууринг -Троицкосавск хэмээн нэрлэсэн бөгөөд сүүлд оросоор Кяхта гэж голын нэрээр өөрчилсөн байна. 1730 онд Хиагтын хилийн эсрэг талд Манжийн "Маймайчин" буюу өнөөгийн Монгол улсын Алтанбулаг боомт үүссэн юм. Тэр цагт Монгол улс Манжийн харьяанд байсан билээ.

1805 онд Троицкосавск хотын статустай болжээ.

Дээд Шивээ (оросууд Троицкосавск), Монгол дахь Алтанбулагийг Шивээ Хиагт гэдэг байжээ. МАН-ын анхны хурал Оросын Дээд Шивээ (одоогийн Хиагт)-д 1921 оны 3-р сарын 1-нд болжээ. Мөн тэнд Данзан нарын хувьсгалчид Ардын түр засгийн газар буюу Цагаачлалын (орогнолын) засгийн газар байгуулав. МАН-ын удирдагч Данзан, Бодоо, Сүхбаатар нарын байгуулсан тэрхүү Цагаачлалын засгийн газраас монголын хилийн боомт Хиагт хотыг хятадын цэргээс чөлөөлөх тулааныг удирдаж ялсанаар Түр засгийн газрыг хил давуулж монгол нутагт нүүлгэж авчирчээ. Ингэснээр 1921 онд Улаан оросыг түшсэн Түр засгийн газар, Цагаан оросын дүрвэгч армийн дэмжлэгтэй Богдын засгийн газар зэрэгцэн бий болж, Монгол улс хэдэн сар 2 засгийн газартай болж хуваагдаж байв.

Хиагт нь 19-р зууны оросын Төв Азийг судлаач аялагч Н.М.Пржевальский, П.К.Козлов, Г.Н.Потанин, В. А.Обручев нарын аяллын хилийн суурь цэг болж байжээ.

Цахим холбоос Засварлах

  Commons: Хиагт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт Засварлах

  1. Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)
  2. ОХУ-ын 2010 оны хүн амын тооллогын урьдчилсан дүн