Цэдэнбалын Зориг

Цэдэнбалын Зориг (1957 оны 3-р сарын 11-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн)- Монголын удирдагч Ю.Цэдэнбалын отгон хүү.


1973 онд 16 нас хүрээд БНМАУ-ын паспорт авсан.

Тэрээр 1973 онд Улаанбаатарын зөвлөлтийн 3-р дунд сургууль төгсөөд Москвагийн улсын Их сургуульд элсэн байна. Оюутан байхдаа 60 рублийн тэтгэлэгээ Монголын төрөөс авдаг байсан тухай өөрөө ярьдаг.

1978 онд Биофизигч мэргэжлээр төгсөөд 1982 он хүртэл Москвагийн их сургуулийн Биологийн факультетад ажилласан.

1982-1983 онуудад Москва дахь Монголын ЭСЯ-д атташе байсан. /ЭСЯ-нд бараг очдоггүй байсан/.

1984 онд Москва дахь Монголын ЭСЯ тэдний гэр бүлийн бүх гишүүний паспортыг хураан авсан тул Ц.Зориг эх А.Филатова, ах Владислав нар угаасаа Зөвлөлтийн паспорттой байжээ.

1983-1986 онд ЗХУ-ын Гадаад худалдааны академид суралцаж төгссөн.

1990-ээд онд биофизикч мэргэжлээрээ Оросын шинжлэх ухааны академийн их сургуулиудад ажиллаж байсан.

Сүүлд Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын институтэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

1999 онд Монголын иргэншлээ сэргээх гэж Монголын шүүхэд хандаад сэргээлэгсэн.

2016 оны намар эцэг Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор Монголд ирж байсан.