Open main menu

3 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 82 дахь (өндөр жил бол 83 дэх) өдөр юм. Мөн он дуустал 283 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Үйл явдлуудЗасварлах

  • 1400 - Вьетнамын газар нутгийг 175 жил захирсан Тран гүрэн задран унав.
  • 1540 - Английн хаан VIII Хенригийн зарлигаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг Уалтам Абби дахь сүмийг хаах шийд гаргав.
  • 1568 - Францын шашны хоёрдугаар дайн Лонжүмэгийн гэрээнд гарын үсэг зурснаар дуусчээ.
  • 1775 - Америкийн иргэний дайн: АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотын Гэгээн Жоны сүмд Патрик Хенри алдарт "Надад эрх чөлөө эсвэл үхэл өг" гэсэн үгээ хэлэв.
  • 1801 - Оросын хаан I Павелыг Гэгээн Павелийн ордонд унтаж байхад нь жадлан алжээ.
  • 1821 - Грекын хувьсгалын төлөөх дайн: Геркын хувьсгалын генерал Теодорос Колокотронисийн удирдлага дор Каламата хот хувьсгалчдын мэдэлд шилжив.
  • 1857 - АНУ-ын Нью-Йорк хотын Уоллстритийн санхүүгийн байранд Элиша Отисийн зохион бүтээсэн цахилгаан шатыг суурилуулжээ.
  • 1862 - Кернстауны төлөөх тулаанд эх газрын арми ялагдаж, холбооны арми хяналтаа тогтоов.
  • 1868 - Калифорнийн их сургууль албан ёсоор байгуулагджээ.
  • 1879 - Номхон далайн дайн: Чили, Боливи, Перу улсын хооронд Топатерын тулаан эхлэв.
  • 1885 - Хятад-Францын дайн: Хойд Вьетнамын Фү Лам Тао хотын төлөөх тулаанд Хятадын тал ялалт байгуулжээ.
  • 1888 - Английн хөлбөмбөгийн лигийн анхны тоглолт зохион байгуулагдав. Тус тэмцээн нь дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд хамгийн удаан хугацааны турш зохион байгуулагдаж байгаа тэмцээн билээ.
  • 1889 - Британийн Энэтхэгийн Кадиан хотод Мирза Гулам Ахмад гэгч "Ахмадия" нэртэй Исламын шашны хөдөлгөөнөө байгуулав.
  • 1901 - Филиппинийн анхны бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр Эмило Агүйналдо сонгогджээ. Гэвч тухайн үед АНУ-ын генерал Фредерик Фөнстөн Паланан мужийн Изабела хотыг эзлээд байжээ.
  • 1905 - Грек улсад Крит арлыг нэгтгэх "Теризо"-гын хувьсгал эхлэв.
  • 1909 - АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельт Нью-Йорк хотоос гарч Африк тивийг зорих аялалдаа гарав. Түүний аялалыг Үндэсний газар зүйн нийгэмлэг болон Смитсонианы хүрээлэн санхүүжүүлжээ.
  • 1918 - Дэлхийн I дайн: Германы цэргийн "Хавар" ажиллагааны гурав дахь өдөр Их Британийн явган цэргийн 10-р батталионы цэргүүдийг шоронд хорив.
  • 1919 - Италийн Милан хотод Бенито Муссолини фашист хөдөлгөөнөө байгуулжээ.
  • 1931 - Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулсан хэргээр Бхагат Сингх, Шиварам Ражгүрү, Сүхдев Тапар нарыг дүүжлэн хороов.
