1916 он

(1916-с чиглүүлэгдэв)

1914 | 1915 | 1916 | 1917 | 1918

(MCMXVI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арванзургаадугаар оны гал луу жил. Григорийн он тооллоор хоёр дахь мянганы 916 дахь жил. Хорьдугаар зууны 16 дахь он, 1910-аад оны долоо дахь жил. Энэ жил Григорийн тооллоор өндөр жил тохиов.

Онцлох үйл явдал

засварлах

Нэгдүгээр сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн Эзэн хааны армийн Эрүүл мэндийн тасаг анх удаагаа хүйтэн саванд цус тээвэрлэн дайны шархтануудад амжилттай суулгав.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны армийн нэгдсэн хүч Каунде буюу одоогийн Камерун улсын нийслэлийг амжилттай эзлэв.
  • Нэгдүгээр сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын армийн дээд командлал Австри-Унгарын цэргийн ажиллагааны эсрэг эх орноо хамгаалж, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тушаал гаргажээ.
  • Нэгдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Мойковац хотод Австри-Унгарын армийн 20 мянган цэрэг байрлалаа эзлэв. Тооны хувьд хэтэрхий тэнцвэргүй байсан энэ тулаанд Австри-Унгарын арми ялалт байгуулж Монтенегрын 2000 цэрэг амиа алджээ.
  • Нэгдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хар тэнгист Хаант Оросын байлдааны хөлөг Османы армийн байлдааны хөлөгтэй жижиг тулаан дэгдээв. Хэдийгээр жижиг хэмжээний тулаан байсан ч Оросууд Хар тэнгист хяналтаа тогтоох, Османы эзэнт гүрэн Дарданьелсын хоолойг хамгаалах хариуцлагатай тулаан байлаа.
  • Нэгдүгээр сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Османы эзэнт гүрний дорно хэсгийн Эрзурум хотод Хаант Оросын арми довтлов.
  • Нэгдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австрийн анги нэгтгэл Монтенегрогийн нийслэл Сетинье хотод нэвтрэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Одоогийн Ирак улсын нутаг дэвсгэрт орших Вади голын ээлжит тулаанд Дэслэгч генерал Фентон Эилмэрээр удирдуулсан Британийн анги нэгтгэл их хохирол амсав. Тулаанд Османы талаас 527 цэрэг амиа алдсан бол Британийн 1600 цэрэг амиа алджээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын армийн командлагч Николай Юдевичээр удирдуулсан армийн 75 мянган цэрэг Эрзурум хотод байрлалаа эзлэв. Османы талаас Абдул Керим Пашагаар удирдуулсан Гуравдугаар арми тулаанд ороход бэлэн болжээ.
  • Нэгдүгээр сарын 14: Ирландын хувьсгалын удирдагч Майкл Коллинс байр суурьнаасаа татгалзаж Лондон хотоос Ирланддаа буцаж ирэв.
  • Нэгдүгээр сарын 17: Гватемал улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж Мануэл Эстрада Кабрера гурав дахь удаагаа улиран сонгогдов.
  • Нэгдүгээр сарын 18 - Дэлхийн нисэх хүчний практикт анх удаагаа бүх эд ангийг нь төмрөөр хийсэн "Юнкерс Ж1" загварын нисэх онгоц амжилттай хөөрөв.
  • Нэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Хаан I Николай эх орноосоо дүрвэж Италид ирэв.
  • Нэгдүгээр сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн Тэнгисийн цэргийн дээд командлалын захирагчаар Дэд Адмирал Райнхард Шиир томилогдов.
  • Нэгдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улс албан ёсоор Австри-Унгарын армид бууж өгөв.
  • Нэгдүгээр сарын 28 - Канадын Манитоба муж улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав. Ингэснээр Канадад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуулиар зөвшөөрсөн анхны муж улс болсон түүхтэй.
  • Нэгдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын тулаанд Оттоамын Гуравдугаар армийг удирдан оролцож Хаант Оросын довтолгоог амжилттай няцаасан Махмуд Камил Паша Истанбулд эргэн эрэв. Тэрээр Османы язгууртнуудад Эрзурум хотыг дахин хамгаалах, дайны төлөвлөгөөг оновчтой байдлаар өөрчлөх санал тавьсан билээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн зеппелин Парис хотыг бөмбөгдөж зургаан энгийн иргэн амиа алдан, 30 гаруй хүн шархдав.
  • Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны армийн гурван есөн бөмбөгдөгч зеппелин Германы тнэгисийн цэргийн Нисэх хүчний командлагч Петер Страссераар удирдуулан Ливерпүүлийг бөмбөгдөхөөр хөдлөв. Ихэвчлэн дундаас дээш давхаргынхан аж төрдөг дүүргийг онилсон байсан уг төлөвлөгөө амжилттай болж чадаагүй юм.

