Исмэйл тайш

(Исмэйл тайши-с чиглүүлэгдэв)

Исмэл тайш буюу Исмайл тайш нь Уйгуд овгийн хүн. Анх Бэгэрсэн тайшийн харьяат ноён байснаа, Мандуулыг хааны сууринд суусны дараа 1479 онд эзэн хааны дэмжлэгтэйгээр Бэгэрсэн тайш, Баянмөнх жонон нарыг алж тэдний байр суурь, эд хөрөнгө, цэргийн хүчийг булаан авсан байдаг. Энэ явдлын дараа Мандуул хаан хорлогдож өөд болсны дараа Исмэл тайш цэргийн хүчээр Юншээбүү аймгийг ноёрхох болсноор Говийн урд хойд талд нутаглах олон овгийг нэгтгэж захирсан байдаг. Даян хааныг их сууринд суусны дараа Мандухай хатан Тогочи шигүши тэргүүтэй 30 гаруй баатарыг цэрэгтэй нь түүний эсрэг дайлуулж, 1486 онд Исмэл тайшийг устгасан байна.

Кино урлагт

засварлах