Шихэр тайху[1] нь (?-1498) Урианхайн Хутагт шигүшигийн охин бөгөөд 1473 онд Баянмөнх жононтой сүйлж нэг хүү төрүүлсэн нь Батмөнх Даян хаан юм. Баянмөнх жононг Юншээбүү аймгийн хүмүүст алагдсны дараа, Исмэл тайшид баригджээ. Исмэл тайш Шихэр хатанг өөртөө авч бүх эд хөрөнгийг нь авчээ. Энэ явдлын дараа Мандуул хаан алагдсан. 1480 онд Мандухай сэцэн хатан Батмөнх Даян хааныг олж хаан ширээнд суулгажээ. Сүүлд Мандухай сэцэн хатан Исмэл тайш луу Тогочи шигүши тэргүүтэй баатадыг илгээж Исмэл тайшийг устгаж, Шихэр хатанг ордонд авчирахад Исмэл тайшаас 2 хүүтэй болсон байжээ. Энэ үеийн түүхийг бичсэн Монголын түүхийн номонд түүнийг хэзээ нас барсныг тодорхой бичээгүй ч, 1498 оны орчимд өнгөрсөн болов уу гэж таамагладаг.

  1. Шихэр тайхугийн нэрийн утга нь Чихэр гэсэн үг бөгөөд, тайху нь хятадын эзэн хааны ээжийг Тайхоу гэдэг. Энэ үгний монголжсон утга нь тайху юм.