Хоёрдугаар сар

засварлах
  • Хоёрдугаар сарын 1 - Британийн Нисэх хүчний 35 дугаар эскадрон байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 2 - Канадын Ард нийтийн танхимын барилгад түймэр гарав. Ард нийтийн танхимын номын санд унтраалгүй хаясан тамхинаас болж гарсан түймэр Их танхимыг тэр чигтээ сүйджээ. Галын улмаас долоон хүн амь насаа алджээ.
    • Өмнөд Америкийн хойд хэсэгт сарны бүтэн хэртэлт тохиов.
  • Хоёрдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Османы эзэнт гүрний Трабзон боомтыг эзлэхээр газардав. Арменичууд голчлон аж төрдөг энэ боомт хотыг эзлэх болсон нь Арменичуудыг яргалсан цус яргалалынх нь төлөөх хариу байсан юм.
  • Хоёрдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ердөө хэдхэн хоногийн өмнө Османы эзэнт гүрний амжилттай хамгаалсан Эрзурумын тулаанд Хаант Оросын арми гайхалтай ялалт байгуулав. Хаант Оросын мэдэлд Эрзурум хотын Мус дүүрэг бүхэлдээ шилжжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - Уругвайн Монтевидео хотын нэгэн кафед Аргентинийн танга хөгжмийн нэрт зохиолч Роберто Фирпо, Уругвайн хөгжмийн зохиолд Херардор Матос Родригез нар шинэ хөгжим зохиохоор халуун яриа өрнүүлэв. Ярианы үр дүнд арваннэгдүгээр сард нь дэлхийн хамгийн алдартай танго хөгжмийн бүтээл болох "Ла Кумпарсита" мэндэлсэн билээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Канад улсад төрөлтийн хяналтын төлөө олон нийтэд лекц уншсаных нь төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн Эмма Голдманыг баривчилжээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын хамгийн чухал, стратегийн ач холбогдолтой "Кара Гобек" боомтод Хаант Оросын арми хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотын өөр нэг чухал боомт болох Тафетыг бүрэн эзлэв. Эрзурумын тулаанд Хаант Оросын нэг ангид дунджаар 1000 гаруй цэрэгтэй байсан бол Османы армийн нэг анги 350 хүрэхгүй цэрэгтэй байжээ.
  • Хоёрдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотыг бүхэлд нь эзлэв. Тулаанд Османы эзэнт гүрний 17 мянган цэрэг амиа алдаж, 5000 цэрэг олзлогджээ. Харин Хаант Оросын талаас 1000 цэрэг амиа алдсан юм.
  • Хоёрдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тулаанаа хийв. Францын Вердун хотыг хамгаалахаар 50 дивиз бүхий 1.25 сая цэрэг илгээжээ. Францын талаас Вердун хотын төлөө 1.14 сая цэрэг тулаанд бэлэн болоод байсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Бюмон-ан-Вердуно тосгоныг эзлэв. Гэвч Францын тал стратегийн чухал түшиц болох Дуамон боомтыг эзэмшсэн хэвээр байлаа.
  • Хоёрдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Дуамон боомтод хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 27 - Османы эзэнт гүрний Дайны салбар зөвлөл хуралдаж Эрзурум хотын төлөөх тулаанд амжилтгүй оролцож хүн хүчний хохирол амсан, стартегийн чухал хотоо сөргөлдөгч талынханд алдсан гэх үндэслэлээр Османы Гуравдугаар армийн командлагч Махмуд Камил Пашаг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, сахилгын шийтгэл ногдуулахаар болов. Түүний оронд генерал Вехиб Пашаг командлагч болгосон байна.

Гуравдугаар сар

засварлах
  • Гуравдугаар сарын 4 - Их Британийн Засгийн газар дайны цагийн байдалтай уялдуулан орлогын албан татварыг гурав дахь удаагаа өсгөв. Энэ удаад таван шиллингээр нэмэгдүүлжээ.
  • Гуравдугаар сарын 5 - Испанийн Майорка мужийн Пальма хотод Майорка хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 6 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Дайны асуудал эрхэлсэн сайдаар Кливленд мужийн амбан захирагч асан Ньютон Д.Бэйкерийг томилж буйгаа зарлав.
  • Гуравдугаар сарын 7 - Германы автомашины алдарт "BMW" компани Бавари хотноо байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 9 - Германы хаант улс Португалд дайн зарлав.
    • Мексикийн хувьсгал: Панчо Виллагаар удирдуулсан Мексикийн 500 хувьсгалч Нью-Мексико мужийн Колумбус хотод халдав. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын явган цэргийн 13 дугаар хороо байлдааны байдалд шилжжээ.
  • Гуравдугаар сарын 13 - Австрали-Шинэ Зеландын цэргийн нэгдсэн эвслийн цэргүүд генерал Уиллиам Бөрдвүүдийн удирдлаган дор Баруун фронт руу явав.
  • Гуравдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Кумьер-ла-Мор-Хомм болон Шаттанкур тосгодыг эзлэв.
  • Гуравдугаар сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Португал улсад дайн зарлажээ.
  • Гуравдугаар сарын 22 - Хятадын хаан гэж өөрийгөө зарласан Юань Шикайн цол хэргэмийг хураан авав. Ингэснээр Бүгд найрамдах Хятад буюу Тайвань дахин эмхлэгдэн байгуулагдахаар болсон юм.
    • Английн нэрт зохиолч Ж.Р.Р. Толкиен Английн Уорвик хотод хуримлав.
  • Гуравдугаар сарын 30 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээд Монтриал Канадианс баг өрсөлдөгч Портленд Рөүзбадсыг таван тоглолтын цувралд 3-2-оор тэргүүлэн аваргалав.
  • Гуравдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы нисэх хүчний долоон зеппелин Лондон хотыг бөмбөгдөх даалгавараа биелүүлэхээр "мордов". Гэвч хоёр нь хөдөлгүүрийн доголдлын улмаас осолдон, үлдсэнийг нь Английн цэргүүд бөмбөгдөн сөнөөжээ.

