Улс тунхагласны ойн барилдаан
Улс тунхагласны ойн өдөр
засварлах1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.
Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм.Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон. Иймд өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүнээс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөрт" болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж батлав.Ингээд уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Улс тунхагласны баярын хүрээнд үндэсний бөхийн уламжлалт барилдааныг жил бүр зохион байгуулдаг билээ.
Улс тунхагласны ойн барилдаан
засварлахЭнэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.
Түрүү үзүүр хүртсэн бөхчүүд
засварлахТүрүү үзүүр хүртсэн аймгууд
засварлахОн | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харъяалал | Цол | Овог нэр | Харъяалал | |
1990 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Мядагийн Мөнгөн | Увс Давст |
1991 | У.з | Цэдэндамбын Баярсайхан | Төв Баян-Өнжүүл | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1992 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
1993 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.ав | Одвогийн Балжинням | Увс Наранбулаг |
1994 | У.з | Сарангэрэлийн Хүрэлбаатар | Хөвсгөл Галт | У.г | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо |
1995 | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган | У.з | Дамирангийн Бумбаяр | Увс Тэс |
1996 | өнжсөн | |||||
1997 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
1998 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.г | Баянмөнхийн Гантогтох | Увс Хяргас |
1999 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.г | Баянмөнхийн Гантогтох | Увс Хяргас |
2000 | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
2001 | У.ав | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Өвөрхангай Хужирт | У.х | Гунгаагийн Элбэг | Хөвсгөл Улаан-Уул |
2002 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг |
2003 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
2004 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл |
2005 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун |
2006 | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр | У.х | Түмэнсанжаагийн Мөнгөнцоож | Архангай Батцэнгэл |
2007 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.г | Дамбийн Рагчаа | Архангай Булган |
2008 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | У.арс | Доржпаламын Ганхуяг | Өвөрхангай Зүүнбаян-Улаан |
2009 | өнжсөн | |||||
2010 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.н | Шоовдойхүүгийн Тогтохбаяр | Говь-Алтай Жаргалан |
2011 | У.г | Нямдоржийн Ганбаатар | Говь-Алтай Чандмань | У.н | Эрдэнэбилэгийн Энхбат | Булган Могод |
2012 | У.арс | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2013 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.з | Батзоригийн Батмөнх | Төв Баянхангай |
2014 | У.ав | Сүхбаатарын Мөнхбат | Увс Баруунтуруун | У.з | Баатархүүгийн Пүрэвсайхан | Ховд Чандмань |
2015 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.арс | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст |
2016 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.арс | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст |
2017 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.г | Өлзийтогтохын Бат-Орших | Увс Улаангом |
2018 | У.г | Батнасангийн Гончигдамба | Завхан Их-Уул | У.арс | Цэдэвийн Содномдорж | Хөвсгөл Тосонцэнгэл |
2019 | У.н | Насанцогтын Баярбаатар | Сэлэнгэ Мандал | У.н | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур |
2021 | У.х | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур | У.х | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг |
2022 | У.ав | Пүрэвийн Бүрэнтөгс | Увс Давст | У.ав | Оргихын Хангай | Ховд Буянт |
2023 | У.з | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг | У.х | Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ | Архангай Хайрхан |
д/д | Аймгуудын нэр | Түрүү | Үзүүр | Түрүүлсэн он | Үзүүрлэсэн он |
---|---|---|---|---|---|
1. | Архангай | 9 | 5 | 1995, 2003, 2005, 2007, 2010, 2013, 2015, 2016, 2017 | 1997, 2004, 2006, 2007, 2012 |
2. | Дархан Уул | 6 | - | 1990, 1992, 1993, 1997, 1998, 1999 | |
3. | Увс | 2 | 10 | 2012, 2014 | 1990, 1991, 1993, 1995, 1998, 1999, 2005, 2015, 2016, 2017 |
4. | Төв | 2 | 4 | 1991, 2002 | 1992, 2000, 2003, 2013 |
5. | Булган | 2 | 2 | 2004, 2008 | 2002, 2011 |
6. | Өвөрхангай | 2 | 1 | 2000, 2001 | 2008 |
7. | Хөвсгөл | 1 | 2 | 1994 | 2001, 2018 |
8. | Говь-Алтай | 1 | 1 | 2011 | 2010 |
9. | Говьсүмбэр | 1 | - | 2006 | |
10. | Завхан | 1 | - | 2018 | |
11. | Баянхонгор | - | 1 | 1994 | |
12. | Ховд | - | 1 | 2014 |