Хүрэн нүүрс
Хүрэн нүүрс (Англи: Lignite, Brown coal) нь бага хувирсан (занар ба чулуун нүүрс хоёрын дундах шат) нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш байдлаар хэрэглэгддэг.
Хүрэн нүүрс нь, 50-77 % нүүрстөрөгч[1], 20-30 % (зарим тохиолдолд 40 %) чийг (ус),[2] багагүй хэмжээний дэгдэмхий бодисуудыг (50 хүртэл %)[3] агуулдаг. Хар хүрэн эсвэл хар, ховор тохиолдолд хүрэн өнгөтэй. Шаазан дээр зурахад, ямагт хүрэн зураас үлдээдэг. Ойролцоогоор 1 км гүнд, даралт болон өндөр температурын нөлөөгөөр, үхсэн органик үлдэгдлүүдээс үүсдэг. Шаталтын дулаан ялгаруулалт багатай (ойролцоогоор 26 МЖ/кг) түлш.
Агаарт чийгээ хурдан алдаж, бутарч үйрдэг.[3]
Бүтэц ба байгуулалт
засварлахХүрэн нүүрс нь нягт, чулуу хэлбэрийн, хараас - цайвар буурал хүртэл өнгөтэй, шаазан хавтан дээр ямагт хүрэн өнгийн зураас үлдээдэг. Ургамлын гаралтай болох нь дийлэнх тохиолдолд харагддаг: хясаалаг, шороолог, модлог.[1]. Хүрэн нүүрс нь тортогтой дөл гарган, эвгүй үнэр ялгаруулан хялбар шатдаг.
Калийн гидроксидоор боловсруулахад бараан буурал өнгийн шингэнийг ялгаруулдаг. Хуурайгаар нэрэхэд, чөлөөт эсвэл цууны хүчилтэй холбоотой аммиакийг ялгаруулдаг. Хувийн жин 0,5—1,5. Үнслэг ба хүхрийг хасан тооцвол, химийн бүтэц нь: 50—77 % (дундаж нь 63 %) нүүрстөрөгч, 26—37 % (дундаж нь 32 %) хүчилтөрөгч, 3—5 % устөрөгч, 0—2 % азот. Хольцын хувьд бусад нүүрстэй ойролцоо.
Нягт хүрэн нүүрс - Хувийн жин – 1,15-1,30г/см³ . Ус бага агуулдаг 7-12% Шороолог хүрэн нүүрс- Хувийн жин – 1,10-1,35г/см³ 36-65% ус агуулдаг.
Чулуун нүүрсээс ялгагдах ялгаа
засварлахӨмнө дурьдсанчлан, хүрэн нүүрс нь чулуун нүүрсээс ялгах хамгийн хялбар арга нь түүний шаазан хавтан дээр үлдээх зураас бөгөөд тэр ямагт хүрэн буурал өнгөтэй байдаг. Хүрэн нүүрсний чулуун нүүрсээс ялгагдах чухал ялгаа нь, тэрээр нүүрстөрөгчийн агууламж багатай, дэгдэмхий бодис ба чийгийн (ус) агууламж ихтэйд оршино. Энэ нь түүний утаа ба үнэр их гарган, түргэн хялбар шатаж, бага дулаан ялгаруулдаг, идэмхий калийтай урвалд ордог зэргээр тайлбарлагдана. Усны агууламж ихтэй ба түүнийг хатаахад нунтагран бутардаг. Иймд дулааны үйлдвэрлэлд түүнийг нунтаг байдлаар шатаадаг. Хүрэн нүүрс нь, чулуун нүүрстэй харьцуулахад азотыг бага агуулдаг ч, хүхрийг багагүйгээр агуулдаг.[4].
Гуминий хүчлийн түүхий эд болох нь
засварлахӨмнө дурьдсанчлан хүрэн нүүрс нь калийн гидроксидтэй урвалд ордог. Хүрэн нүүрс нь кали ба натрийн шүлтүүдтэй урвалд орж, усанд уусдаг, кали ба натрийн гуминий хүчлийн давсуудыг үүсгэдэг. Хүрэн нүүрс нь хэдий чинээ их исэлдсэн байна төдий чинээ их хэмжээний гуматуудыг үүсгэнэ. Мэдээж хэрэг эсрэгээр бага исэлдсэн нүүрсээс бага хэмжээтэй бүтээгдхүүн гарна. Бага исэлдсэн нүүрсүүд нь уусдаггүй гуминий фракциудыг ихээр агуулдаг. Манай орны Багануурын Уурхайн хүрэн нүүрс 30-60% гуминий хүчлийг агуулдаг.[5]
Галлерей
засварлах-
Шлеенхайны ил уурхай, Саксон муж, Герман
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 Бурый уголь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ "ЛуганьТопСервис" (орос хэлээр). Эх хувилбараас архивласан: 2012-04-18.
- ↑ 3.0 3.1 "РосИнформУголь". Эх хувилбараас архивласан: 2012-01-11. Татаж авсан: 2015-12-03.
- ↑ "ЗАО УК «Порт»". Эх хувилбараас архивласан: 2014-06-23. Татаж авсан: 2015-12-12.
- ↑ ГУМИНОВЫЕ КИСЛОТЫ ОКИСЛЕННЫХ БУРЫХ УГЛЕЙ НЕКОТОРЫХ МЕСТОРОЖДЕНИЙ РОССИИ И МОНГОЛИИ