Юншээбүү түмэн нь Юань улсын үед үүссэн овог бөгөөд Батмөнх Даян хааны үеийн зургаан түмний нэг нь юм. Юншээбүү түмэн нь Харчин, Асуд, Юншээбүү гэсэн гурван аймгаас бүрдэж байв.

Бүтэц, зохион байгуулалт

засварлах

Юншээбүү түмэн

зэрэг арваас доошгүй овгоос бүрдэж байжээ

  • ХАРЧИН нь Ханбалик буюу Юань улсын нийслэлд алба хааж байсан Кипчакийн харуулын цэргүүд болон ард иргэдээс бүрдсэн Хаанд айргаар алба барьдаг хүмүүсээс гаралтай. Зарим судлаачид Огузууд буюу Аргу Түрэгүүдийн дэд бүлэг болох өнөөгийн Иран, Афганистан дахь түүхэн Хорасан нутгийн Халажаас ч гэсэн хэсэгчлэн үүсэлтэй гэж маргадаг.[баримт хэрэгтэй]
  • ШАРНУУД нь Урианхай, Найман, Буриад зэрэг овог аймгуудаас бүрдсэн эрээвэр хураавар шинжтэй овог байсан. Шарнуудын зарим Монголжсон уйгуруудыг шарнууд гэж байжээ. Юншээбүүгийн Шарнууд нь Алан, Кипчакуудыг дагаж Юань улсын ордонд үйлчилж байжээ.
  • ШУВУУЧИН, НУМЧИН нар нь Юншээбүүгийн уугуул овгууд байсан. Шувуучин нар бол хаад ноёдын шонхор шувууг сургадаг арчилдаг ажил эрхэлдэг хүмүүс байсан бол Нумчин нар бол Хааны Нумын урчууд байсан. Шибагучин, Нумчин нар нь ажил мэргэжлийн онцлогоор нийлсэн олон үндэстэн угсаатнаас бүрэлдсэн овог.
  • БУРИАД, БАРГА нар нь Монголын баруун тал руу нүүж ирж Ойрадуудын холбоонд нэгдсэн. Хожим нь Болай тайш Ойрадуудтай тулалдах үедээ Буриад, Баргын ард түмнийг Харчинд нэгтгэж авсан.
  • ТАВ АЙМАГ нь 1217 онд Чингис хаан цаашид Алтан улстай байлдахыг Мухулай ноёнд зарлигдаж, Жалайр, Хонгирад, Ихирэс, Мангуд, Уруд гэсэн таван аймгийн цэргийг захируулан үлдээсэн нь Юань улсын үед Таван аймаг хэмээх нэршил үүссэн гэж үздэг. Юань гүрний үед тав аймаг нь эртний Киданчуудын нутагт нүүдэллэн ирж нутгийн 10 мянган өрх Киданчуудтай нийлжээ. 15-р зуунд Тав аймгийг Уруудын Орчу удирдан баруун өмнөд Монгол руу нүүж ирж Харчинтай нийлснээр Зүүн Монголчуудын баруун түмний Юншээбүүд нэгдсэн.
  • ДАЛАНДАГАНАД, ХОНХОТАН нарыг Даян хааны эцэг Баянмөнх жононгийн харьяат хүмүүс байсан гэж үздэг.[баримт хэрэгтэй] Бэгэрсэн тайш Даландаганад, Хонхотан нарыг Юншээбүү түмний бүрэлдэхүүнд нэгтгэсэн. Даландаганадуудыг Тангудын удам, Хонхотанууд нь Нирун Монголчуудын нэг салбар овог байв. Юншээбүү нар нь Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны үед дарагдаж бие даан бүлгээр оршин тогтнохгүй болж бусад түмэнд хуваагдаж сарнижээ.

Юншээбүү нарын удам одоо үед Өвөр Монгол болон Монгол улс, ОХУ-ын Буриад нарын дотор өргөн тархсан.