Сүхбаатарын одон

Сүхбаатарын одон

Одон

Одонгийн бүч, 1961 он хүртэл

Одонгийн бүч, 1961 оноос хойш

Сүхбаатарын одон — 1941 оны 5 дугаар сарын 16-нд бий болсон, Монгол Улсын Төрийн дээд шагнал.

1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын нэрээр нэрлэсэн. Тухайн үед Зөвлөлт Оросыг хуулбарлаж, Лениний одонтой адил бий болгосон гэж үзэж болно.

Энэ одонгоор хувь хүн болон тодорхой байгууллага, хамт олон, цэргийн анги нэгтгэлийг улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон соёл урлагт онцгой гавьяа зүтгэл гаргасны төлөө Улсын Бага Хурал шийдвэрлэн шагнадаг байжээ.

1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж байгаа Төрийн дээд одон болно.  

Энэхүү одонг энгэрийн зүүн талд бусад одонгийн өмнө буюу эхэнд зүүдэг. 

Мөн энэ одонг Монгол Улсын баатар Хөдөлмөрийн баатар цолтонд давхар гардуулдаг.