Хятадын газар нутгийн санаархал
БНХАУ нь Монгол Улс, Орос, Умард Солонгос, Лаосаас бусад хөрш улс орнуудтайгаа хил орчмын нутаг дэвсгэрийн маргаантай. Хилийн шугам, нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас гадна бусад улс орнуудын газар нутагт шунасан Хятадын газар нутгийн санаархал гэсэн албан бус бодлого байдаг. Хятадууд хил залгаа том жижиг ихэнх улстай газар нутгийн маргаан хийсээр ирсэн бөгөөд тэр нь заримдаа хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаанд хүргэж байв. БНХАУ-тай хил залгаа улс орнуудын хувьд асар их болгоомжтой хандахгүй бол асуудал хүндэрч болзошгүй гэж эмээдэг ч улсынхаа хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө бүгдийг хийж байгаа. Хятадын газар нутгийн санаархалыг ил тодоор нийтэд тунхаглаж байсан хүн нь Мао Зэдун юм. Мао Зэдуны өөрийн болгох зорилготой байсан газар нутгийн жагсаалтад Бирм, Лаос, Энэтхэгийн хойд бүс нутаг, Непал, Бутан, Таиланд, Малайз, Сингапур, Киргиз, Монгол, Тайвань, өмнөд Казахстан, Афганистаны Бахдашан суурин, алс дорнодын зүүн өмнөдөөс Охотск хүртэлх нутаг бичигдсэн байсан.
Шийдвэрлэсэн маргаанууд
засварлахДундад азийн улсуудтай маргаантай газар нутгууд
засварлахХуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад тусгаарласан Дундад Азийн Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Укбекстан зэрэг улсууд 1991 оноос хойш Хятад улсад зарим зурвас газруудаа алдсан. Казахстан улс маргаантай хэсгийн газраасаа 407 км.кв нутгийг, Киргизстан 12 км.кв нутгаа өгчээ. Харин тусгаар тогтносон даруйдаа иргэний дайнд нэрвэгдэн улс төр, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон Тажикстан Маркансу гол, Памирын нуруун дахь Сарыгол уулс орчмын 1358 км. кв нутгийг Хятадуудад өгч, газар нутгийн маргаанаа эцэслэсэн. Хятадууд142 мянган км. кв нутаг дэвсгэртэй тус улсаас 28 мянган км. кв нутгийг нь түүхэн болон бусад нотлох баримтын дагуу өөрийн газар нутаг гээд өгөхийг шаардаж байсан ч хэлэлцээрийн явцад ийнхүү бууруулж авчээ. Эдгээр улс нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит улстай хил залгаа оршдог. Түрэг хэлтэй эдгээр улсууд ЗХУ-аас өмнө Зүүн Туркестаны бүрэлдэхүүнд Уйгаруудтай хамт оршин тогтнож ирсэн. Энэ нь л хилийн маргаан үүсэхэд хүргэсэн шалтаг.
Тажикстан
засварлахНутаг дэвсгэрийн маргааны түүхэн уг сурвалж нь 19 дүгээр зууны үеэс эхэлдэг. Тухайн үед хүч нь суларсан байсан Манж Чин гүрэн, колончлолоо Ази руу идэвхитэй тэлж байсан Хаант Орос улсуудын ашиг сонирхол энэ бүсэд тулжээ. Хил тогтоолт Хаант Оросын давамгайллаар өндөрлөж Манжийн тал сэтгэл дундуур үлдсэн.
Энэ асуудал 100 гаруй жил үргэлжилж ЗХУ-ын үед ч шийдэж чадаагүй юм. Харин 1990-ээд оны үед ЗХУ бутарснаар олон салангид бие даасан улсууд бий болж хилийн маргааныг шийдвэрлэхэд Хятадад илүү хялбар болсон байна.
Нөгөө талаас БНХАУ нь өөрийн хамгийн тогтворгүй эмзэг бүс нутаг болох Шинжаантай залгадаг хилийнхээ асуудлыг яаралтай тодорхой болгож авах сонирхолтой байжээ.
Иймээс Казахстан, Киргизстан улсуудтай маргааныг шийдвэрлэснийхээ дараа 2011 оны нэгдүгээр сард Тажикстан улстай 1877 оноос хойш тодорхойгүй байсан Памирын уулсын бүс дэх хилийн зурвасыг асуудлыг өрийн асуудалтай уяолуулдан шахалт үзүүлэн тохиролцож чадсан байна.
Тохиролцооны дүнд 1358 хавтгай дөрвөлжин км нутаг БНХАУ-ын харъяанд орсон түүхтэй. Тажикстаны гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нутаг нь Хятадтай маргаантай байсан нийт газрын 5.5 хувь болж байгаа аж.
БНХАУ, Мьянмарын маргаантай газар нутгууд
засварлахБНХАУ-ын дөнгөж байгуулагдсаны дараа Ардын чөлөөлөх арми нь Бирмд үүрлэсэн Гоминданы үлдэгдлийг бут цохихоор тус улсын нутагт цөмрөн ороод буцаж гараагүй байна. Үүнийг Бирмийн эрх баригчид удаа дараа шаардсан боловч цэргээ гаргаагүй учир 1955 онд цэргийн хүчээр хөөн гаргахаар дайн хийжээ. Шинээр байгуулагдсан БНХАУ-ыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлөх зорилготой Хятадууд Бирмээс цэргээ гаргаж газар нутгийн шинэ хэлэлцээр байгуулжээ. Түүний дараа Хятад улс Бирмийн Качин хэмээх газрыг Өмнөд Төвдийн нэг хэсэг үзэж маргаан дэгдээж үүнийгээ одоо ч үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн БНХАУ-ын хилийн маргаантай газар нутгууд
засварлахТайванийн асуудал
засварлахБНХАУ байгуулагдах хүртэл албан ёсоор Хятад улсад багтаж байсан Тайвань арал эдүгээ тус улсын хувьд маргаантай газар нутаг байдаг. 1949 онд БНХАУ байгуулагдахын өмнөхөн коммунистуудад шахагдсан Чан Кай Ши тэргүүтэй Гоминданыхан Тайвань арал руу зугатаж очин БНХУ-г байгуулсан түүхтэй. 1949 оноос хойш Тайваний асуудал БНХАУ-ын хувьд байнгын маргаантай байсаар ирсэн.Тус улс нь 10 гаруй жил Хятадыг НҮБ-д төлөөлж байсан. Эдүгээ харин Тайвань арал эх газрын бүрэн хараат улс хэмээгдэж газрын зураг дээр Хятадтай адил өнгөөр тэмдэглэгдэх болсон. БНХАУ сүүлийн хэдэн жил Тайвань бол Хятадынх гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах томоохон шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тайвань арлынхны хувьд эх газрын Хятадын нэг хэсэг нь Монгол Улс болон Оросын автономит Тува улс мөн хэмээн эдүгээ ч иймэрхүү газрын зураг хэвлэн тараасаар байдаг.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутгууд
засварлахХятадын өмнөд хэсэгт тэнгисийн эрэг дагуу оршдог бүлэг хэдэн арал байдаг.Тэдгээр арал болон ойр орчмынх нь газар нутгийг Өмнөд Хятадын далайн бүс хэмээн хятадууд ярьдаг. Гэвч тухайн бүс нутаг дахь бусад улс орнууд ч өөр өөрсдийн хэлээр тэрхүү нутгийг нэрлэж хилийн маргаанд оролцдог. Энд Вьетнам, Малайз, Бруней, Филиппин гээд Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын эрх ашиг огтлолцож байдаг газар болох Спартли арлууд, Параселийн арлууд болон Тонкийн булан оршино. Вьетнам, Хятад хоёр 1979 онд эдгээрээс болоод жижиг хэмжээний дайн хүртэл хийж байсан. Энэхүү газрын ойролцоох усан доор ихээхэн хэмжээний байгалийн хий, газрын тосны нөөц байдаг бол усанд нь их хэмжээний загас агнуурын нөөц бий. Түүхчид, судлаачид ч энд тогтоосон хилийн зурвасын талаарх ойлголтыг нэг мөр болгож чаддаггүй ажээ. Энэ орчмыг аль нэг улс нь өөрийн эзэмшилдээ багтаахын тулд 100 гаруй жилийн турш маргалдсаар байгаа ба сүүлийн хэдэн жил БНХАУ бусдыгаа давамгайлахыг оролдож байна.
БНХАУ, Вьетнамын маргаантай газар нутгууд
засварлахВьетнам, Хятад улсын хооронд Өмнөд Хятадын тэнгисийн Парсел болон Спратлиарлын арлын эзэмшлийн асуудлаар олон жилийн турш маргаантай. БНХАУ сүүлийн жилүүдэд энэ арлуудаас болон Филиппинтэй болон бусад улстай хилийн маргаан өрнүүлсэн. Филиппин улс БНХАУ-ыг НҮБ-д мэдүүлж заргалдаад байгаа юм. Эдийн засгийн хувьд өдөр ирэх бүр хүчирхэгжсээр байгаа Хятад Улс сүүлийн жилүүдэд хилийн маргаан будилааны хэргийг байнга өдүүлж, олон улсыг хамарсан маргаан мэтгэлцээн, тулгаралтыг өрнүүлэх болоод байна.
БНХАУ, Японы маргаантай газар нутгууд
засварлахБНХАУ болон Японы хооронд Өмнөд Хятадын тэнгист байдаг Сэнкаку олтригийн бүлэг арлуудыг тойрсон маргаантай. Хоёр талаасаа үе үе тус арал дээр өөрсдийн улсын туг далбаагаа мандуулснаас болж, хоёр улсад нэгнийгээ эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улангассан зарим нь бусдын эд зүйлс, бизнест хохирол учруулах үйлдлүүд хийсээр ирлээ. Иймэрхүү асуудлаас болоод хоёр улс хоорондоо эсэргүүцлийн ноот бичиг солилцохоос эхлээд заримдаа цэрэг, зэвсэг ч хэрэглэх шахдаг. Энэхүү Япончуудын Сенкакү гэдэг арлыг Америкчууд мэдэлдээ байлгаж байгаад 1971 онд Япончуудад өгсөн. Энэхүү арал нь бүр Японы хувь хүний эзэмшилд байдаг. Гэвч үүнийг нь Хятад хүлээн зөвшөөрөхийг огт хүсдэггүй юм. Эдгээр арлын орчмоос байгалийн хийн орд газар илэрсэн нь асуудлыг улам хурцатгадаг
БНХАУ, Энэтхэгийн маргаантай газар нутгууд
засварлахХятад, Энэтхэг хоёр улс аль хэдийнээс л хил дагуух газар нутаг дээрээ маргалдсаар ирсэн. Тус хоёр улс газрын нутгийн маргаанаас болж хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөнд орж,1961-1962 онд бүр дайн хийгээд авсан. Энэхүү маргааны гол учиг нь Британийн колончлогчдын 1914 оны үед Энэтхэг, Хятадын хил орчимд татсан “Мак Махоны шугам” гэгчээс болдог байна. Хятадууд “Энэ шугамыг татсанаараа энэтхэгчүүд анхнаасаа Хятадын мэдэлд байсан Өмнөд Төвдийн нутгийг авсан” гэж гомдоллодог. Энэхүү шугамын дагуу 700 км үргэлжилдэг нутгийг манайх гэж маргалдсаар ирсэн. Энэ нь 80 мянган км. кв нутаг дэвсгэр гэсэн үг ажээ.ЭнэтхэгийнУттараханд, Ладах, Араначал-Прадеш, Жамму, Кашмир зэрэг мужид Хятадууд үе үе нэвтэрдэг.
БНХАУ, Бутаны маргаантай газар нутгууд
засварлахХятад, Энэтхэгийн дунд Гималайн уулс дунд оршдог Бутан улс нь газрын нутгийн хувьд жижигхэн. БНХАУ бутанд Хятадын 270 км.кв “нутаг” бий хэмээн шаарддаг байна. Бутан улс газар нутгаар жижиг болохоор ямар ч байсан газраа өгөх эрхгүй гэдэг ажээ. Тиймээс ч тус улс Хятадтай залгадаг хилээ хаан, өмнөд хөрш Энэтхэг улстай бүх талаар хамтран ажиллах бодлого хэрэгжүүлдэг байна.
БНХАУ-ын санаархаж байгаа газар нутгууд
засварлах- Тайваний олон улсын эрх
Мөн үзэх
засварлахСудалгааны бүтээл
засварлах- Бубенин Виталий.Кровавый снег Даманского. События 1966–1969 гг.=2004 он.
- Мусалов Андрей.Даманский и Жаланашколь. Советско-китайский вооруженный конфликт 1969 года. 2005 он.
- Дзержинцы. Составитель А. Садыков.Издательство "Казахстан". Алма-Ата, 1975г.
Эх сурвалжууд
засварлах- Даманский-Чжэньбао — история пограничных конфликтов в Азиатско-Тихоокеанском регионе
- Начало и развитие пограничной конфронтации между Советским Союзом и Китаем
- Валерий Яременко. (17.03.2009). "Горячий остров. К юбилею советско-китайской войны". Полит.ру. Эх хувилбараас архивласан: 2013-02-14. Татаж авсан: 2015-05-19.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - Рябушкин Д. С. Остров Даманский. 2 марта 1969 года // Вопросы истории. 2004. № 5. С. 148–152.
- Остров преткновения (40 лет)
- д/ф «Остров Даманский. 1969 год» (2004)
- Китайский музей на острове Даманский, посвященный столкновениям советских и китайских пограничников
- В Омске вспоминают героя советско-китайского конфликта Ивана Стрельникова http://tvoiomsk.ru/item.asp?id=19710
- Конфликт на острове Даманский. Книга памяти