Олон улсын мэдээлэлзүйн олимпиад

Олон улсын мэдээлэлзүйн олимпиадын лого

Олон Улсын Мэдээлэлзүйн Олимпиад (англ. International Olympiad in Informatics) нь жил бүр ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог бөгөөд алгоритмын бодлого бодож өрсөлддөг олон улсын тэмцээний нэр юм.

Анхны олимпиад нь 1989 онд Болгар улсын Правец хотод болж байсан.

Улс болгоны багт хамгийн олондоо 4 сурагч оролцох боломжтой. Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Улсын Мэдээлэлзүйн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог.

Тэмцээн нь 2 өдөр үргэлжлэх ба өдөр болгон 5 цагт 3 бодлого бодож өрсөлддөг. Бодлого бүр зуун оноотой ба нийт бүтэн оноо нь 600 оноо болдог.

Нийт оролцогчдын 50 хувиас илүүгүй оролцогчдыг медалиар шагнах ба алт:мөнгө:хүрэл:медалгүй сурагчдын харьцаа ойролцоогоор 1:2:3:6 байхаар байна (өөрөөр хэлбэл нийт оролцогчдын 1/12 нь алтан медаль авна).

Олимпиадын жагсаалтЗасварлах

Монгол улсын амжилтЗасварлах

Монгол улсын баг уг олимпиадад оролцох хугацаандаа 3 хүрэл медаль, 1 мөнгөн медаль хүртээд байна.

  • 2005 1 хүрэл.
  • 2006 1 хүрэл.
  • 2018 1 хүрэл
  • 2019 1 мөнгө

ОУ-ын Мэдээлэлзүйн Олимпиадын медальт монголчуудЗасварлах

Мөнгөн медальЗасварлах

  1. А.Нямдаваа, 2019 (341 оноо)

Хүрэл медальЗасварлах

  1. Ч.Доржнамжил, 2005 (385 оноо)
  2. Б.Батбаатар, 2006 (239 оноо)
  3. О.Тэнүүн, 2018 (253 оноо)

Гадаад холбоосЗасварлах