Нямын Жагварал
Нямын Жагварал (1919 оны 5-р сарын 9-нд Дорноговь аймагт төрсөн-1987 оны 9-р сарын 19-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монголын улс төр, төрийн зүтгэлтэн, эдийн засагч, академич, МАХН-ын гишүүн.
Юмжаагийн Цэдэнбалыг улс төрийн болон эрүүл мэндийн шалтгаанаар албадан огцруулсны дараа 1984 оны 8-р сарын 23-наас 1984 оны 12-р сарын 12-ны өдөр хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын үүрэг гүйцэтгэсэн.
Н.Жагварал эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын ШУА-ийн академич.
Тэрээр БНМАУ-ын хөдөө аж ахуйн социалист өөрчлөлтийн асуудлын талаар хэд хэдэн бүтээл туурвижээ.
Намтар
засварлах1934 онд Дорноговь аймгийн захиргаанд хэлтсийн дарга хийж байсан.
1938 онд Москвад И.В.Сталин нэрэмжит Дорно дахины ажилчдын коммунист их сургуулийг (КУТВ) төгсөж, 1938-1939 онд дунд сургуульд багшилсан. 1939 онд МАХН-д элссэн.
1939-1940 онд БНМАУ-ын Намын боловсон хүчний дээд сургуульд багшилжээ.
1940-1945 онд Москвагийн Дорно дахины судлалын дээд сургуулийн аспирант байв. Тэрээр эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг хамгаалсан Монгол Улсын анхны иргэн болов.
1945-1946 онд БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны орлогч дарга, даргаар ажиллаж байсан.
1946-1953 онд Шинжлэх ухааны хорооны орлогч дарга, 1953-1957 онд Шинжлэх ухааны хорооны даргаар ажиллаж байжээ.
1957-1961 онд Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. 1957 оноос БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга. МАХН-ын Төв хорооны гишүүн, нарийн бичгийн дарга.
1987 онд Улаанбаатар хотод нас барсан.
Гэр бүл
засварлахН.Жагварал их эрдэмтэн Бямбын Ринчений охин Индратай гэрлэж хоер хүүтэй болсон.
Том хүү Ж.Ганибал нь Гадаад яаманд олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, 2022 онд өөд болсон. Бага хүү Ж. Хасболд Биологийн ухааны доктор, одоо тэтгэвэрт.