  • 1933 - Германы Рейхстаг хууль баталж, Адольф Гитлерыг дарангуйлагч болгожээ.
  • 1935 - Филиппиний үндсэн хууль батлагдаж тус улс тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд элсэв.
  • 1939 - Унгарын нисэх хүчийн Словакын нисэх хүчний төв байрыг бөмбөгдөж 13 хүн амиа алдав. Ингэснээр Словак-Унгарын дайн дэгджээ.
  • 1940 - Лахор хотод "Бүх Энэтхэгийн муслим лиг" байгуулагдав.
  • 1956 - Пакистан улс Исламын бүгд найрамдах улсыг тунхаглаж, албан ёсоор тусгаар тогтнов.
  • 1965 - АНУ-ын сансар судлалын агентлаг "Жиминай 3" хөлгийг хөөргөв. Хөлөгт Гус Гриссом, Жон Янг нар багтан нисчээ.
  • 1977 - Алдарт сэтгүүлч Девид Фросттой хийсэн Ричард Никсоны эхний ярилцлага олон нийтэд цацагдав. Тэр энэхүү ярилцлаганд ерөнхийлөгч байсан тухайгаа, Уотергейтын дуулианы талаар ярилцсан билээ.
  • 1978 - НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.
  • 1980 - Эль Сальвадорын хамба лам Оскар Ромеро алдарт илтгэлийнхээ үеэр "Эль Сальвадорын зэвсэгт хүчин энгийн иргэдийг хөнөөхөө зогсоо" гэж мэдэгдэв.
  • 1982 - Гуатемалд төрийн эргэлт болж генерал Эфрейн Риос Монтт суужээ.
  • 1983 - АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийд гаргав.
  • 1991 - Сьерра Леоны босогчдыг Либерийн үндэсний эх оронч хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Сьерра Леон улсын ерөнхийлөгч Жозеф Сайду Момог суудлаас нь буулгажээ. Үүнээс үүдэн 11 жил үргэлжилсэн иргэний дайн дэгдсэн билээ.
  • 1994 - Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Луйз Доналда Колосио Тихуана хотод Марио Абурто Мартинез гэгчийн гарт өртөн амиа алджээ.
    • ОХУ-ын Иргэний агаарын тээврийн Аерофлот 539 чиглэлийн нислэг Кемерово мужид осолдож 75 хүн амиа алдав.
  • 1996 - Тайван улсад ерөнхийлөгчийн анхдугаар ардчилсан сонгууль болж Лий Тенг-Хуй ерөнхийлөгч болжээ.
  • 1999 - Парагвайн дэд ерөнхийлөгч Луйз Мариа Арганиа халдлагад өртөн амиа алдав.
  • 2001 - ОХУ-ын "Мыр" сансрын станцын тал нь ноцтой гэмтэж Фижи арлын өмнөд хэсэгт үлдэгдэл нь унав.
  • 2003 - Иракыг чөлөөлөх ажиллагааны хамгийн анхны том тулаан болох Насириягын тулаан эхэлжээ.
  • 2009 - Хятадын Гуанжоу хотоос ниссэн ФедЕкс экспрессийн 80-р нислэг Токио хотын "Нарита" олон улсын нисэх буудалд газардахдаа осолдож ахмад болон хамтран нисгэгч нар амиа алдав.
  • 2019 - АНУ-ын Дэмжлэгтэй "Сирийн ардчилсан хүчин" Исламын улс бүлэглэлтэй дөрвөн жилийн турш цус урсгасан тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлалаа. Исламын улс бүлэглэл Сири болон Иракийн газар нутагт хяналтаа тогтоогоод байсан билээ.

