Юмжаагийн Жавзан

Юмжаагийн Жавзан (1928 онд Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн)- БНМАУ-ын Ардын Боловсролын тэргүүний ажилтан, БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбалын отгон дүү.

Эцэг Юмжаа, эх Заяа нар нь 11 хүүхэд төрүүлсэн бөгөөд Ю.Цэдэнбал тав дахь хүүхэд нь байсан бол хамгийн бага Ю.Жавзан юм. Айлын бага охин учраас эх нь их эрхлүүлдэг байжээ. 1940 онд эцэг нь нас бардаг жил Давст суманд дөнгөж нээгдсэн бага сургуульд орсон байна.

1946 оны орчимд Улаанбаатар хотод ирээд нэгдүгээр арван жилд сурч, 1950 онд их сургуулийн бэлтгэл анги нээгдэхэд орж төгссөн ажээ.

Хими биологийн ангид сурч байгаад тэр үед их сургуулийн нэгдүгээр анги төгссөн хүмүүсийг хойшоо ЗХУ руу сургуульд явуулдаг байсны дагуу хойшоо сурахаар явжээ.

Дээд сургуулиа төгсөөд Ардын Гэгээрлийн яам, Боловсролын яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан ажээ.

Ө.Доржтой 1955 онд гэрлэсэн ажээ. Охин Д.Туяа, хүү Д.Баясгалан гэж хоёр хүүхэдтэй.