Open main menu

Брисбэн (англ. Brisbane) нь Австралийн холбооны улсын Квийнслэнд мужийн зүүн өмнөд хэсэгт орших, тус мужийн төв хот юм.

Брисбэн
Brisbane May 2013.jpg
Сүлд
Сүлд
Далбаа
Далбаа
Улс: АвстралиАвстрали Австрали
Холбооны улс: Квийнслэнд
Байгуулагдсан: 1824 он
Координат: 27° 28′ S, 153° 2′ OКоординат: 27° 28′ S, 153° 2′ O
Газар нутгийн талбай: 1,363 км²
Хүн ам: 2,274,600 (2014)
Хүн амын нягтрал: 1669 оршин суугч км² тутамд
Цагийн бүс: UTC+10
Шуудангийн дугаар: 4000–4179
Цахим хуудас:
Брисбэн (Австрали)
Брисбэн
Брисбэн

Сидней, Мельбурны дараа орох Австралийн 3 дахь том хот болно.


ТүүхЗасварлах

1823 онд Жон Окслигийн удирдсан хайгуулын баг Мортон булан ба Брисбэн гол орчмын судалгааг хийжээ.

1824 онд Шинэ Өмнөд Вэльс дэх колонийн засгийн газар одоогийн Рэдклифф дүүргийн Мортон булангийн эрэг хэсэгт цөллөгийн хуаран байгуулсан боловч ундны усны асуудлаас болж жилийн дараа өмнө тийш, одоо Брисбэн хотын төв байрлах газар луу нүүлгэсэн байна.

1838 онд Европоос жирийн иргэд шилжин суурьшиж эхлэв.

 
19-р зууны сүүлийн хагас дахь Брисбэн хот

1840 онд Роберт Диксон Брисбэнийг хөгжүүлэх эхний төлөвлөгөөг гаргасан.

1859 оны 6 сард Шинэ Өмнөд Вэльсээс Квийнслэнд муж тусгаарлаж, тус хотыг мужийн төв болгов. Гэхдээ Брисбэн нь албан ёсоор хот гэж хүлээн зөвшөөрөгдсөн нь дөнгөж 1902 он болно.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Брисбэнд АНУ-ын цэрэг байрлаж, холбоотны армийн Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж байлаа.

1974 онд тус хотын дундуур урсах Брисбэн гол эргээсээ хальж, Брисбэнд томоохон хохирол учруулсан бөгөөд өмнө нь ч 1864, 1893, 1897 онуудад эргээсээ хальж байсан аж. Тус үерийн дараа хотын захиргаа үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

1982 онд Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадам, 1988 онд Экспо үзэсгэлэн зохиогдож байсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд тус хотод шилжин суурьшигчид эрчимтэй өсч, хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна.

Уур амьсгалЗасварлах

Брисбэн
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
119
 
29
21
 
 
122
 
29
21
 
 
76
 
28
19
 
 
64
 
26
16
 
 
123
 
24
13
 
 
73
 
21
11
 
 
30
 
21
9
 
 
40
 
22
10
 
 
36
 
24
13
 
 
68
 
25
16
 
 
112
 
27
18
 
 
120
 
28
20
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [1]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Брисбэн
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 29.0 29.1 28.0 26.0 23.6 21.3 20.9 21.7 24.1 25.4 26.7 28.2 Ø 25.3
Мин. Температур (°C) 21.1 21.1 19.3 16.2 12.8 10.5 8.8 9.5 12.7 15.8 17.9 20.0 Ø 15.4
Тунадас (мм) 118.9 121.6 76.1 63.5 122.8 72.5 29.9 40.1 36.0 68.1 111.5 120.0 Σ 981
Бороотой өдөр (d) 9.6 8.5 7.6 7.4 7.7 6.2 4.0 3.9 4.5 6.1 10.3 8.9 Σ 84.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
29.0
21.1
29.1
21.1
28.0
19.3
26.0
16.2
23.6
12.8
21.3
10.5
20.9
8.8
21.7
9.5
24.1
12.7
25.4
15.8
26.7
17.9
28.2
20.0
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
118.9
121.6
76.1
63.5
122.8
72.5
29.9
40.1
36.0
68.1
111.5
120.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [1]
 
Брисбэний жилийн турш дахь дундаж температур болон хур тунадасны хэмжээ
 
Хотын шөнийн байдал
 
Хотын төвийн газрын зураг

Цахим холбоосЗасварлах

  Commons: Brisbane – Викимедиа дуу дүрсний сан

ЭшлэлЗасварлах

  1. Climate statistics for Australian locations (BRISBANE AERO) (Englisch). Australian Government - Bureau of Meteorologie. 2009-06-06-д хандсан.