Мэндэлсэн алдартнуудЗасварлах

  • 1338 - Японы эзэн хаан Когон-Го (1374 онд нас барсан)
  • 1749 - Францын нэрт математикч Пьерре Симон Лаплас (1827 онд нас барсан)
  • 1823 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Шойлер Колфакс (1885 онд нас барсан)
  • 1858 - Нобелийн энхтайвны шагналт Людвиг Күйдд (1941 онд нас барсан)
  • 1869 - Филиппиний анхны ерөнхийлөгч Эмилио Агүйналдо (1964 онд нас барсан)
  • 1872 - Шинэ Зеландын ерөнхий сайд Майкл Жозеф Савеж (1940 онд нас барсан)
  • 1874 - Олимпын мөнгөн медальт Их Британийн халхалттай гүйгч Грантли Гулдинг (1947 онд нас барсан)
  • 1881 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн гүйгч Лейси Херн (1969 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Германы химич Херманн Стадингер (1958 онд нас барсан)
  • 1886 - Олимпын аварга Америкийн уртын харайгч Френк Айронс (1942 онд нас барсан)
  • 1900 - Германы нэрт физикч Эрик Фромм (1980 онд нас барсан)
  • 1907 - Нобелийн шагналт Италийн фармалогич Даниель Буве (1992 онд нас барсан)
  • 1910 - Дэлхийн кино урлагийн загалмайлсан эцэг, Японы нэрт найруулагч Акира Күросава (1998 онд нас барсан)
  • 1915 - Дэлхийн II дайны домог, Зөвлөлтийн ахмад Василий Зайцев (1991 онд нас барсан)
  • 1924 - "Шингэн цаас"-ыг зохион бүтээгч Бетт Несмит Грамм (1980 онд нас барсан)
  • 1931 - Олимпын дөрөв, европын нэг удаагийн аварга Зөвлөлтийн гүйлтийн тэшүүрч Евгений Гришин (2005 онд нас барсан)
  • 1931 - Олимпын мөнгө, хүрэл медальт Зөвлөлтийн цаначин Евдокия Мекшило (2013 онд нас барсан)
  • 1952 - АНУ-ын 69 дэх төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон
  • 1953 - Америкийн дуучин Чака Хан
  • 1955 - Америкийн сагсанбөмбөгч Мөзес Малоун (2015 онд нас барсан)
  • 1953 - Португалийн 115 дахь ерөнхий сайд Хосе Мануэль Барросо
  • 1957 - Экуадорын 52 дахь ерөнхийлөгч Лусио Гутьеррез
  • 1962 - Олимпын тав, дэлхийн есөн удаагийн аварга Британийн завьч Стив Рэдгрейв
  • 1963 - Олимпын мөнгө, хүрэл медальт Дэлхийн хошой аварга Кубын гүйгч Ана Фиделиа Күйрот
  • 1973 - Польшийн хөлбөмбөгч Жерзи Дюдек
    • Америкийн сагсанбөмбөгч Жейсон Кидд
  • 1981 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, европын хошой аварга Британийн бобслейн тамирчин Шелли Рудман
  • 1983 - Олимпын дөрөв, дэлхийн зургаа, европын таван удаагийн аварга Британийн холын зайн гүйгч Мо Фарах
  • 1986 - Чайковскийн дуурийн дуулаачдын наадмын хоёрдугаар байр, Кардиффийн шилдэг дуучдын тэмцээний Жон Садерлендын нэрэмжит шагналт МУГЖ дуучин Энхбатын Амартүвшин

Нас барсан алдартанЗасварлах

  • 1022 - Хятадын эзэн хаан Жензонг (968 онд төрсөн)
  • 1555 - Ромын пап III Юлиус (1487 онд төрсөн)
  • 1955 - Бразилийн 12 дахь ерөнхийлөгч Артур Бернардес (1875 онд төрсөн)
  • 1972 - "Баленсиага" брендыг үндэслэгч Кристобал Баленсиага (1895 онд төрсөн)
  • 1992 - Нобелийн шагналт Германы эдийн засагч Фридрик Хаек (1899 онд төрсөн)
  • 2011 — Америкийн жүжигчин Элизабет Тейлор (1932 онд төрсөн)
  • 2012 - Сомалийн ерөнхийлөгч Абдуллахи Юсуф Ахмед (1934 онд төрсөн)
    • Иракын ерөнхий сайд Нажи Талиб (1917 онд төрсөн)
  • 2013 - Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоог үүсгэн байгуулалцсан Жое Вайлдер (1919 онд төрсөн)
  • 2014 - Испанийн ерөнхий сайд Адольфо Суарез (1932 онд төрсөн)
  • 2015 - "Сингапурын эцэг" гэгдэх ерөнхий сайд Лий Куан Юьү (1923 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөрЗасварлах

  • Пакистан  Пакистан Пакистаны өдөр
  • Боливи  Боливи Далай, тэнгисийн өдөр
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс  Өмнөд Африк Гэр бүлийн өдөр
  • Унгар  Унгар Польш  Польш Хоёр орны нөхөрлөлийн өдөр
  • Азербайжан  Азербайжан Хүрээлэн буй орчин, байгалийн баялагын яам байгуулагдсан өдөр
  • Дэлхийн цаг уурын өдөр

  Commons: 3 сарын 23 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан