3 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 64 дахь (өндөр жил бол 65 дэх) өдөр юм. Мөн он дуустал 301 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 363 - Ромын эзэн хаан Юлиан Сасанианы эзэнт гүрний халдан довтолгоог эсэргүүцэх зорилгоор Антиохын нутаг дэвсгэрт болсон тулалдаанаас 90,000 цэргээ эгүүлэн татжээ.
  • 1046 - Алдарт зохиолч, түүхч Насир Хусрав Ойрхи дорнодоор хийсэн долоон жилийн аялалаа эхлүүлжээ. Энэ аялалынхаа дараа тэрээр "Сафарнама" судрыг бүтээсэн юм.
  • 1496 - Алдарт аялагч, зохиолч, эрдэмтэн Жон Кабо үл мэдэгдэх газар орон нээж, улмаар тэр газраа хүүгийнхээ хамт захирах хүсэлтийг Английн хаан VII Хенрид илгээжээ.
  • 1616 - Суут одон оронч Николай Коперник "Тайван ертөнцийн өөрчлөлт" номыг хориотой номын жагсаалтад оруулав. Үүнээс 73 жилийн дараа түүний номыг олон нийтэд хэвлэн тараажээ.
  • 1766 - Хойд Америкийн колони Шинэ Орлеан мужийн Луйзана хотын анхны Испани амбан захирагчаар Антонио де Уллоа тодров.
  • 1770 - Бостоны халдлага: Британийн армийн харуулын эсрэг Америкийн таван иргэн гал нээв. Энэ явдлаас хойш таван жилийн дараа Америкийн хувьсгалын төлөөх дайн эхэлсэн юм.
  • 1824 - Англи-Бирмийн анхдугаар дайн: Британийн арми Бурма улсад дайн зарлав.
  • 1836 - Зохион бүтээгч Самуэль Кольт 34 калибрийн цэнэглэдэг гар буундаа зохиогчийн эрх авчээ.
  • 1860 - Сардинийн хаант улсаас тусгаар тогтнох санал асуулга Парма, Тускани, Модена, Романиа хотуудад болжээ.
  • 1868 - Италийн алдарт "Ла Скала" дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын "Мефистофль" дуурь анхлан тавигджээ.
  • 1872 - Зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.
  • 1906 - Морогын бослого: АНУ-ын арми нутгийн уугуул иргэд болох Морос омгийнхний эсрэг халдлагыг эхлүүлэв.
  • 1912 - Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.
  • 1933 - Их Хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бүх банкны гүйлгээг тодорхойгүй хугацаагаар хаав.
    • Адольф Гитлерын тэргүүлсэн Нацист нам Германы Райхстагын сонгуульд 43.9 хувийн санал авчээ.
  • 1940 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин болон улстөрийн товчооны зургаан гишүүний шийдвэрээр Польшийн тэрс үзэлтэй гэгдэх 25,700 иргэн, улстөрийн хэргээр хоригдож байгаа 14,700 иргэнийг цаазлах шийд гаргав.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Дач Ийст Ийндийс буюу одоогийн Индонези улсыг Японы арми эзлэн авав.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн улаан арми Украины нутагт Уман-Боттосаны цэргийн ажиллагааг эхлүүлжээ.
  • 1946 - Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Миссури мужийн Уэстминстер коллежид илтгэл тавьжээ. Илтгэлдээ тэрээр "Төмөр хөшиг" гэх үгийг анхлан ашигласан юм.
  • 1963 - Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.
  • 1965 - Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.
  • 1970 - Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.
  • 1974 - Ём Куппурын тулаан: Израйлийн арми Суецын сувгийн баруун эрэгт цэргийн хүчээ төвлөрүүлж эхлэв.
  • 1979 - Зөвлөлийн "Венера 11", "Венера 12" хөлөг болон Герман-Америкийн хамтарсан "Хелиос II" хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.
  • 1981 - Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.
  • 1982 - Зөвлөлийн "Венера 14" хөлөг Сугар гараг дээр газарджээ.
  • 1984 - Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.
  • 2012 - Мадагаскар улсад Ирина нэрт хар салхины 75 хүн амиа алджээ.
  • 2021 - Ромын пап Френцис Ирак улсад түүхэн айлчлал хийв.
    • Сомали улсын нийслэл Могадишу хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 20 хүн амиа алдан, 30 хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1133 - Английн хаан II Хенри (1189 онд нас барсан)
  • 1324 - Шотландын хаан II Девид (1371 онд нас барсан)
  • 1326 - Унгарын хаан I Луйз (1382 онд нас барсан)
  • 1696 - Италийн уран зураач Жиованни Баттиста Тиеполо (1770 онд нас барсан)
  • 1834 - Люксембургын зургаа дахь Ерөнхий сайд Феликс де Блошаусен (1915 онд нас барсан)
  • 1871 - Оросын эдийн засагч, философич Роза Люксембург (1919 онд нас барсан)
  • 1898 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн анхны Ерөнхий сайд Жоу Энлай (1976 онд нас барсан)
  • 1908 - Алтан Бөмбөрцөг болон Оскарын шагналт Английн найруулагч, жүжигчин Сир Рекс Харрисон (1990 онд нас барсан)
  • 1910 - "Ниссан Фүүдс" компанийг үндэслэгч Андо Момофүкү (2007 онд нас барсан)
  • 1912 - Шинэ Зеландын 28 дахь Ерөнхий сайд Жек Маршалл (1988 онд нас барсан)
  • 1934 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Даниел Канеман
  • 1936 - Зимбабве улсын анхны Ерөнхийлөгч Канаан Банана (2003 онд нас барсан)
  • 1937 - Нигерийн тав дахь Ерөнхийлөгч Олусенжун Обасанжо
  • 1938 - Америкийн нэрт биологич Линн Маргулис (2011 онд нас барсан)
  • 1942 - Испанийн Ерөнхий сайд Фелипе Гонзалез
  • 1958 - Алдарт "Бий Жийс" хамтлагийн гишүүн Энди Гибб (1988 онд нас барсан)
  • 1959 - Арменийн найм дахь Ерөнхий сайд Вазген Саргсян (1999 онд нас барсан)
  • 1968 - Унгарын долоо дахь Ерөнхий сайд Гордон Бажнай
  • 1984 - Францын хөлбөмбөгч Жуйламме Хоарау
  • 1990 - Английн хөлбөмбөгч Денни Дринкуотер
  • 1991 - Аргентин улсын хөлбөмбөгч Рамиро Фунес Мори

