Өвөл
Өвөл - дэлхийн сэрүүн бүст орчих жилийн 4 улирлын хамгийн хүйтэн улирал. Намрын дараа өвөл ирж, өвлийн дараа хавар болно. Тогтвортой хүйтэн (Цельсийн 0 хэмээс доош), цас хоёр бол өвлийн үндсэн шинж юм.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | үбэл |
монгол кирилл. | өвөл |
халимаг кирилл. | үвл |
Жилийн 12 сарын хамгийн хүйтэн гурван сарыг аргын тооллын дагуу дэлхийн бөмбөрцгийн умард хагаст 11 12 1
-р, өмнөд хагаст 6, 7, 8-р сарыг гэж өвөлд хамааруулдаг. Умард хагаст 1-р сард, өмнөд хагаст 7-р сард өвлийн хамгийн хүйтэн сар болно. Өргөрөгийн байрлалаас хамаарч газар бүрт өдөр, шөнө харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг. Умард хагаст 12 сарын 22, өмнөд хагаст 6 сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөтэй хоног буюу өвлийн туйл тохионо.
Зарим амьтад өвөл ичдэг. Мөн олон оронд шинэ жилийн баяраа өвөл тэмдэглэдэг.
Commons: Winter – Викимедиа зураг, бичлэг, дууны сан