Бүргэд (латин. Aquila) нь том биетэй махчин шувуу ба шонхор хэлбэрийн баг Харцагынхан овогийн төрөлд хамаарна. 60 гаруй зүйл байхаас ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг байна. Бүсээс гадуурх нь: 2 зүйл (Халзан бүргэд, Цармын бүргэд) нь АНУ, Канадад; 9 зүйл нь Төв ба Өмнөд Америкт, 3 зүйл нь Австралид байна. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчирхэг том бие, толгой, бахим хошуугаараа ялгарна. Бахим бүргэдэй зэрэг жижиг төрөл ч гэсэн(хэмжээгээр Ойн сар болон Улаан сүүлт харцагатай ойролцоо) харьцангуй урт, өргөн далавчтай байх ба эгц, хурдан нислэг үйлдэнэ. Бүргэд нь 40 см урт, 500 гр жинтэй жижгээс 100 см урт, 6,7кг хүртэлх жинтэй том төрөл хүртэл бий.

Бүргэд
Халзан бүргэд
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан

Монгол оронд цармын Бүргэд, хан Бүргэд, тарвалж Бүргэд, бахим Бүргэд, бор Бүргэд гэсэн 5 зүйл байдаг юм.



Зүйлүүд

засварлах
 
 
Австралид.
 
Бүргэд үзэх аялалын хөтөлбөр нь Монгол ба төв азийн орнуудын жуулчиллаа хөгжүүлэх чухал бүрдэл хэсэг юм

ОВОГ ХАРЦАГЫНХАН

 
Аврага филиппин бүргэд, Pithecophaga jefferyi
 
Пакистаны амьтны хүрээлэн дэх Тарважи бүргэд.
 
Могойч загалай.