Дөрөвдүгээр сар

засварлах
  • Дөрөвдүгээр сарын 1 - Бельгийн иргэн 23 настай Габриеллэ Петитийг Германы цэргийн хээрийн шүүхээр оруулан буудан хороов. Түүнийг Британийн талд тагнуулын мэдээ өгсөн хэргээр ийнхүү буудан хороосон байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа тэрээр Үндэсний баатар болсон билээ.
  • Дөрөвдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Францын арми дайны фронтод тулалдаж буй цэргүүдэд тусламж хүрүүлэв. Хоёр талын ширүүн тулаан дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 8 - Англи-Египетийн хамтарсан цэргийн хүч Суданы Абиад хотыг эзлэв.
  • Дөрөвдүгээр сарын 10 - Америкийн мэргэжлийн гольфийн холбоо (PGA) байгуулагдав. Холбоог анхлан байгуулсан 35 эрхэм тэр өдрөө Ерөнхийлөгчөөр Роберт Уайтыг тохоон томилжээ.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Дүамон болон Воу хотод хяналтаа тогтоосон Германы армийн эсрэг сөрөг довтолгоо хийв.
  • Дөрөвдүгээр сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Эргийн дээд командлалыг байгуулав. Германы хойд эрэгт Холбоотны арми халдан довтлох тактик баримталсантай холбоотойгоор энэ командлалын газрыг байгуулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын цэрэг Туркийн Трабзон боомтыг 2.5 сарын хугацаанд бүсэлсний эцэст Османы Эзэнт гүрний цэргүүд орхин явжээ.
    • АНУ-д Багш нарын холбоо Чикаго хотод албан ёсоор байгуулагдаж, анхны Ерөнхийлөгчөөр нь Маргарет Хейли сонгогджээ.
  • Дөрөвдүгээр сарын 16 - Мексикийн хувьсгалын тэргүүн Амадор Сальазар, ойрын түнш Эмиллиано Запата нар Тлатизапан хотод болсон тулааны үеэр амь насаа алдав.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Канадын Альберта муж эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Сиамын хаан Важиравудын шийдвэрээр Тайландын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав. Эзэн хааны ивээл дэр Хааны цом тэмцээн зохион байгуулахаар болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Австри-Унгарын эзэнт гүрний ханхүү Леопольд Клемент зургаан сарын өмнө авсан гэмтлийнхээ улмаас нас барав.

Тавдугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 3 - Бразилийн Шинжлэх ухааны академи Рио де Жанейро хотноо байгуулагдав.
  • Тавдугаар сарын 6 - Италийн Фиужжи хотыг нийслэл Ром хоттой холбосон галт тэрэгний шугам нээлтээ хийлээ.
  • Тавдугаар сарын 14 - АНУ-ын Морин цэргийн анги нэгтгэл Мексикийн Каохулиа хотод босогч Панчо Виллагийн дагалдагчидтай ширүүн тулалдав. Тулааны улмаас Мексикийн таван босогч амиа алджээ.
  • Тавдугаар сарын 15 - АНУ-ын Тэнгисийн цэрэг Бүгд найрамдах Доминикан улсын Санто Доминго хотод хяналтаа тогтоов.
  • Тавдугаар сарын 21 - Их Британий түүхэндээ анх удаагаа цагаа урагшлуулав. Шатах тослох материал болон эрчим хүч хэмнэх үүднээс өдрийн цагаа нэг цагаар урагшлуулжээ.
  • Тавдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Генерал Шарль Мангинаар удирдуулсан Францын 12 мянган цэрэг Дүамон боомтыг авахаар байлдааны фронтыг зорив.
  • Тавдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Дүамон боомтод хяналт тогтоох Францын довтолгоо бүтэлгүйтэв. Францын талаас 5640 хүн амиа алдан, 1000 гаруй хүн дайны хоригдол болжээ.
  • Тавдугаар сарын 29 - АНУ-ын Калифорни мужид алдарт Монтери цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оров.
  • Тавдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн тэнгисийн цэрэг болон Германы эзэн хааны тэнгисийн цэргийн хооронд болсон тулаанд Британийн талаас 13 байлдааны хөлөг онгоц живж ноцтой ялагдал хүлээжээ.

Зургаадугаар сар

засварлах
  • Зургаадугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ютландын тулаан: Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Хойд Тэнгист болсон тулаанд ноцтой ялагдал хүлээлээ. Тулаанд Британийн талаас 6094 цэрэг амь насаа алдсан бол Германы талаас 2551 цэрэг амь насаа алдса байна.
  • Зургаадугаар сарын 5 - Османы эзэнт гүрний эсрэг Арабын орнуудын хувьсгал эхэллээ. Иракын хаан I Файсал, түүний хүү Меккагийн Шариф Хуссейн бин Али нар нэгдэн Медина дахь Османы анги нэгтгэл рүү дайрахаар болов.
  • Зургаадугаар сарын 7 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгчөөр Ли Юаньхонг томилогджээ.
  • Зургаадугаар сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Брусиловын дайралт: Галисиа буюу одоогийн Украины Лутск хотыг Хаант Оросын арми эзэлэж, 200 мянган цэргийг дайны хоригдол болгов. Ингэснээр Австри-Унгарын арми бүрэн ухарсан билээ.
  • Зургаадугаар сарын 10 - Меккагийн Шариф Хуссен бин Али Османы эзэнт гүрний эсрэг хувьсгал хийхээр болсон Хежазын хаант улс байгуулахыг зохион Алеппогоос Аден хүрсэн хотуудад буй бүх цэргийг Османы эзэнт гүрний эсрэг босохыг уриалжээ.
  • Зургаадугаар сарын 14 - Дайнд эвсэн орж байгаа холбоотон гүрнүүд Францын нийслэл Парис хотноо хуралдаж Парисын эдийн засгийн гэрээг байгуулжээ. Ингэснээр дайнд сөргөлдөгч талуудад эдийн засгийн хориг тогтоох дээр санал нэгдсэн байна.
  • Зургаадугаар сарын 15 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Хөвгүүдийн скаутын холбоо байгуулах хуульд гарын үсэг зурлаа.
  • Зургаадугаар сарын 16 - Улаан Тэнгис дэх Османы эзэнт гүрний анги нэгтгэл Жидда боомтод сөргөлдөгч талуудад бууж өглөө.
    • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Чарльз Эванс Хьюс нэр дэвшихээр болжээ.
  • Зургаадугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Брусиловын дайралт: хаант Оросын генерал Алексей Брусиловын удирдлаган дор дайтаж байсан анги нэгтгэл дээр нэмэгдэн Оросын баруун фронт дахь армийн бие бүрэлдэхүүн хүч хавсран Галисиа хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Зургаадугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Германы цэргийн хүч Францын эсрэг хорт хий ашиглажээ. Үүний улмаас 1600 цэрэг амиа алдсан байна.
  • Зургаадугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Британийн арми Францтай хүч хавсрахаар болов.
  • Зургаадугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Британийн "SS Brussels" хөлөг онгоцыг олзлов.
    • Сиам буюу одоогийн Таиланд улсад Бангкокын төмөр замын буудлыг ашиглалтад оруулжээ. Барилгын ажил зургаан жил үргэлжилсэн байна.
  • Зургаадугаар сарын 30 - Мэргэжлийн гольфийн алдарт Америкийн нээлттэй тэмцээнд сонирхогчийн гольфийн тамирчин Чик Эванс түрүүлжээ.

Долоодугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Дэлхийн нэгдүгээр дайны түүхэн дэх хамгийн том тулааны нэг эхлэв. Британийн армийн анги нэгтгэл тулаан эхэлсэн өдөр Коммекур, Мүнтабан, Мамтез тосгодыг булаан эзэлж чадсан байна. Довтолгооны үеэр Британий талаас 19240 цэрэг амь насаа алджээ.
    • Финландын вант улсад парламентын сонгууль болж Социаль демократ нам ялалт байгуулав.
  • Долоодугаар сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Фрикур тосгоныг эзлэв.
  • Долоодугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Ла Боссель, Овилерийг эзлэв.
  • Долоодугаар сарын 4 - Османы эзэнт гүрний сүүлийн анги нэгтгэл гурван долоо хоногийн турш тулалдсаны эцэст Арабын армид бууж өгчээ.
  • Долоодугаар сарын 7 - Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам нийслэл Веллингтон хотноо байгуулагдав.
  • Долоодугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Германы арми Форт Сувилийн тулаанд хорт хий ашиглав. Гэвч Францын цэргүүд хорт хийнээс хамгаалах шинэ баг хэрэглээнд нэвтрүүлсэн тул хохирол багатай давж гарчээ.
    • Меккагийн шариф Хуссейн бин Али ариун хот Меккад бүрэн хяналтаа тогтоов.
    • Төв болон Хойд америкийн хөлбөмбөгийн холбоо Аргентин улсад албан ёсоор байгуулагджээ. Анхны тэргүүнээр Уругвайн хөлбөмбөгийн холбооны дарга Хектор Гомезыг тохоон томилжээ.
  • Долоодугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Францын Контальмейсон тосгоныг эзлэв.
  • Долоодугаар сарын 11 - АНУ-ын Ерөнхийлгөч Вүүдроу Уилсон Холбооны замын сангийн хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр төсвийн мөнгөөс тусдаа сан үүсгэн муж хоорондын хурдын зам барих боломжтой болсон байна.
  • Долоодугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Тулаан эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Британийн арми ихэнх тосгодыг Германаас булаан эзэлсэн боловч Британийн талаас 25 мянган цэрэг, Францын талаас 17.6 мянган цэрэг ямар нэгэн байдлаар хохирсон юм.
    • Шинэ Зеланд улсаас анх удаагаа Вивиан Уолш нисгэгчийн үнэмлэх авчээ.
  • Долоодугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Тронь Вүүдийг булаан эзэлж Германы 3837 цэргийг олзлов.
  • Долоодугаар сарын 15 - Нисэх онгоц зохион бүтээгч Уиллиам Боинг Сиаттл хотод "PAPC" компаниа байгуулав. Дараа жил нь "Боинг онгоцны компани" гэж нэрээ өөрчилсөн билээ.
  • Долоодугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Альбертын тулаан: Британийн арми Овиллерьс тосгоныг эзлэв.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Холбооны ферм түрээслэх хуульд гарын үсэг зурав. Ингэснээр дунджаас доогуур давхаргын фермерүүд тодорхой нөхцлийн дагуу ферм түрээслэн цаашдаа хувьчилж авах боломжтой болсон билээ.
    • Өмнөд Америкийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн Копа Америка анхны тэмцээнд Уругвайн шигшээ баг ялалт байгуулж цом өргөв.
  • Долоодугаар сарын 23 - Ирландын Даблин хотод үйлдвэрчний эвлэлийн тэмцэг Элен Кроуфурд энхтайвны төлөөх тайван жагсаал зохион байгуулав. Жагсаалд таван мянган хүн оролцжээ.
  • Долоодугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрцинканын тулаан: Туркийн Эрцинкан хотод Османы гуравдугаар арми Хаант Оростой ширүүн тулалдсаны эцэст ялагдал хүлээжээ. Хаант Оросын арми 34 мянган цэргийг олзолсон байна.
  • Долоодугаар сарын 30 - Олноо Өргөгдсөн Монгол Улсын Засгийн газраас Манлайбаатар Ж.Дамдинсүрэнд тусгай хошуу байгуулан өгч, Сэцэн хан аймагт хавсарган захируулахаар шийдвэрлэжээ. Энэ нь өдгөөгийн Дорнод аймгийн Гурванзагал сумын анх үүсгэл болжээ.
    • Киргиз, Казах зэрэг Төв Азийн турк үндэстнүүд Хаант Оросын эсрэг бослого дэгдээв. Үүний улмаас 3000 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн Хятад руу дүрвэжээ.

Наймдугаар сар

засварлах
  • Наймдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгт хяналтаа эргүүлэн авах зорилгоор Османы эзэнт гүрн, Германы хамтарсан арми 16 мянган цэргийн хүчээр Египетийн Романи хот руу хөдлөв.
  • Наймдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгт хяналтаа тогтоох Синайн хойгийн тулаан бүтэлгүйтэв. Улмаар цэргийн хүчийг удирдаж байсан Германы эзэн хааны армийн генерал Фридрих Фрайрер Кресс фон Крессенштайн Эль Алриш хот руу цэрэг хөдөлгөх тушаал гаргажээ.
  • Наймдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Португал улс Холбоотон гүрнүүдэд нэгдэв.
  • Наймдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Орос-Арменийн нэгдсэн цэргийн хүч Туркийн дорно хэсэгт орших Битлис хотыг эзлэн авав.
  • Наймдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Синайн хойгийн Бир эль Абд хотын төлөөх тулалдаанд нэмэлт хүчээр очиж байсан Австрали, Шинэ Зеландын нэгдсэн хүч замаасаа буцав. Тэгсэн Британийн арми Эль Ариш дахь тулалдаанд ялалт байгуулж, Сиецын суваг орчимд стратегийн чухал ялалт байгуулсан юм.
  • Наймдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улс Бухарестын гэрээнд нууцаар гарын үсэг зурснаар Холбоотон гүрний талд нэгдэв.
  • Наймдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомтод эргэн хяналтаа тогтоолоо.
  • Наймдугаар сарын 21 - Перу улс Дэлхийн нэгдүгээр дайн-д төвийг сахих байр суурь баримтална гэдгээ албан ёсоор зарлав.
  • Наймдугаар сарын 24 - АНУ-ын Засгийн газар Үндэсний батлан хамгаалах зөвлөл байгуулахаар болов.
  • Наймдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дайнд холбоотон гүрнүүдийн эгнээнд нэгдэх болсон Румынь сөргөлдөгч талуудад дайн зарлалаа.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Карпатын нурууг даван Австри-Унгарын Ковасна хот руу 440 мянган цэрэгтэйгээр дайрчээ.
  • Наймдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Герман, Итали улс Румынд дайн зарлав.
  • Наймдугаар сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Вама Бужайлу тосгоныг эзлэв.
  • Наймдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румбын улс Трансильванийн Брасов хотод хяналтаа тогтоов.
    • АНУ-ын Засаг захирга Филиппинийн Автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • Наймдугаар сарын 30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Османы эзэнт гүрэн Румынд дайн зарлажээ.
  • Наймдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дайнд татагдан ороод удаагүй Румын улс Трансильван дахь хэд хэдэн хот, тосгодод хяналтаа тогтоолоо.

Есдүгээр сар

засварлах
  • Есдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болгар улс Румынд дайн зарлав. Зарласан даруйдаа Добружа хотыг эзлэн авахаар цэрэг хөдөлгөжээ.
  • Есдүгээр сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрний мэдэлд байсан Орсова хотыг Румын улсын арми эзлэн авав.
  • Есдүгээр сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Австри-Унгарыг эзлэн түрэмгийлэхээр Ольт голыг гатлав.
  • Есдүгээр сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргийн хүч Францн Гульемон хотод хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Туртуциа хотыг хамгаалж байсан Румын улсын цэргүүд Болгарын армид бууж өгчээ.
  • Есдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болгарын гуравдугаар арми Добружа хотын төлөөх тулаанд Румын улсын армийг ялав. ингэснээр Өмнөд Добружа мужид хураад байсан Холбоотон гүрний хүчийг шахаж эхэлсэн юм.
  • Есдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын арми Болгарын Силистра боомтыг ноцтой сүйрүүлж улмаар бүсэлжээ.
  • Есдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын-Оросын нэгдсэн цэргийн хүч Добружа хотод хяналтаа тогтоогоод байсан Болгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгоо хийжээ.
  • Есдүгээр сарын 22 - I Абдулла бин аль-Хуссейнээр удирдуулсан Арабын цэргийн хүч Таиф хотын төлөө гурван сар тулалдсаны эцэст хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 23 - Америкийн алдарт Шевроле автомашины копмани Калифорни мужийн Оклэнд хотын Эльмхурст дүүрэгт машин үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулжээ.
  • Есдүгээр сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талуудыннэгдсэн хүч Трансильвани дахь Сибиу хотод хяналтаа тогтоохоор сөрөг дайралтад бэлтгэж эхэлжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Морвалын тулааны үеэр Францын нэгдсэн хүч Комбле болон Гудекур тосгодод хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын Хоёрдугаар арми Олтентиа хотын ойролцоо хуралдаад байсан Германы цэргийн хүчийг бут цохих довтолгооноо эхлүүлжээ.

Аравдугаар сар

засварлах
  • Аравдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Транслойн тулаанд ялалт байгуулсан Британийн дөрөвдүгээр арми Ла Транслой тосгон бүрэн хяналтаа тогтоов.
  • Аравдугаар сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Македонийн Чрна голд болсон тулаанд амжилттай байсан Болгарын анги нэгтгэл Брод, Добровени, Скочивир тосгодыг эзлэн авчээ.
  • Аравдугаар сарын 14 - Хаант Оросын Перм хотод Пермийн улсын их сургууль байгуулагдав.
  • Аравдугаар сарын 16 - Филиппинд Сенатын танхим байгуулагдав. Ингэснээр хоёр танхимтай парламентын систем тогтсон билээ.
  • Аравдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомт хотыг эргүүлэн мэдэлдээ авав.
  • Аравдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын хотын Константа хотын төлөөх тулаанд Сөргөлдөгч талын нэгдсэн хүч ялагдал хүлээжээ.
  • Аравдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны цэргийн анги нэгтгэл Румын улсын Олтениа мужид хяналтаа тогтоов.

Арваннэгдүгээр сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 1 - Хаант Оросын Төрийн Думын нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуульт ардчилсан намын дарга Павель Милюков Ерөнхий сайд Борис Стюрмерийг "Тэнэглэл эсвэл төрөөсөө урваж байгаа хэрэг" гэж баримталж буй бодлогыг нь эрс шүүмжилжээ. Удалгүй Борис Стюрмер үүрэгт ажлаасаа огцорсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Вүүдроу Уилсон ялалт байгуулах нь тодорхой болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 10 - Хаант Оросын Ерөнхий сайд Борис Стюрмер үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. II Николай хаан Ерөнхий сайдын суудалд Александер Треповыг тохоон томилсон байна.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Таргу Жиу хотын төлөө тулалдаж байсан Румын улсын анги нэгтгэл Германы армид бууж өгчээ.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Энэтхэгийн Шударга ёсны нам байгуулагдав.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талуудын нэгдсэн хүч Румын улсын нийслэл Бухарест хотыг эзлэхээр Дунай мөрөнг гатлан цэрэг хөдөлгөжээ.
  • Арваннэгдүгээр сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Румын улсын нийслэлийг эзлүүлэхээр Сөргөлдөгч талуудын нэгдсэн арми Август фон Макенсенээр удирдуулсан 250 цэргийг Бухарест хот руу хөдөлгөсөн байна. Румын улсын анги нэгтгэл 150 мянган цэргийн хүчээр нийслэл хотоо хамгаалсан юм.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын цэргийн хүч Болгарын Корче, Албаниа хотуудыг эзлэв.
  • Арваннэгдүгээр сарын 30 - АНУ-д Газрын теннисний холбоо байгуулагджээ.

Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арванхоёрдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Канадын Засгийн газар фронтод тулалдаж буй цэргүүд дээр нэмж 500 мянган цэрэг дайны фронт руу илгээхээр болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 5 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон Вүүдроу Уилсон АНУ-ын 64 дэх хуралдааныг нээн албан ёсоор үг хэлэв.
    • Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскит албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Түүний орыг Дайны асуудал эрхэлсэн сайд Лойд Жорж залгахаар болсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Румын улсын нийслэл Бухарест хотыг булаан эзлэв. Тулааны үеэр Румын улсын армийн 40 гаруй хувь нь сүйдсэн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 11 - Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Лойд Жорж Засгийн газрын дэргэд Дайны түр зөвлөл байгуулахаар болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын арми бүтэн жил гаруйн хугацаанд тулалдсаны эцэст газраар дөрвөн салаа цэрэг илгээн Вашерроль, Лувемон хотуудад хяналтаа тогтоов.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Бүтэн жил хагас үргэлжилсэн тулаан Францын ялалтаар өндөрлөжээ.
  • Арванхоёрдугаар сарын 22 - Данийн Засгийн газар Данийн Өрнө Энэтхэг арлыг АНУ-ын Засаг захиргаанд 25 сая ам.доллароор шилжүүлэх шийд гаргав. АНУ-ын Засаг захиргаанд шилжсэнийхээ дараахан АНУ-ын Виржнийн арлууд болж нэрээ өөрчилсөн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Хаант Оросын Петроград хотыг бөмбөгдөхөөр агаарын хөрөг хөөргөсөн боловч цаг агаарын таарамжгүй нөхцөлийн улмаас бүтэлгүйтжээ.
  • Арванхоёрдугаар сарын 27 - Тоголенд буюу одоогийн Того улс Британи, Францын тусгай захиргааны бүс нутаг болжээ.
    • Оросын хаан II Николай Александер Треповыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Николай Голицыныг Ерөнхий сайдын суудалд томилов.
  • Арванхоёрдугаар сарын 29 - Алдарт зохиолч Жеймс Жойс өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн "Залуу зураачийн хөрөг" зохиолоо хэвлүүлжээ.

Цаг хугацаа нь тодорхойгүй

засварлах
  • Герман улс хүнсний дутагдалтай бүс нутгуудыг хүнсээр хангав.
  • Германы нэрт эрдэмтэн Эрнст Рудин шизофренийг генетикийн талаас тайлбарласан бүтээл хэвлүүлэв.
  • Арванхоёрдугаар сарын 30 - Оросын үзмэрч Григорий Распутин Петроград хотноо Феликс Юсуповын гарт амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

засварлах

Нэгээс Хоёрдугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 3 - Олимпын хүрэл медальт Шведийн боксчин Эрик Агрен (1985 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 7 - Румын улсын Тэргүүн хатагтай Элена Чаушеску (1989 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 10 - Нобелийн шагналт Шведийн биохимич Сюне Бергстром (2004 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 12 - Өмнөд Африкийн зургаа дахь Ерөнхийлөгч Пиетер Виллем Бота (2006 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 24 - Венесуэлийн 39 дэх Ерөнхийлөгч Рафаел Калдера (2009 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 15 - Шри Ланк улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Дингири Банда Вижетунга (2008 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

засварлах
  • Гуравдугаар сарын 11 - Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон (1995 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 16 - Академийн шагналт жүжигчин Мерседес МакКембридж (2004 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 26 - Нобелийн шагналт Америкийн химич Кристиан Анфинсен (1995 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 29 - Бангладешийн зургаадугаар Ерөнхийлөгч Абу Садат Мохаммад Саейм (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 4 - Сербийн 10 дахь Ерөнхийлөгч Никола Любичич (2005 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 5 - Академийн наадам, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонт, Холливудын бүх цаг үеийн шилдэг эрэгтэй жүжигчдийн 12-т эрэмбэлэгддэг нэрт жүжигчин Грегори Пек (2003 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 17 - Мьянмарын гурав дахь Ерөнхийлөгч Вин Маунг (1989 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 18 - Коста Рика улсын Ерөнхийлөгч Хосе Хоакин Трехос Фернандез (2010 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 1 - Холливудын алтан үеийн төлөөлөл Гленн Форд (2006 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 5 - Энэтхэгийн долоо дахь Ерөнхийлөгч Заил Сингх (1994 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 11 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Камило Хосе Села (2002 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 16 - Израилийн дөрөв дэх Ерөнхийлөгч Эфрайм Катцир (2009 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 17 - Унгарын 49 дэх Ерөнхий сайд Жено Фок (2001 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 21 - Олимпын хошой хүрэл, Европын хошой аварга Нидерландын гүйгч Тинус Осендарп (2002 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 4 - Нобелийн шагналт Америкийн химич Роберт Фурхготт (2009 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 8 - Нобелийн шагналт Английн биологич Френцис Крик (2004 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 15 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт А.Саймон (2001 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 1 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Оливиа де Хавилланд
  • Долоодугаар сарын 2 - Олимпын хүрэл медальт Финландын бөх Рейно Кангасмаки (2010 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 9 - Их Британийн Ерөнхий сайд Эдуард Хийт (2005 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 11 - Нобелийн шагналт Оросын физикч Александр Михайлович Прохоров (2002 онд нас барсан)
    • Австралийн 21 дэх Ерөнхий сайд Кау Уитлам (2014 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 1 - Олимпын хүрэл медальт Британийн усанд сэлэгч Эдна Хьюс (1990 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 6 - Мальта улсын найм дахь Ерөнхий сайд Дом Минтофф (2012 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 - Олимпын алт, хүрэл медальт Японы усанд сэлэгч Шигео Араи (1944 онд амь насаа алдсан)
  • Наймдугаар сарын 9 - Румын улсын 50 дахь Ерөнхий сайд Манеа Манешку (2009 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 12 - Академийн наадмын гурван удаагйин шагналт жүжигчин Ральф Нелсон (1987 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

