Чөлөөт зах зээл

Чөлөөт зах зээл гэдэг нь эдийн засгийн шинжлэх ухаанд, худалдагч болон худалдан авагчдын илэрхийлсэн эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлт нь бараа үйлчилгээний өртгийг тодорхойлдог эдийн засгийн тогтолцоо буюу систем юм.

Ийм зах зээлүүд нь засгийн газар болон бусад ямар нэгэн гадны байгууллагуудын оролцоогүйгээр ажилладаг. Чөлөөт зах зээлийг энгийн идеал(бодит бус)-аар үздэг дэмжигчид үүнийг татвар эсвэл зарлиг гэх мэт төрөл бүрийн аргаар засгийн газар нийлүүлэлт, эрэлтэд оролцдог зохицуулалттай зах зээлтэй харьцуулдаг. Хэт сайшаагдсан чөлөөт зах зээлийн эдийн засагт, бараа үйлчилгээний өртөг нь зөвхөн санал болгож буй үнэ болон оролцогчдын саналаар тогтоогддог.

Судлаачид чөлөөт зах зээлийн ойлголтыг улс төрийн эдийн засаг, нэг хэвийн (институци) шинэ эдийн засаг, эдийн засгийн социологи, улс төрийн шинжлэх ухаан гэх мэт судалгааны салбаруудын зохицуулалттай зах зээлийн ойлголттой харьцуулдаг. Эдгээр бүх салбарууд одоогийн буй зах зээлийн тогтолцооны үр ашигтай үйлдвэрлэл, хуваарилалтыг хянах орон зайг бий болгодог эрэлт, нийлүүлэлтийн энгийн хүчин зүйлсээс гадна журам тогтоох байгууллагуудын ач холбогдлыг анхааран үздэг. Хэдий чөлөөт зах зээл нь орчин үеийн хэрэглээ болон олон нийтийн соёлд хөрөнгөт нийгэм(капитализм)-тэй ерөнхийдөө холбогдсон ч чөлөөт зах зээл нь зарим зах зээлийн социализмын хэлбэрийг бүрдүүлсээр байна.