Словени хэл (өөрийн нэр - Slovenski jezik [slɔˈʋèːnski ˈjɛ̀ːzik], slovenščina) - Энэтхэг-Европ хэлний язгуурын Өмнөд Слав хэлний аймгийн баруун салаанд хамаарах хэл юм. Словени хэл нь лусат хэлтэй хамт хос тоог хадгалсан слав хэлүүдийн нэг юм.

Тус хэлээр яригсдын тоо 2 сая орчим хүн бөгөөд ихэнх нь Словени улсад амьдардаг.

Бичиг үсэг нь латин болон гаевиц цагаан толгой дээр суурилсан.

Словени хэлний толь бичгүүд

засварлах
  • орчин цагийн словени хэлний утга зохиолын толь бичиг— Slovar slovenskega knjižnega jezika (в 5 томах, Ljubljana: 1970—1991; цахим хувилбар http://bos.zrc-sazu.si/sskj.html),
  • үгийн дүрмийн толь бичиг ( 130 000 үгтэ) (Slovenski pravopis, Ljubljana: ZRC SAZU, 2001. — 1500 хуудас. цахим хувилбар http://bos.zrc-sazu.si/sp2001.html),
  • үгний үүслийн толь бичгүүд (F. Bezlaj. Etimološki slovar slovenskega jezika, 1-5, Ljubljana 1976—2007; M. Snoj. Slovenski etimološki slovar. Ljubljana; ZRC SAZU, 1997, 2003, 2009; сүүлийн хэвлэл нь 30.000 словени үг орсон)
  • словени хэлний үг хэллэгийн толь бичиг (J. Keber. Slovar slovenskih frazemov. Ljubljana: ZRC SAZU, 2011).