засварлах
  • Есдүгээр сарын 17 - БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал (1990 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 21 - ЗХУ-ын Ардын жүжигчин Зиновий Гердт (1996 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 23 - Италийн 38 дахь Ерөнхий сайд Альдо Моро (1978 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 28 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг", Британийн тайз, дэлгэцийн наадмын таван удаагийн шагналт жүжигчин Петер Финч (1977 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 4 - Нобелийн шагналт Зөвлөлтийн фикикч Виталий Гинзбург (2009 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 19 - Нобелийн шагналт Францын эрдэмтэн Жеан Дассе (2009 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 26 - Францны Ерөнхийлөгч Франсуа Митерран (1996 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 28 - Венесуэлийн 44 дэх Ерөнхийлөгч Рамон Хосе Веласкез (2014 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 6 - Исландын гурав дахь Ерөнхийлөгч Кристян Элдрян (1982 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 9 - Холливудын нэрт жүжигчин Кирк Даглас
  • Арванхоёрдугаар сарын 15 - Нобелийн шагналт Шинэ Зеландын физикч Морис Уилкинс (2004 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 25 - Алжирийн анхны Ерөнхийлөгч Ахмед Бен Белла (2012 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

засварлах

Нэгээс Зургаадугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 1 - Никарагуа улсын долоо дахь Ерөнхийлөгч Адан Карденас (1836 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 12 - Грекийн Ерөнхий сайд Гиоргиос Теотокис (1844 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 13 - Мексикийн 35 дахь Ерөнхийлөгч Викториано Уерта (1854 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 18 - Уругвай улсын 11 дэх Ерөнхийлөгч Лоренцо Латорре (1844 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 20 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Клас Понтус Арнольдсон (1844 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 1 - Оросоос анх удаа нисгэгчийн үнэмлэх авсан эмэгтэй нисгэгч Лидя Зверева (1890 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 6 - Бүгд найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч, эзэн хаан Юань Шикай (1859 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 7 - Перу улсын 52 дахь Ерөнхий сайд Альберто Элморе Фернандез де Кордоба (1844 онд төрсөн)

Зургаагаас Арванхоёрдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 15 - Нобелийн шагналт Оросын микробиологич Эли Метчинкофф (1845 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 23 - Нобелийн шагналт Британийн химич Сир Уиллиам Рамси (1849 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 2 - Оросын нэрт зураач Геннадий Ладыженский (1852 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 14 - Нобелийн шагналт Испанийн зохиолч Хосе Эчегарай (1832 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 16 - Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Өвөр Монголын засаг Чуулганы Түмэд зүүн гарын Монголжин хошууны иргэн Шударга Баатар Бавуужав (1875 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 21 - Австрийн Ерөнхий сайд Карл фон Стругх (1859 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 11 - Португалийн 53 дахь Ерөнхий сайд Франциско да Вейга Берау (1841 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 15 - Нобелийн шагналт Польшийн зохиолч Хенрик Сиенкевич (1846 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 21 - Австрийн эзэн хаан I Франц Йосеф (1830 онд төрсөн)
  • Арванхоёрдгуаар сарын 14 - Оросын хөгжмийн зохиолч Николай Соволвьев (1846 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 28 - Австрийн хөгжмийн зохиолч Эдвард Штраусс (1835 онд төрсөн)

Нобелийн шагнал

засварлах

Нобелийн шагналыг зохион байгуулах хорооноос энэ онд Физик, Хими, Анагаах ухаан, Энх тайвны салбарт шагнал олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Харин уран зохиолын салбарт шагнал олгохоор болж Швеидийн яруу найраг, богино өгүүллэгийн мастер Вернер фон Хайденстамд олгохоор болсон байна.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Карл Густаф Вернер фон Хайденстам
  • Нобелийн энх тайвны шагнал - Олгоогүй

Гадаад холбоос

засварлах
  Commons: 1916 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан