Леонид Ильич Брежнев (орос. Леонид Ильич Брежнев; * 1906 оны 12 сарын 19-нд Камьянське/Украин; төрсөн- 1982 оны 11 сарын 10-нд Москва хотд нас барсан) нь Украин гаралтай Зөвлөлт Холбоот Улсын удирдагч байсан улс төрийн зүтгэлтэн. Тэрбээр 1964 оноос 1982 он хүртэл Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын дарга, ЗХУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан ба Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор дөрвөн удаа, Социалист хөдөлмөрийн баатар цолоор нэг удаа шагнагдаж байсан аж.

Леонид Ильич Брежнев 1972 онд




Л.Брежнев Монгол улсад

засварлах

Л.Брежнев ЗХУ-ын удирдагч байхдаа Монгол улсад 1966 онд анх удаа, 1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой, МАХН-ын III хуралд оролцохоор хоёр дахь удаагаа айлчилсан байна.

1966 оны айлчлал

засварлах

Л.Брежнев БНМАУ-д анх удаа 1966 оны 1-р сарын 13-15-нд албан ёсоор айлчилсан байна. Айлчлалын үеэр 20 жилийн хугацаатай "БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны болон харилан туслалцах Гэрээ"-нд Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Зөвлөлтийн Алс Дорнод дахь армийн зарим анги нэгтгэлүүд Монголд шилжүүлэн байрлуулсан. ЗХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд К.Т.Мазуров (ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга), А.А.Громыко (ЗХУ-ын ГХЯ-ны сайд) , Ю.В.Андропов (ЗХУКН-ын нарийн бичгийн дарга), Р.Я.Малиновский (ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд) , Л.Г.Галимжанова (ЗХУ-ын Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёлын сайд), Б.Б.Городовиков (ЗХУ-ын Халимагийн удирдагч), Л.Н.Соловьёв (ЗХУ-ын Элчин сайд) нар байсан.

Айлчлалын хүрээнд Л.Брежнев Дархан хотод мөн айлчилсан байна.

1974 оны айлчлал

засварлах

1974 оны 11-р сарын 23-24-ний өдрүүдэд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежнев, АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд нар ЗХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод уулзаж түүхэн хэлэлцээ хийж хамтарсан Мэдэгдэл гаргасан байна. Энэ уулзалтын дараа Л.Брежнев БНМАУ-д албан ёсоор айлчилсан байна.

Монгол шагнал

засварлах

БНМАУ-ын баатар, 1981 онд Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Хүндэт иргэн цолоор шагнагдаж байсан.

Хэлсэн үг

засварлах

„Коммунизм бол нийгмийн хөгжлийг шинжлэх ухааны онолоор зэвсэглэн, хүн төрөлхтний түүхэн замналыг танин мэдсэн, дэлхий дээрх цорын ганц улс төрийн хөдөлгөөн юм. […]“

Леонид Брежнев[1]

Цахим холбоос

засварлах
  Commons: Леонид Ильич Брежнев – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж

засварлах
  1. Institut für Marxismus-Leninismus beim ZK der KPdSU: Die Kommunistische Internationale. Kurzer historischer Abriß. Verlag Marxistische Blätter GmbH, Frankfurt am Main 1970. S. 673 f.