Жагдалын Лхагва
Жагдалын Лхагва нь зохиолч, сэтгүүлч, богино өгүүллэгийн нэрт төлөөлөгч хүн юм.
Намтар
засварлах1942 оны 3 сарын 18-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав, Жагдал нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ.
- 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
- 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
- 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль /КПИ/
- 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
- 1970-1985 онд “Үнэ стандарт, хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар, стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
- 1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор, сэтгүүлч, сурвалжлагч
- 1992-1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
- 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
Уран бүтээл
засварлахНом
засварлах- “Саарал даага”
- “Толгодын цаана ингэ буйлна”
- “Ахыг дагасан хүн”
- “Сарны шороо”
- “Хулангийн тоос”
- “Атга чулуу”
- “Алаг чулуу”
- “Дутуу хөрөг”
- “Арвын Б-гийн тэнэг”
- “Шөнө ногоо ургадаг”
Орчуулгууд
засварлах- Р.Фраермен “Зэрлэг нохой Динго” тууж
- Хосе Марти “Янагийн өвөр хүүгийн өлгий” шүлгийн түүвэр
- “Японы яруу найраг” шүлгийн түүвэр
- Аль Хамесын “Хайрын дээж” шүлгийн түүвэр
- Мольер “Тортюф” драмын жүжиг
- Е.Исаев “ Ухаан бодлын цайз”
- Р.Рождественский “Эргэх хорвоо” шүлгийн түүвэр
- Д.Мягмар “Земля и я”
- Р.Казакова “Хүүхэн заяа”
- А.Гисланцони “Аида” дуурийн цомнол зэрэг олон арван орчуулгын бүтээлүүдийг орос, украин, испани хэлнээс орчуулсан.
Гавьяа Шагнал
засварлах- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Монголын зохиолчдын эвлэлийн шагнал
- Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал
- Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
- 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал