1 сарын 10
1 сарын 10 бол Григорийн тооллоор жилийн арав дахь өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 355 өдөр үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 356 өдөр үлдэнэ.
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭӨ 49 – Юлий Цезарь Рубикон голыг гаталсан нь иргэний дайн эхлэх дохио болов.
- 9 – Хятадын Баруун Хань улс мөхөж, Шинь улс байгуулагдав.
- 236 – Фабиан пап Ромын шашны тэргүүний суудалд сууж, 12 дахь пап лам болов.
- 1475 – Молдавын III Степаны арми Васлуйн тулаанд Османы эзэнт гүрний армийг ялав.
- 1776 – Америкийн улстөр судлаач, онолч Томас Пэйн "Нийтлэг мэдрэмж" бүтээлээ хэвлүүлэв.
- 1861 – Америкийн иргэний дайн: Флорида муж Холбооны бүрэлдэхүүнээс гарав.
- 1863 – Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.
- 1870 – Алдарт бизнесмэн Жон Д.Рокэфеллер "Стандарт Ойл" компанийг үүсгэн байгуулжээ.
- 1916 – Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын эзэнт гүрний арми Османы эзэнт гүрний армийг буулган авав.
- 1920 – Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.
- 1927 – Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
- 1941 – Дэлхийн хоёрдугаар дайн: Грекийн арми Клейзурыг эзлэн авсан.
- 1946 – НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
- 1966 – Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
- 1984 – АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
- 1990 – Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
- 2007 – Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1810 – АНУ-ын 23 дахь төрийн нарийн бичгийн дарга Жеремиа С.Блак (1883 онд нас барсан)
- 1864 – Оросын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Пётр Николаевич (1931 онд нас барсан)
- 1880 – Испанийн 7 дахь ерөнхийлөгч Мануэль Азаниа (1940 онд нас барсан)
- 1883 – Алексей Толстой, Оросын зохиолч
- 1913 – Чехословак улсын 9 дэх ерөнхийлөгч Густаф Хюсак (1991 онд нас барсан)
- 1914 – БНХУ буюу Тайванийн 23 дахь дарга Юү Куо-Хуа (2000 онд нас барсан)
- 1916 – Нобелийн шагналт химич Суне Бергстром (2004 онд нас барсан)
- 1918 – Гайана улсын анхны ерөнхийлөгч Артур Чунг (2008 онд нас барсан)
- 1919 - Тэрүкүни Манзо, сүмогийн 38 дахь ёкозүна († 1977)
- 1933 – Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук
- 1936 – Нобелийн шагналт физикч Роберт Вүүдроу Уилсон
- 1939 – Алтан бөмбөрцөг наадмын шилдэг туслах дүрийн шагналт Саль Минео (1976 онд амиа алдсан)
- 1944 – Алдарт жүжигчин Френк Синатрагийн хүү бага Синатра (2016 онд нас барсан)
- 1949 – Хүнд жингийн дэлхийн 2 удаагийн, 1968 оны Мехикогийн олимпын аварга Жорж Формэн
- 1984 – Марокко улсын хөлбөмбөгч Маруна Шамах
- 1989 - EXID хамтлагийн Solji
Нас барсан алдартнууд
засварлах- 1951 – Нобелийн шагналт зохиолч Синклейр Льюс (1885 онд төрсөн)
- 1957 – Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Габриела Мистрал (1889 онд төрсөн)
- 1968 – Бэсил Сидней, Английн жүжигчин (* 1894)
- 1971 – Шанель брендийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Коко Шанель (1883 онд төрсөн)
- 1986 – Нобелийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ярослав Сайферт (1901 онд төрсөн)
- 1990 - Точинишики Киётака сүмогийн 44 дэх ёкозүна (* 1925)
- 2016 – Английн дуучин, ая зохиогч Девид Бауви (1947 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- (Багамын арлууд) Үндсэн хуулийн өдөр
- Бенин Фете ду Водуны өдөр
Commons: 1 сарын 10 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан