3 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 84 дахь (өндөр жил бол 85 дэх) өдөр юм. Мөн он дуустал 281 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 708 - Ромын папын суудалд Константин хамба сууж, Ромын шашны түүхэнд 88 дахь пап болжээ.
  • 171 - Византийн эзэнт гүрний хаан III Теодосий хаан эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, хаан ширээнээсээ буув.
  • 919 - Романос Лекапенос Букелон ордонг бүслэж, өөрөө Византийн хаан ширээнд суужээ.
  • 1199 - Английн хаан I Ричард Францад болсон жадтай тулааны үеэр хүнд бэртэв. Тэрээр энэ үйл явдлаас хойш 12 хоногийн дараа амиа алджээ.
  • 1555 - Венесуэль улсад анхны хот суурин байгуулагдав.
  • 1584 - Сир Уольтер Релей Виржиниа мужийг захирч, газрыг нь мэдэлдээ авчээ.
  • 1655 - Нэрт одон оронч Кристиаан Хюгенс Санчир гарагын дагуул Титан гарагийг нээжээ.
  • 1802 - Франц, Их Британийн хооронд энхийн гэрээ байгуулагдав.
  • 1807 - Британийн эзэнт гүрэн боол худалдаалахыг хуулиар хоригложээ.
    • Төмөр замын тээврийн үйлчилгээний анхны шугам Уэльсийн Суонси, Британийн Мамблес хотуудын хооронд тавигдав.
  • 1821 - Грекын хувьсгалын төлөөх дайн дэгджээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Виржиниа мужийг эх газрын арми булаан эзлэв.
  • 1917 - Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн батлав.
    • Хаант Орос улс 1811 онд Гүржийн Ортодокс сүмийг хаах шийдвэр гаргаснаас 106 жилийн дараа эргэн нээжээ.
  • 1918 - Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагдав.
  • 1924 - Грекын хувьсгалын дараа Элленикийн бүгд найрамдах хоёрдугаар бүгд найрамдах улсыг Александрос Папанастасу байгуулжээ.
  • 1931 - Скоттсборогын хөвгүүд хөдөлгөөний гишүүдийг Алабама мужид хүчингийн хэрэгт сэжиглэн баривчлав.
  • 1941 - Югославын хаант улс Нацистын Герман тэргүүтэй сөргөлдөгч улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
  • 1957 - Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгууллаа.
  • 1965 - АНУ-ын Алабама мужийн Монтгомери мужийн Сельма хотод нутгийн удирдлагын ордны гадаа дөрвөн өдөр жагссан Мартин Лютер Кингийн тэмцэл үр дүнд хүрэв.
  • 1969 - Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.
  • 1971 - Бангладешийн чөлөөлөх дайн: Пакистаны зэвсэгт хүчин Зүүн Пакистаны иргэдийн эсрэг "Гэрэлт цамхаг" цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1975 - Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудлан амиа алджээ.
  • 1979 - АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрөв.
  • 1988 - Братислав хотод Чехословакын коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулжээ.
  • 1996 - Европын холбооны дарга нарын зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг хоригох шийд гаргав.
  • 2006 - АНУ-ын Сиаттл хотын Капитолын ордонд буутай этгээд халдаж зургаан хүн амиа алджээ.
    • Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал нийслэл хотод болжээ. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Александер Козулин болон бусад жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн баривчилжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1297 - Византийн хаан III Андроникос (1341 онд нас барсан)
  • 1479 - Оросын хаан III Василий (1533 онд нас барсан)
  • 1867 - "Рашмор уул"-ын загварыг гаргасан уран барималч Гатцон Борглум (1941 онд нас барсан)
  • 1871 - Олимпын мөнгөн медальт Францын туялзуур сэлэмч Луй Перре (1924 онд нас барсан)
  • 1876 - 1900 оны олимпоос хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн Америкийн хөнгөн атлетикч Ирвинг Бакстер (1957 онд нас барсан)
  • 1878 - Олимпын мөнгөн медальт Чехын зээрэнцэг шидэгч Франтишек Жанда-Сук (1955 онд нас барсан)
  • 1908 - Академийн наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын зургаан удаагийн шагналт Английн нэрт найруулагч Девид Лийн (1991 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн энхтайвны шагналт Английн хүний эрхийн төлөө тэмцэгч Норман Борлауг (2009 онд нас барсан)
  • 1936 - Олимпын хоёр удаагийн мөнгөн медальт Германы гүйгч Карл Кауфманн (2008 онд нас барсан)
  • 1937 - Америкийн түргэн хоолны "Домино Пицца" компанийг үндэслэгч Том Монаган
  • 1947 - Английн домогт дуучин Элтон Жон
  • 1945 - Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров мэндэлжээ.
  • 1958 - Олимпын аварга, Пан Америкийн наадмын хошой аварга Мариа Каридад Колон
  • 1965 - Олимпын аварга, мөнгөн медаль, Европын аварга, Дэлхийн хошой аварга, Танхимын дэлхийн аваргын таван удаагийн аварга Беларусын өндрийн харайгч Стефка Костадинов
    • "Их хотын секс" киноны од Сара Жессика Паркер
  • 1973 - Олимпын хоёр алт, нэг мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Австрийн уулын цаначин Микайла Дорфмайстер
  • 1976 - Олимпын аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга Украины боксчин Володимир Кличко
  • 1977 - Олимпын аварга Британийн завьч Эндрью Линдсей
  • 1979 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Францын гүйгч Муриел Хөртис-Хурари
  • 1984 - Америкийн дуучин Катерин МакФий
  • 1986 - Америкийн сагсанбөмбөгч Кайл Лаури
  • 1987 - Нигерийн хөлбөмбөгч Виктор Обинна
  • 1988 - Олимп, дэлхийн мөнгөн медальт Австралийн уртын харайгч Митчелл Ватт
  • 1989 - Английн хөлбөмбөгч Скотт Синклейр
  • 1994 - Олимп, дэлхийн аварга Канадын цаначин Юстин Дүфуа-Лапойн

Нас барсан алдартнууд засварлах

  • 1223 - Португалийн хаан II Афонсо (1185 онд төрсөн)
  • 1751 - Шведийн хаан I Фредерик (1676 онд төрсөн)
  • 1917 - Нобелийн шагналт Францын яруу найрагч Фредерик Мистрал (1830 онд төрсөн)
  • 1979 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 37 дахь их аварга Сецүо Акиноуми (1914 онд төрсөн)
  • 2007 - Армени улсын 10 дахь ерөнхий сайд Андраник Маргарян (1951 онд төрсөн)
  • 2013 - Олимпын хүрэл медальт, Европын хошой аварга Британийн хөнгөн атлетикч Жеан Пикеринг (1929 онд төрсөн)
  • 2014 - Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн "Баффало Биллс" багийг үндэслэгч Ральф Уилсон (1918 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Сан-Марино  Сан-Марино Аренгогын бослогод ялсан өдөр
  • Оросын Холбооны Улс  Орос Соёлын ажилтнуудын өдөр
  • Словени  Словени Ээжүүдийн өдөр
  • Беларусь  Беларусь Эрх чөлөөний өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Мерилендийн өдөр (Мериленд муж)
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс "Хүндэтгэлийн медаль"-ийн өдөр
  • Грек  Грек Хувьсгалын өдөр
  • Словак  Словак Хүний эрхийн өдөр
  • Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр (НҮБ-ын ерөнхий ассемблей)
  • Атлантын далай дамнасан боолын худалдааны хохирогсдыг дурсах өдөр
  • Абортод өртөж амиа алдсан хүүхдүүдийг дурсах өдөр

  Commons: 3 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан