Батмөнх Даян хаан

(Батмөнх даян хаан-с чиглүүлэгдэв)

Батмөнх (1464-1517) буюу Даян хаан нь 1470/1480-1517 оны хооронд Монгол улсыг удирдаж байсан Монголын хаан юм. Тэрбээр Боржигин овгийн Баянмөнх жононгийн урианхайн Шихэр тайху нарын хөвүүн болж мэндэлжээ.[1]

Даян хаан
Батмөнх
Монголын хаан
Хаанчлал1470/1480–1517 (1504?/1517/1543?)
Хаан суусан1470/1480[1]
Бүтэн нэрБатмөнх
Төрсөн огноо1464[1]
Өнгөрсөн огноо1517 (1543?)
ӨмнөхМандуул хаан
УдаахБарсболд Сайн Алаг хаан
Их хатанМандухай сэцэн хатан
ХатанХүсэй
Жимсгэнэ
ХүүхэдТөрболд
Улсболд
Барсболд Сайн Алаг хаан
Төрөлт гүнж
Алчболд
Арсболд
Очирболд
Арболд
Гэрэболд
Убсанж Чин тайж
Гэрэтү тайж
Гэрсэнз
ЭцэгБаянмөнх жонон
ЭхШихэр тайху хатан
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Он цагийн асуудал

засварлах

Даян хааны төрснөөс таалал төгсөх хүртэлх болон хаанчилсан жилийн зөрүү, хэд насалсан талаар 16-18-р зуунд бичигдсэн Монгол, Хятадын түүхийн баримт бичигт нилээн зөрүүтэй байдгаас болж, төөрч будилах нь их байдаг. Монголын сурвалж бичигт 2 үндсэн ялгаатай чиг баримжаа байдаг.

  1. Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч тэргүүтэй 1630-аад онд бичигдсэн бүтээлд: "...Даян хааныг долоон насанд нь Мандухай сайн хатан биеэ залгуулж, мөн он гахай жилд (1467 эсвэл 1479) хан ор суулгавай..."[2][3], "...Даян хаан гучин долоон жил хаан ор сууж, дөчин дөрвөн насандаа (1504 эсвэл 1516) тэнгэр болов..."[4][5]
  2. Их Шар тууж, Эрдэнийн товч тэргүүтэй 1630-1660-аад онд бичигдсэн бүтээлд: "...Баянмөнх болху жононгийн хөвгүүн Батмөнх модон бэчин жилтэй (1464)...Бат мөнхийг долоон насанд нь Мандухай хатан гучин гурван насандаа гэргий болон шүтэлцэж барс жилээ (1470) "Даян бүхнийг эзлэх болтугай!" хэмээж Батмөнх Даян хаан хэмээн нэрийдэж, Эзэний цагаан гэрийн өмнө хан суувай..."[6], "...Даян хаан зургаан түмнийг эмхилэн цуглуулж, энхжин жаргуулж, далан дөрвөн жил хан орон барьж наян насандаа туулай жилээ (1543) нөгчвэй..."[7]
Монгол сурвалж бичгүүдийн Даян хааны нас жил, хаанчилсан огнооны харьцуулсан хүснэгт
Огноо Монгол сурвалж бичиг
Лу.Алтан товч, Асрагч нэртийн түүх Шар тууж, Эрдэнийн товч
Амьдарсан жил 1461-1504 эсвэл 1473-1516 1464-1543
Насны тоо[8] 44 80
Хаанчилсан хугацаа 1467-1504 эсвэл 1479-1516 1470-1543
Хаанчилсан 37 жил 73 жил

Бага нас

засварлах

Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Ойрадын Исмэл тайш зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэн тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. 1480 (1470) онд түүнийг 7 настай байхад Мандуул хааны бага хатан Мандухай түүнтэй гэрлэж, Батмөнхийг Монголын их хааны ширээнд суулгав.

Хаанчлал

засварлах

Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.

Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.

Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.

Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж «Зургаан түмэн» болгожээ

Батмөнх 1517 онд нас барж, хөвгүүн Барсболд нь хэсэг хугацаанд төрийн эрхийг барьсны дараа Батмөнхийн ахмад хөвгүүн Төрболдын хүү Боди, их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хаан суурийг үе улиран залгамжлах болсон билээ.[9]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ажай тайж
 
 
 
 
 
 
 
Агваржин жонон
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хархуцаг мэргэн тайж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Баянмөнх Болох жонон
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тогоон тайш
 
 
 
 
 
 
 
Эсэн тайш
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Цэцэг бэйж
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Батмөнх Даян хаан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Урианхайн Хутагт шигүши
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Шихэр тайху
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Даян хаан нь 3 хатантай.

  1. Мандухай сэцэн хатан: 7 хүү, 1 охинтой.
  2. Жимсгэнэ хатан: Уругудын Оручи шигүшийн охин[10]. Лу.Алтан товчид Самур тайху, Эрдэнийн товчид Жалайр хатан[11], Их Шар туужид Жимисхэн хатан[12] гэх мэтээр бичиж байв. Гэрэболд, Гэрсэнз[11][12] нарыг төрүүлсэн.
  3. Хүсэй хатан: Ойрадын Хэрээ Хучигарын охин[13]. Даян хаанд Гэрэтү тайж[11][12], Убсанж Чин тайжийг[11][12] төрүүлсэн.

Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ.

Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьлан өгсөн.

Өмнөх
Мандуул хаан
Монголын Их Хаан
1480-1517
Дараах
Барсболд Сайн Алаг хаан
  1. 1.0 1.1 1.2 Батмөнх хаан
  2. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 261.
  3. ., . (2006). Хаадын үндсэн хураангуй Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 108.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 269.
  5. ., . (2006). Хаадын үндсэн хураангуй Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 116.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. ., . (2006). Шар тууж (1 ed.). Улаанбаатар. pp. 68–69.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  7. ., . (2006). Шар тууж (1 ed.). Улаанбаатар. p. 70.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  8. Эртний Монгол уламжлалаар хий нас нэмж тоолдог
  9. Гүүш Лувсанданзан. Алтан товч. pp. Арван гуравдугаар хуудас. Даян хаан гучин долоон жил хаан ор сууж дөчин дөрвөн насандаа тэнгэр болов. Даян хааны их хөвгүүн Төрболд, хаан ор суугаагүй, үргүй тэнгэр болов. Дүү нь Улсболд хан ор суугаагүй, Ибарай тайшийн гарт тэнгэр болов.
  10. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 55 дахь тал
  11. 11.0 11.1 11.2 11.3 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.133
  12. 12.0 12.1 12.2 12.3 Их шар тууж. УБ., 2006. т.70
  13. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 55 дахь тал
  14. Раашпунцаг, . (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 556–557.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  15. Раашпунцаг, . (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 556–557.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  16. Раашпунцаг, . (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 557–558.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  17. 17.0 17.1 17.2 17.3 17.4 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.137
  18. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 276.
  19. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 276.
  20. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. p. 276.