Гвиней-Бисау
Гвиней-Бисау Улс [ɡiˈneːa bɪˈsaʊ̯] (порт. [Guiné-Bissau] Error: {{Lang}}: text has italic markup (help) [ɡiˈnɛ biˈsau]) нь Африк тивд оршдог улс. Тус улс нь Африк тивийн баруун эрэгт буюу Атлантын далайн эрэг дээр оршиx ба Сенегал, Гвиней улстай хиллэнэ. Хүний хөгжлийн илтгэцүүрээрээ Гвиней-Бисау нь дэлхийн улсуудаас хамгийн доогуур хөгжилтэйд тооцогддог.[10]
Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс | |
---|---|
Уриа: Unidade, Luta, Progresso "Эв нэгдэл, тэмцэл, дэвшил" | |
Төрийн дуулал: Esta É a Nossa Pátria Bem Amada "Энэ бол бидний хайртай эх орон" | |
Нийслэл ба томоохон хот | Бисау 11°52′N 15°36′W / 11.867°N 15.600°W |
Албан ёсны хэл | Португал хэл |
Ярианы хэл | |
Угсаатны бүлгүүд (2019)[1] | |
Шашин |
|
Ард түмний нэршил | Бисау-Гвинейчүүд[5] Гвиней-Бисаучууд |
Төр засаг | Нэгдмэл холимог бүгд найрамдах улс |
Умару Сисоку Эмбало | |
Жеральдо Мартинс | |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ардын Хурал |
Тусгаар тогтнол (Португалаас) | |
• Тунхагласан | 9 сарын 24, 1973 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 9 сарын 10, 1974 |
• Тусгаар тогтнол | 7 сарын 5, 1975 |
Газар нутаг | |
• Нийт | 36,125 км2 (134) |
• Усны эзлэх талбай (%) | 22.4 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 2,078,820[6] (150) |
• Нягтаршил | 46.9/км2 (154) |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $3.8 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | $1,950[7] |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $1.480 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | $850[7] |
ОТББИ (2010) | 50.7[8] өндөр |
ХХИ (2021) | 0.483[9] бага · 177 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк (XOF) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +245 |
ISO 3166 код | GW |
Домэйн нэр | .gw |
Газар зүй
засварлахБайршил
засварлахГвиней-Бисау нь Өрнөд Африкт уртрагийн 13°-17°-д, өргөрөгийн 11°-12°-д хооронд оршдог. Умард талд нь Бүгд Найрамдах Сенегал Улс (хоёр улсын дундын хилийн нийт урт 338 км), зүүн талд нь Гвиней (хоёр улсын дундын хилийн нийт урт 386 км) байх бөгөөд бүх хилийн урт нь 724 километр, үүн дээр 350 км орчим далайн эрэг нэмэгдэнэ. Бүх нутаг дэвсгэрийн талбай нь 36.125 км² (28.120 км² хуурай газар, 8.005 км² талбайг нь ус эзэлнэ) байгаа нь Швейцараас ойролцоогоор арван хувь жижиг юм.[11]
-
Модот шугуй
-
Далайн эрэг
Уур амьсгал
засварлахЦаг уурын хувьд халуун орны чийглэг, дулаан бүсэд ордог. Дундаж температур нь 24 °С. Арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл харматантай говийн салхи бүхий хуурай улиралтай. Борооны улирал нь тавдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хамгийн ихээр хур тунадас долоо- ба наймдугаар саруудад унадаг.[12]
Бисау | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бисау
Эх сурвалж: wetterkontor.de
|
Хүн ам
засварлахТойм
засварлах2009 оны хүн амын тооллогоор нийт 1.449.230 хүн тоологдсон ба үүний 746.404 нь эмэгтэйчүүд(51,5 %), 702.826 нь эрчүүд (48,5 %) байв. Мөн түүнчлэн энэ тоологдсон хүн амын 1.442.227 хүн нь тус улсын харьяат (99,52 %), 1.933 нь бусад улсын харьяат байв. Шилжин ирэгсдийн дийлэнх нь тухайн бүх нутгийнхан байдаг (27,7 % нь Гвинейгээс, 18,7 % нь Мавританаас, 18,3 % нь Сенегалаас). Дээрх бүртгэл бүхий цөөн тооны гадны харьяат иргэдийн 5,6 % нь португаличууд байсан байна. 5.070 хүн аль улсын харьяат гэдгээ мэдүүлээгүй байна.[13] Тус улсын иргэд маш ихээр гадагшаа шилжин суурьшдаг. 2017 онд л гэхэд Португал, Сенегал улсуудад тус бүрт нь 30.000 орчим иргэд амьдарч байгаа нь бүртгэгджээ.[14]
Хүн амын өсөлт
засварлахОн | Оршин суугч |
---|---|
1950 | 535.430 |
1960 | 616.409 |
1970 | 711.827 |
1980 | 800.854 |
1990 | 1.012.280 |
2000 | 1.243.229 |
2010 | 1.555.880 |
2017 | 1.861.283 |
Эх сурвалж: НҮБ[15]
Ард түмэн
засварлахЭнэ улсад хэл, соёл, нийгмийн бүтцийн хувьд өөр хоорондо их бага ялгарах 25 гаран ястан амьдардаг. Хүн амын сүүлийн тооллогоор үр дүн:
Хүн амын дийлэнх нь дараах таван бүлгээс бүрдэнэ:
- Фульбэ 410.560 хүн (28,33 %)
- Баланта 323.948 хүн (22,35 %)
- Мандинка 212.269 хүн (22,35 %)
- Пепел 130.651 хүн (9,02 %)
- Манжак 119.808 хүн (8,27 %)
Дараагийн чухал ястнуудын тоонд:
- Биафада 50.543 хүн (3,49 %)
- Манканха 44.829 хүн (3,09 %)
- Бижаго 30.294 хүн (2,09 %)
- Фелүпе 24.892 хүн (1,72 %)
- Мансоанка Баланте 20.456 хүн (1,41 %)
Тус улсын харьяат 32.098 хүн дээр нэрлэсэн ястнуудын алинд ч хамаардаггүй хэмээн мэдэгдсэн бол 1.274 хүн ямар ястан болох тухайгаа огт мэдээлэл өгөөгүй байна.
Мөн түүнчлэн цөөн тооны гадаадын иргэд байх ба үүнд:
Түүх
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Гвиней-Бисау – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ "Africa :: GUINEA-BISSAU". CIA The World Factbook. 12 July 2022.
- ↑ "Guinea-Bissau". United States Department of State. Татаж авсан: 8 October 2022.
- ↑ "Religions in Guinea Bissau | PEW-GRF". www.globalreligiousfutures.org. Эх хувилбараас архивласан: 20 Арван хоёрдугаар сар 2017. Татаж авсан: 8 October 2022.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Guinea-Bissau", The World Factbook, Central Intelligence Agency, 22 September 2022, Татаж авсан: 8 October 2022
- ↑ "Guinea-Bissau" – Field Listing: Nationality. (Memento 26. Зургаадугаар сар 2015 цахим архивт) Архивлагдсан 26 Зургаадугаар сар 2015 at the Wayback Machine The World Factbook 2013–14. Washington, DC: Central Intelligence Agency, 2013. Retrieved 15 July 2015.
- ↑ "Guinea-Bissau". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "Guinea-Bissau". International Monetary Fund. Архивласан огноо 11 November 2018. Татаж авсан: 18 October 2018.
- ↑ "Gini Index coefficient". CIA World Factbook. Татаж авсан: 20 August 2021.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Архивласан (PDF) огноо 2020-12-15. Татаж авсан: 16 December 2020.
- ↑ 2015 оны байдлаар Гвиней-Бисау нь дэлхийн 188 орноос 178-д жагссан байна. Жагсаалтыг үзэх: hdr.undp.org (PDF).
- ↑ Guinea-Bissau im World Fact Book des CIA (Memento 28. Арванхоёрдугаар сар 2010 цахим архивт).
- ↑ Klimaangaben des Reiseführers von Columbus Publishing.
- ↑ "Endergebnis der Volkszählung 2009" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2017-11-05. Татаж авсан: 2018-10-22.
- ↑ Origins and Destinations of the World’s Migrants, 1990-2017. In: Pew Research Center's Global Attitudes Project. 28. Februar 2018 (pewglobal.org [abgerufen am 30. September 2018]).
- ↑ World Population Prospects - Population Division - United Nations. Abgerufen am 28. Juli 2017.
- ↑ Es handelt sich hierbei fast immer um christliche Libanesen, die aber teilweise zu einem Zeitpunkt eingewandert sind, als Libanon Teil Syriens war, und die daher einen syrischen Pass hatten. Es handelt sich hier nicht um eine Besonderheit Guinea-Bissaus: libanesische Minderheiten, die sich dem Handel widmen, gibt es in einer Reihe afrikanischer Länder, im Allgemeinen allerdings solcher französischer Sprache.