Нас барсан алдартнууд засварлах

  • 254 - Ромын пап I Лусиус (200 онд төрсөн)
  • 1827 - Италийн нэрт физикч Алессандро Вольта (1745 онд төрсөн)
  • 1929 - "Бүйк" автомашины брендыг үндэслэгч Девид Дунбар Бүйк (1854 онд төрсөн)
  • 1953 - Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев (1891 онд төрсөн)
  • 1955 - Литвын 14 дэх Ерөнхий сайд Антанас Меркис (1888 онд төрсөн)
  • 1965 - Тайвань улсын 27 дахь Ерөнхий сайд Чен Ченг (1897 онд төрсөн)
  • 1966 - Оросын нэрт яруу найрагч Анна Ахматова (1889 онд төрсөн)
  • 1967 - Ираны 60 дахь Ерөнхий сайд Мохаммад Мосаддег (1882 онд төрсөн)
  • 1976 - Эстонийн Ерөнхий сайд Отто Тиеф (1889 онд төрсөн)
  • 1999 - Эммигийн 3, Алтан Бөмбөрцгийн хоёр удаагийн шагналт жүжигчин, дуучин Ричард Кайли (1922 онд төрсөн)
  • 2013 - Венесуэлийн Ерөнхийлөгч Уга Чавез (1954 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд засварлах

  • Азербайжан  Азербайжан Биеийн тамирч, спортын өдөр
  • Хятад  Хятад Лей Фенг суралцах өдөр
  • Вануату  Вануату Гаалийн ахлах ажилтнуудын өдөр
  • Иран  Иран Мод тарих үндэсний өдөр

  Commons: 3 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан