Алтанбулаг сум (Сэлэнгэ)
- Алтанбулаг холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Алтанбулаг (ᠠᠯᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭ) сум Монгол Улсын Сэлэнгэ аймагт харъяалагддаг. Төв нь Алтанбулаг суурин.
Алтанбулаг сум
ᠠᠯᠲᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Сумын төв | Алтанбулаг |
Газар нутаг | |
• Нийт | 2,100.30 км2 (810.93 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,680 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 43040 |
Уур амьсгал | Dwb |
Товч түүх
засварлах1727 он хүртэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд хамаарч байснаа Хяраан, Буурын харуул зэрэг хоёр улсын хилийн харуулын хязгаар болж зангид хамааруулжээ. 1727 оноос хилийн худалдааны Хиагт суурин үүсэв. XX зууны эхэнд Монголын Хиагтыг Наймаа хот (買賣城 [Mǎimài chéng]), Өвөр Хиагт гэдэг байлаа.[1]
1921 оны 3 сарын 18-нд Д. Сүхбаатар жанжны удирдсан монгол ардын журамт цэрэг "хилээ хамгаална" гэж бүгшсэн хятад цэргийг үлдэн хөөж, түр засгийн газар байгуулав. Эндээс үйл явдал өрнөж Монгол улс эргэлтгүй тусгаар тогтнож чаджээ.
1931 онд Тариалангийн аймаг үүсэн байгуулагдахад Алтанбулаг сум үүсч 1938 онд татан буугдаж Шаамаap суманд нэгдэв. Хот, суурингийн тухайд 1931 оноос 1940 онд Сүхбаатар хот үүсэх хүртэл Сэлэнгэ аймгийн төв "Алтанбулагийн хот", одооны сум байгуулагдах хүртэл Шаамар сумын нутаг дахь аймгаас шууд захирагддаг "Алтанбулагийн хороо" гэгдэж байв. 1956 онд Төв аймгийн харъяанд Алтанбулаг сум дахин төрж, 1959 оноос Сэлэнгэ аймгийнх болж өнөөдөртэй золгож байна.[1]
Газар зүй
засварлахАлтанбулаг суурин аймгийн төв Сүхбаатараас 24 км, улсын нийслэл Улаанбаатараас 345 км зайтай.[1]
Худалдааны чөлөөт бүс
засварлахАлтанбулагт олон улсын худалдаа арилжааны чөлөөт бүс байгуулах хууль 2002 онд батлагдсан. Одоогоор дэд бүтэц барьж байгаа.[2]
Алдар гавьяатан
засварлах- Бямбын Ринчен (1905-1977) — зохиолч, эрдэмтэн
- Очирын Дашдэлэг — хөгжимчин
- Бадрахын Туяа (1956) — ногоочин
Лавлах бичиг
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 [selenge.gov.mn] Сэлэнгэ аймгийн цахим газар – Сэлэнгэ аймгийн сумд
- ↑ "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс