Цэцэг хатан
Цэцэг хатан[1] (?-1453?) нь Ойрадын Чорос овгийн Эсэн тайшийн хоёр дахь охин. Түүнийг насанд хүрэхэд Эсэн тайш Хархуцаг жононд гэргий болгон өгсөн. Эсэн тайш, Монголын Тайсун хаан, Агваржин хаан нарыг дараалан зайлуулахдаа, тэдний доорх олон зуун монгол ноёд, баатад, тайж нарыг хядахад, Цэцэг бэйжийн нөхөр Хархуцаг тайж оргон зугтсан хэдий ч, бусдын суманд оногдож амь эрсдсэн байдаг. Тэр үед Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байв. Эсэн тайш охиноос нь хэрэв нуган үр төрвөл хөнөөж, охин үр төрвөл бусдад өгөх хүсэлтэй байв. Цэцэг хатан жирэмсэн байсан тул өөрөө яваад очиж боломгүй гээд өөрийн эмэг эх Самар тайху хатан дээр очиж Самар хатан түүнийг асрах болсон. 1452 онд Цэцэг хатан нярайлж Баянмөнх жононг төрүүлсэн. Хүүтэй болсноо нууж Баянмөнхийг харахаар ирсэн олон удаагийн элчийн нүдэнд охин мэт харуулсан ч, нялхад нь Монголын төв нутаглуу итгэлтэй хэдэн хүнд өгч илгээсэн. Тэдгээр хүмүүс Баянмөнхийг Урианхайн Хутагт шигүшигийн гэрт хүргэж өгсөн байна.
Хүү төрүүлснээ нууж, зугтаалгасан гэдгийг мэдсэн Эсэн тайш Цэцэг хатныг цаазлажээ.
Эшлэл
засварлах- ↑ Түүний нэрийг зарим түүхийн сурвалжид Сэцэг бэйж гэдэг. Бэйж гэдэг нь хятадын Фэйзи буюу Хааны хүүгийн хатныг хэлдэг нэрийн монголжсон дуудлага юм.