Эрдэнэт, ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠤОрхон аймгийн төв, Монгол Улсын Орхон аймгийн төв, Монгол улсын Улаанбаатар болон Дархан хотын дараа орох 3 дахь том хот юм. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг.

Эрдэнэт
ᠡᠷᠳᠡᠨᠢᠲᠦ
Баян-Өндөр сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ
Эрдэнэтийн үзэмж
Эрдэнэтийн үзэмж
Эрдэнэт албан ёсны тамга
Эрдэнэт is located in Mongolia
Эрдэнэт
Эрдэнэт
Солбицол: 49°01′40″N 104°02′40″E / 49.02778°N 104.04444°E / 49.02778; 104.04444Солбицол: 49°01′40″N 104°02′40″E / 49.02778°N 104.04444°E / 49.02778; 104.04444
Улс Монгол
Аймаг Орхон
Байгуулагдсан1974
Газар нутаг
  Нийт208.0 км2 (80.3 бээр2)
Өндөр
1,280 м (4,200 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 101,976 [1]
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 7035 (7039)
Улсын дугаарOP_ ( _ янз бүр)
Уур амьсгалDwc
Вэб сайтwww.erdenet.mn

1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй.

Эрдэнэт хотын шавыг Эрдэнэтийн овооны арын сайхан хөндийд 1973 онд тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулжээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд Орхон аймаг болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ.


Газар зүй

засварлах

Уур амьсгал

засварлах
Эрдэнэт
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
2.3
 
-11
-22
 
 
2
 
-7
-20
 
 
5.5
 
-1
-13
 
 
13
 
9
-5
 
 
21
 
17
2
 
 
72
 
21
8
 
 
106
 
22
11
 
 
85
 
20
9
 
 
40
 
15
3
 
 
12
 
8
-5
 
 
7.5
 
-3
-14
 
 
3.6
 
-9
-19
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Эрдэнэт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −11.0 −7.4 −0.7 8.9 16.8 20.8 21.7 20.3 15.2 7.6 −2.8 −8.7 Ø 6.8
Мин. Температур (°C) −21.7 −19.7 −13.1 −4.8 1.8 7.6 10.5 8.7 2.5 −4.9 −13.7 −19.0 Ø −5.4
Тунадас (мм) 2.3 2.0 5.5 12.6 21.0 72.1 105.8 85.0 40.3 12.0 7.5 3.6 Σ 369.7
Бороотой өдөр (d) 5 4 8 9 10 16 20 16 11 7 8 6 Σ 120
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−11.0
−21.7
−7.4
−19.7
−0.7
−13.1
8.9
−4.8
16.8
1.8
20.8
7.6
21.7
10.5
20.3
8.7
15.2
2.5
7.6
−4.9
−2.8
−13.7
−8.7
−19.0
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
2.3
2.0
5.5
12.6
21.0
72.1
105.8
85.0
40.3
12.0
7.5
3.6
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO

Аж үйлдвэр

засварлах

Жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот юм.

Ажил олгогчид

засварлах
  1. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр ТӨХК
  2. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Хангайн бүсийн салбар
  3. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК
  4. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  5. Эрдэнэт хотын захиргаа
  6. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд
  7. Орхон аймгийн захиргаа
  8. Баян-Өндөр сумын захиргаа
  9. Эрдэнэт Хивс ХК
  10. Эрдмин ХХК
Үндсэн өгүүлэл: Эрдэнэт үйлдвэр

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд Монгол, ЗХУ хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдсан бөгөөд 2016 онд ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авчээ. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойд зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байна.

"Эрдэнэт" үйлдвэр Финландын "Оутокүмпү", Австралийн "Бэйтмэн Инженеринг", "Пэсифик Оур Техноложи", Их Британийн "Брүк Хант", АНУ-ын "Фелпс Дож" корпораци, "Кей-Ди Инженеринг" компани, Өмнєд Солонгосын "Самсунг" корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Монголын зэс корпораци эзэмшдэг. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг. Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг.

Боловсрол

засварлах

Тус аймагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, 2 МСҮТ, аймгийн хэмжээнд 25 Ерөнхий боловсролын сургууль болон хувийн хэвшлийн Эрдмийн сан,Билигт Ѳргѳѳ, Орхон Эмпати сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдэнэт хот анх байгуулагдаж байх үедээ 1655 өрхийн 7.8 мянган хүн амтай байсан бол өдгөө 2023 оны байдлаар Орхон аймгийн хүн ам 103.600 гаруй болжээ. Энэ үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатарын дараа хоёрдугаарт ордог байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2,2 хувь бөгөөд нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64,0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95,2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. Нийт иргэдийн 53,0 орчим хувь нь долоон бичил хороололд буюу орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна.

Эрдэнэт хотын хүн ам [2] [3][4] [5][6]
1975
тооц.
1979
тоол.
1981
тооц.
1985
тооц.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2003
тооц.
2006
тооц.
2008
тооц.
2011
тооц.
4,100 31,900 38,700 45,400 56,100 63,000 68,310 78,882 83,160 86,866 92,000

Сүүлийн хэдэн жилүүдэд Улаанбаатар хот руу нүүх болсноор Эрдэнэт хотын хүн амын тоо буурч эхэлсэн

Засаг захиргаа

засварлах

 

Зургийн цомог

засварлах

Мөн үзэх

засварлах
  1. "Türklerin tarihî başkenti: Ötüken - Avrasya'dan - Haber".
  2. National Statistical Office[1]
  3. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  4. , GeoHive: Global Statistics, [2]
  5. Population Statistics: historical demography [3]
  6. Mongolia City Development Strategies for Secondary Cities [4]

Цахим холбоос

засварлах