Албани

(Албани улс-с чиглүүлэгдэв)

Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших Бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.

Бүгд Найрамдах Албани Улс
Republika e Shqipërisë (Албани)
Уриа: Ti Shqipëri, më jep nder,
më jep emrin Shqipëtar

"Албани минь, надад хүндэтгэл өгч,
та надад Албани гэдэг нэрийг өгөөч"
Төрийн дуулал: "Himni i Flamurit"
"Төрийн далбааны дуулал"
Нийслэл
ба томоохон хот
Тирана
41°19′N 19°49′E / 41.317°N 19.817°E / 41.317; 19.817
Албан ёсны хэлАлбани хэл
Зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
Шашин
(2020)
Ард түмний нэршилАлбаничууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Байрам Бегай
Эди Рама
Линдита Никола
Хууль тогтоох байгууллагаКувенди
Түүх
1190
1272 оны 2 сар
1368
3 сарын 2, 1444
1515
1757/1787
• Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнов
11 сарын 28, 1912
7 сарын 29, 1913
1 сарын 31, 1925
9 сарын 1, 1928
1 сарын 11, 1946
12 сарын 28, 1976
• 4-р бүгд найрамдах улс
4 сарын 29, 1991
11 сарын 28, 1998
Газар нутаг
• Нийт
28,748 км2 (140)
• Усны эзлэх талбай (%)
4.7
Хүн ам
• January 2022 тооцоо
Neutral decrease 2,793,592[2]
• 2011 тооллого
2,821,977[3]
• Нягтаршил
97/км2
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$51.1 тэрбум[4] (118)
• Нэг хүнд ноогдох
$17,858[4] (85)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$18.25 тэрбум[4] (125)
• Нэг хүнд ноогдох
$6,369[4] (96)
ОТББИ (2019)  34.3[5]
дундаж
ХХИ (2021) 0.796[6]
өндөр · 67
Мөнгөний нэгжЛек (ALL)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+355
Домэйн нэр.al

Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово[7], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг. Албан ёсны хэл нь- албани хэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[8] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[9][10], Афганистан, Чад[11] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.

Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[12] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.

Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь буюу 64% нь исламын шашин сунит урсгалыг шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.

Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.

Үндсэн өгүүлэл: Албанийн түүх

Алдартай хүмүүс

засварлах

Жэймс Белуши (англи. James Adam Belushi; 1954 онд төрсөн) албани гаралтай америкийн кино жүжигчин.

Тереза эх (жинхэнэ нэр Агнес Гонже Бояжиу; албани. Anjezë Gonxhe Bojaxhiu, арум. Agnesa (Antigona) Gongea Boiagi; 1910-1997) -албани гаралтай католик шашны зүтгэлтэн, 1979 оны Новелийн шагналтан эмэгтэй.

Энвер Хожа -Албанийн Коммунист намын дарга, 1946-1986 онуудад Бүгд найрамдах Албани улсын төрийн тэргүүн.

Элайза Душку (англи. Eliza Patricia Dushku; 1980 онд төрсөн) албани гаралтай америкийн жүжигчин, найруулагч.

Исмаил Кадаре- албаний хамгийн алдартай зохиолч, орчин цагийн албаний яруу найрагч.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана.

  1. "Albania". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 1 November 2021. (Archived 2021 edition)
  2. "Popullsia e Shqipërisë" (албани хэлээр). Instituti i Statistikës (INSTAT). 26 March 2020. Эх хувилбараас архивласан: 22 Наймдугаар сар 2022. Татаж авсан: 22 August 2022.
  3. "Population and Housing Census 2011" (PDF). Instituti i Statistikës (INSTAT). Эх хувилбараас (PDF) архивласан: 26 August 2020. Татаж авсан: 21 September 2020.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  5. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 12 August 2021.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  7. Косовог НҮБ Сербийн муж гэж үздэг ч НҮБ-ын гишүүн 50 улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг.
  8. "Albania membership Nato". NATO. Эх хувилбараас архивласан: 2007-12-13. Татаж авсан: 2009-03-04.
  9. "Croatia, Albania sign NATO membership accords". USA Today.
  10. "U.S. Supports Albania for NATO Membership". America.gov - Telling America's Story. Архивласан огноо 2008-03-28. Татаж авсан: 2009-03-04.
  11. "The official site of the Government of Albania" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-08-12. Татаж авсан: 2009-03-04.
  12. tirana.gov.al дахь хүн амын статистик (Memento 11. Зургаадугаар сар 2011 цахим архивт)

Холбоос

засварлах
Засгийн газар
Аялал жуулчлал
Бусад