Москвагийн Улсын Их Сургууль

Москвагийн Улсын Их Сургууль буюу өөрөөр бас Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль (Орос: Московский государственный университет имени М. В. Ломоносова, орос товч нэр МГУ, монгол товчлол МУИС) нь Оросын Холбооны Улсын хамгийн том их сургууль юм. 1940 онд М.Ломоносовын нэрэмжит болсон.

Московский государственный университет имени М. В. Ломоносова / МГУ
Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль
Logo
Байгуулагдсан 1755 оны 1 сарын 23 [Хуучин тооллоор 1 сарын 12]
Харьяалал Улсын
Суурин Москва, Оросын Холбооны Улс
Ректор Виктор Садовничий
Оюутны тоо ≈ 40.000[1]
Ажилчдын тоо ≈ 11.500[1]
үүнээс профессор ≈ 1.000[1]
Цахим хуудас www.msu.ru
Москвагийн Улсын Их Сургуулийн төв байр

Их сургууль 1755 оны нэгдүгээр сарын 12юлийн тооллоор / нэгдүгээр сарын 23григорийн тоолол-нд олон талын мэдлэгтэй, зохиолч Михаил Ломоносовын санаачилгаар, Елизавета Петровна хатны зарлигийн дагуу Иван Шувалов үндэслэн байгуулжээ. Энэ их сургуулийн үүсгэн байгуулагдсаны ойг өнөөдөр григорийн тооллын нэгдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг ба учир нь үүсгэн байгуулагдсан өдрийг Гэгээн Татианагийн баярын өдөртэй холбодог уламжлалтай юм. 1755 онд анх нээгдэхэд 100 оюутантай байсан байна.

Зөвлөлтийн буюу Оросын улс төр, урлаг, шинжлэх ухааны олон мянган төгсөгчид энэ сургуулийг дүүргэсэн байдаг бөгөөд тэдний тоонд Михаил Горбачёв бас ордог. 2021 оны эхээр тус их сургуулийн бүх мэргэжлийн ангид ойролцоогоор 38.000 оюутан бүртгүүлсэн байв.

2019 оныг хүртэл оросын ерөнхийлөгч тус их сургуулийн ректорыг тэтгэвэрийн наснаас нь хойш хоёр удаа сунган ажиллуулах эрхтэй байснаас үүдэн өнөөдөр 82 насыг зооглож буй ректор Виктор Антонович Садовничий 1992 оноос хойш 29 жилийн турш ректорын албыг хашсаар байгаа тул Төрийн Дум үүний «хоёр удаа» гэсэн үгийг нь хассан байдаг.[2]

Их сургуулийн факультет

засварлах

Москвагийн Улсын Их Сургууль одоогоор (2013 он) 41 факультет, хэд хэдэн хүрээлэн ба оюутны төвтэй ба үүнд:[3][4]

  • Механик ба математикийн факультет
  • Тооцоолох математик ба кибернетикийн факультет
  • Физикийн факультет
  • Химийн факультет
  • Физик-химийн инженерийн факультет
  • Биологийн факультет
  • Биоинженер ба биоинформатикийн факультет
  • Хөрс судлалын факультет
  • Геологийн факультет
  • Газар зүйн факультет
  • Дэлхийн үйл явцын факультет
  • Материал судлалын факультет
  • Суурь анагаах ухааны факультет
  • Түүхийн факультет
  • Хэл шинжлэлийн факультет
  • Гүн ухааны факультет
  • Бизнес, эдийн засгийн факультет
  • Бизнесийн их сургууль (факультет)
  • Хууль зүйн факультет
  • Сэтгүүл зүйн факультет
  • Сэтгэл судлалын факультет
  • Ази ба Африк судлалын хүрээлэн
  • Нийгэм судлалын факультет
  • Гадаад хэлний факультет
  • Төрийн захиргааны факультет
  • Урлагийн факультет
  • Дэлхийн улс төрийн факультет
  • Боловсролын сургалтын факультет
  • Нэмэлт сургалтын факультет
    • Хүмүүнлэг, нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх хүрээлэн
    • Шинжлэх ухаан, боловсролын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх төв
  • МУИС-ийн харьяа Москвагийн Бизнесийн Сургууль
  • Цэргийн боловсролын факультет
  • Биеийн тамир, спортын хүрээлэн
  • Олон улсын сургалтын төв (МУИС-ийн бэлтгэл анги)

Алдартай төгсөгчид

засварлах

Михаил Горбачёваас гадна тус сургуулийг төгссөн 10 Нобелийн шагналтан байдаг:[5]

Цахим холбоос

засварлах
  Commons: Москвагийн Улсын Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 http://www.msu.ru/ge/ - deutschsprachige Informationsseite der Universität (Memento 26. Нэгдүгээр сар 2005 цахим архивт)
  2. Die Staatsduma billigte ein Gesetz über Putins Recht, Sadovnichys Befugnisse uneingeschränkt auszuweiten, Nowaja Gaseta, 20. November 2019
  3. Gliederung der MGU (russisch)
  4. Gliederung der MGU (Memento 6. Есдүгээр сар 2009 цахим архивт) (deutsch); unvollständig
  5. Nobel Prize Laureates from MSU. хандсан 26. Есдүгээр сар 2014.