Словак хэл
Словак хэл нь Бүгд Найрамдах Словак Улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европын хэлний язгуур, Слав хэлний бүлэгт багтана. Слав хэлний бүлэг дундаа чех хэл, польш хэл зэрэгтэй хамт Баруун Слав хэлний дэд бүлэгт харьяалагдах бөгөөд ялангуяа чех хэлтэй төстэй учраас чех, словак хэлээр ярилцагсад харилцан ойлголцдог байна. Хэлний код ISO 639-1 нь sk, ISO 639-2 нь SLO/SLK.
Словак хэл slovenčina, slovenský jazyk | ||
---|---|---|
Яригддаг газар: | Словак, мөн үндэстний цөөнхийн хэл нь болдог улсууд: АНУ, Канад, Чех, Серби, Унгар зэрэг | |
Бүс: | Төв Европ | |
Нийт яригчид: | 7 сая гаруй | |
Эрэмбэ: | 106 | |
Хэлний бүлэг: | Слав Баруун Слав Чех-Словак Словак хэл | |
Бичгийн систем: | Латин үсэг (Словак хувилбар) | |
Албан ёсны статус | ||
Албан ёсны хэл байдаг газар: | ![]() ![]() ![]() ![]() ![]() Цөөнхийн хэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн: | |
Зохицуулдаг газар: | Словакийн Шинжлэх Ухааны Академи (Людовит Штурын нэрэмжит Хэл Судлалын Хүрээлэн) | |
Томьёолбор | ||
ISO 639-1: | sk | |
ISO 639-2: | slo (B) | slk (T) |
ISO 639-3: | slk | |
Тэмдэглэл: Энэ хуудсанд юникодоор олон улсын авиа зүйн цагаан толгойн үсэг, тэмдгүүд байж магадгүй. |
Словак хэлээр Бүгд Найрамдах Словак улсад 5 сая орчим хүн харилцдаг. Бусад улсуудын хувьд АНУ-д 500 мянга, Чех улсад 320 мянга, Унгарт 110 мянга, Сербид 80 мянга, Румынд 22 мянга, Польшид 20 мянга, Канадад 20 мянга, Австрали, Украин, Болгар, Хорват зэрэг улсуудад 5,000 орчим ярилцагсад бий.
Бичиг үсгийн хувьд латин үсэгт DZ, CH гэсэн нийлмэл үсгүүдийг нэмж хэрэглэхээс гадна өргөлтийн тэмдэг ашигладаг.
ДүрэмЗасварлах
Үйл үг нь өгүүлэгдэхүүний тоо, хүйсээс хамаарч хувирна. Ерөнхийдөө өгүүлбэр нь SVO бүтэцтэй.
2 янзын өнгөрсөн цаг, 1 ирээдүй цагийн хэлбэртэй.
АялгаЗасварлах
Ерөнхийд нь 3 ангилж болно:
- Зүүн Словак аялга
- Төв Словак аялга
- Баруун Словак аялга
ЭшлэлЗасварлах
- ↑ E.g. law 500/2004, 337/1992. Source: http://portal.gov.cz
Гадаад холбоосЗасварлах
Википедиа: Словак хэлээр |