Давст сум
Давст нь Увс аймгийн сум юм. Жамц давс ихтэй, мөн далайн уснаас 5 дахин шорвог Увс нуурын хойд эрэг дээр оршдог бөгөөд нуур, сумын төв хоёрын хооронд 8 км зайтай байдаг. Давст сум нь хойгуураа ОХУ-тай хил залгаа оршдог. Аймгийн төвөөсөө 137км зайтай.
Давст сум ᠳᠠᠪᠤᠰᠤᠲᠤ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Davst sum dabusutu sumu дабусуту суму |
|
Улс, орон | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Нутгийн хуваарь | Гурван баг: 1. Торхилог 2. Зүүнхөвөө 3. Хандгайт |
Сумын төв | Зүүнхөвөө [1] ᠵᠡᠭᠦᠩᠬᠥᠪᠦᠭᠡ |
Газар нутаг | 6.3 мянган км² [2] |
Хүн ам (2012) | 1,773 хүн [2] |
Шуудан-дугаар | 85120 |
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Өвөр → Тэс ↙ Сагил ↙ Түргэн ↓ Тариалан ↓ Наранбулаг ↘ Малчин |
Газар дай- дын урт |
↓ Улаангом (135 км) → Улаанбаатар (1552 км) [2] |
Хуучнаар Үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын голлох хүн ам нь Дөрвөд ястан бөгөөд голлон мал аж ахуй эрхэлж мөн газар тариалан туслах аж ахуйд орно.
Монгол орны баруун хойд хэсэгт байрлах тус сум ОХУ-ын Туватай Хандгайтын боомтоор холбогдоно. Хандгайтын боомтын гол импортын бараа газрын тосон бүтээгдэхүүн болно.
Хүмүүс Засварлах
- Юмжаагийн Цэдэнбал - БНМАУ-ын төрийн тэргүүн
- Өлзийтийн Бадрах - төрийн зүтгэлтэн
- Цэндийн Молом -Сангийн яамны сайд, Монгол Улсын Гавьяат эдийн засагч
- Чимэдийн Хүрэлбаатар -Монгол Улсын Их Хурлын гишүүн. Сангийн Сайд
- Махгал-Зоригт хааны хүү.
- Бадрахын Сумхүү - Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, кино найруулагч
- Чогдонгийн Тогтох-Кино-зураглаач, найруулагч, "МАРШАЛ ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ" 5 ангит баримтат киноны Зохиогч, Найруулагч, Зураглаач
- Лувсанцэрэнгийн Махвал. Зураач барималч.
- Мядагийн Мөнгөн - үндэсний бөхийн улсын арслан
- Пүрэвийн Бүрэнтөгс - үндэсний бөхийн улсын аварга
Зүүлт, тайлбар Засварлах
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».