Эрдэнэбилэгийн Энхбат

Эрдэнэбилэгийн Энхбат (1984 оны 10 сарын 16-нд төрж, 2021 оны 12 сарын 24-нд нас барсан) нь Булган аймгийн Могод сумын уугуул, үндэсний бөхийн улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх начин байсан юм.

Эрдэнэбилэгийн Энхбат
Төрсөн өдөр1984 оны 10 сарын 16 (1984-10-16)
Төрсөн газарМонгол улсын Булган
аймгийн Могод сум
Нас барсан ньМонгол улсын Улаанбаатар хот
Нас барсан өдөрDecember 24, 2021(2021-12-24) (37 насалсан)
Алдар цол
Бөхийн цолулсын начин
Цол ахисан он жил
Улсын начин2009
Аймгийн арслан2005
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн4 (2009, 2012, 2013, 2019)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Монгол (МУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2019-7-12-ны байдлаар мэдээлэв.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Б.Гантогтохоор дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 512
2009 АХ-ын 88 жилийн ойн наадамд улсын харцага Г.Элбэгээр дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч "Монгол улсын начин" цол хүртсэн. 512
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж шөвгөрөн "Өсөх идэр" чимэг нэмсэн. 512
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Ц.Одбаяраар тав давж шөвгөрөн "Улам нэмэх" чимэг нэмсэн. 512
2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Батчулуунаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлд өвдөг шороодсон. 512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ганхуягт өвдөг шороодсон. 1024
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын начин Ж.Чулуунбатаар дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Түвшинбаярт өвдөг шороодсон. 512
2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан А.Отгонбаатараар дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Булган аймгийн баяр наадамд сумын заан Б.Бат-Эрдэнээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Гэмтэл авч, нас барсан нь засварлах

2021 оны 4 сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, БНСУ-д эмчлүүлэхээр явсан боловч ухаан оролгүй байсаар 8 сарын дараа Монголдоо буцаж ирээд 12 сарын 24-ны өдөр нас баржээ.

Эх сурвалж засварлах