1 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 27 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 338 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 339 байна. Энэ өдөр дэлхийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Моцарт төрсөн бол Олон улс даяар энэ өдөр хоморголон устгалт өртсөн хүмүүсийг дурсдаг өдөр юм.

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 98 - Ромын эзэнт гүрний хаан ширээнд Траян суужээ.
  • 1142 - Сонг гүрний цэргийн гарамгай жанжин Юүэ Фейг цаазлав.
  • 1186 - Ариун Ромын эзэнт гүрний хунтайж VI Хенри, Сицилийн гүнж Констанстай гэрлэжээ.
  • 1593 - Ватикан эрдэмтэн Жиордано Бруног шүүх долоон жилийн ажиллагааг эхлүүлжээ.
  • 1695 - Оттоманы эзэнт гүрний султанаар II Мустафа суужээ.
  • 1785 - АНУ-ын хамгийн анхны хувийн их сургууль болох Жиоржиа мужийн их сургууль байгуулагдав.
  • 1868 - Бошиний дайн: Мейжигийн эзэнт гүрний босогчид эзэнт гүрний эсрэг бослого дэгдээжээ.
  • 1869 - Бошиний дайн: Босогчдын удирдагч Токүгава Хоккайдо мужид Эзогын тусгаар улс байгуулж байгаагаа зарлав.
  • 1880 - Америкийн аугаа зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн чийдэндээ албан ёсоор патент авчээ.
  • 1911 - Манжийн цэргийн зүтгэлтэн Танг Зайлинг болон түүний баг “Цэргийн хэрэг явдлын газар” (Бингбейшуо)-ыг төвхнүүлэх зорилгоор Хүрээнд ирэв.
  • 1921 - Манлайбаатар Ж.Дамдинсүрэн Гамингийн шоронд босоогоороо нас нөгчив. Тэрээр амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг хятадын шоронд өнгөрөөж хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөл байдал, хуучин тогтсон биеийн өвчнийг тэсвэрлэж чадалгүй 50 насандаа шоронд нас баржээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америкийн нисэх хүчний наймдугаар дивиз Германы Вильгелмшавен 21 удаагийн халдлага үйлджээ. Энэ нь Америкийн арми Германы нутгийг бөмбөгдсөн анхны тохиол байсан юм.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ленинградын бүслэлт 900 хоногийн дараа дуусав.
  • 1951 - АНУ-ын Засгийн газар Невада мужийн сонгогдсон талбайд цөмийн туршилт хийх зорилготой "Рейнжэр" ажиллагааг эхлүүлжээ.
  • 1967 - АНУ-ын Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвд "Аполло 1" хөлгийн туршилтийн хөөргөлт бүтэлгүйтэж дэлбэрчээ. Үүний уршгаар сансарын нисэгч Гус Гриссом, Эдуард Уайт, Рожер Чаффи нар амиа алдсан юм.
    • Хүйтэн дайнаас болж хоёр талд хуваагдаад байсан АНУ болон ЗХУ Сансарын уудамыг судлах гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 1973 - Вьетнамын дайныг дуусгах зорилготой Парисын энхийн хэлэлцээ дуусчээ.
  • 1983 - Хоншү болон Хоккайдо арлыг холбосон усан доогуурх хонгил албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.
  • 1996 - Хоморголон устгалд өртөгсдийг дурсах олон улсын өдрийг Герман улс анхлан эхлүүлжээ.
  • 2003 - АНУ-ын Конгрессын номын сан түүхэн дурсгалт аудио болон видео бичлэгүүдийг сан хөмрөгтөө авч эхэлжээ.
  • 2010 - 2009 онд эхэлсэн Гондурасын засаглалын хямрал өндөрлөж, улмаар Порфирио Лобо Соса Гондурасын шинэ ерөнхийлөгч болжээ.
  • 2011 - Арабын хавар: Йемений нийслэл Санаа хотод 16 мянган хүн засаглалаа эсэргүүцэн жагсаж, Йемений хувьсгалыг эхлүүлэв.
  • 2013 - Бразилийн Санта Мариа хотод орших нэгэн шөнийн клубт гал гарч 242 хүн амь насаа алджээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1571 - Персийн халиф I Аббас (1629 онд нас барсан)
  • 1756 - Австрийн суут хөгжмийн зохиолч, сонгодог үеийн суут төлөөлөл Вольфганг Амадеус Моцарт (1791 онд нас барсан)
  • 1795 - Орчин үеийн хаалганы цоожлох системийг зохион бүтээсэн, Америкийн инженер Эли Уити Блэйк (1886 онд нас барсан)
  • 1859 - Германы эзэнт гүрний хаан II Вильгелм (1941 онд нас барсан)
  • 1893 - БНХАУ-ын хүндэт ерөнхийлөгч, нэрт улстөрч Соонг Чинг-Линг (1981 онд нас барсан)
  • 1903 - Нобелийн шагналт Швейцарын неврологич Жон Экклес (1997 онд нас барсан)
  • 1908 - Америкийн сэтгүүлч, сэтгүүл зүйн магнат Уильям Рандольф Херст (1993 онд нас барсан)
  • 1919 - "Алвин ба жирхнүүд" хүүхэлдэйн цувралыг санаачлагч Росс Багдасариан (1972 онд нас барсан)
  • 1921 - Оскарын шагналт Америкийн жүжигчин Донна Рийд (1986 онд нас барсан)
  • 1924 - Умард Киприйн анхны ерөнхийлөгч Рауф Денкташ (2012 онд нас барсан)
  • 1928 - Зүүн Германы Ерөнхий сайд Ханс Модроу
  • 1932 - Дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга Борис Шахлин (2008 онд нас барсан)
  • 1934 - Францын 160 дахь Ерөнхий сайд Эдит Крессон
  • 1936 - Нобелийн шагналт Америкийн физикч Самуел С.С.Тинг
  • 1940 - Оскарын болон Эммигийн шагналт, Америкийн жүжигчин Жеймс Кромуелл
    • Молдав улсын хоёр дахь ерөнхийлөгч Петру Лукинши
  • 1944 - Нобелийн Энхтайвны шагналт, Умард Ирландын тэмцэгч Мейрийд Магуэр
    • "Пинк Флойд" хамтлагын бөмбөрчин Ник Месон
  • 1948 - ЗХУ-ын жүжигчин, балетчин Михайль Баришников
  • 1965 - "Сайн эзэгтэй" цувралын од Алан Камминг
  • 1974 - Олимпийн 6, Дэлхийн 20 удаагийн аварга, биатлоны домог Норвегийн биатлонч Оле Эйнар Бьёрндален
  • 1980 - Их дуулгийн хоёр удаагийн аварга, Оросын теннисч Марат Сафин

Энэ өдөр нас барагсад засварлах

  • 555 - Лиан гүрний эзэн хаан Юань Ди (508 онд төрсөн)
  • 672 - Ромын пап Виталиан (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1731 - Төгөлдөр хуур хөгжмийг зохион бүтээгч Бартоломе Кристофори (1655 онд төрсөн)
  • 1901 - Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Верди (1813 онд төрсөн)
  • 1922 - Америкийн орчин үеийн сэтгүүл зүйг үндэслэгч Нелли Блай (1864 онд төрсөн)
  • 1931 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 25 дахь их аварга Кажиро Нишиноуми (1880 онд төрсөн)
  • 1942 - Эстонийн Ерөнхий сайд Каарел Эенпалу (1888 онд төрсөн)
  • 1951 - Финландын зургаа дахь ерөнхийлөгч Карл Густаф Эмиль Маннерхайм (1867 онд төрсөн)
  • 1963 - Оскарын шагналт Австралийн найруулагч Жон Фарроу (1904 онд төрсөн)
  • 1971 - Гуатемалын ерөнхийлөгч Жакобо Арбенц (1913 онд төрсөн)
  • 2003 - Польшийн ерөнхийлөгч Хенрик Яблонски (1909 онд төрсөн)
  • 2006 - Германын 8 дахь ерөнхийлөгч Йоханнес Рау (1931 онд төрсөн)
  • 2007 - Олимпийн мөнгөн медальт Тайванийн зургаан төрөлтийн тамирчин Янг Чуан-Куан (1933 онд төрсөн)
  • 2008 - Индонезийн хоёр дахь ерөнхийлөгч Сухарто (1921 онд төрсөн)
  • 2009 - Энэтхэгийн найм дахь ерөнхийлөгч Р.Венкатараман (1910 онд төрсөн)
  • 2015 - Нобелийн шагналт Америкийн физикч Чарльз Хар Таунес (1915 онд төрсөн)
  • 2017 - "Харри Поттер" цувралын Дамбледорын дүрээр алдаршсан Жон Харт (1940 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Оросын Холбооны Улс  Орос Ленинградын бүслэлт эцэслэсэн өдөр
  • Аушвицийн бөөнөөр хорих лагерийг чөлөөлсөн өдөр:
    •   Их Британи Хоморголон устгалтад өртсөн хүмүүсийг дурсах өдөр
    • Олон улсын хоморголон устгалтад өртсөн хүмүүсийг дурсах өдөр
    • Итали  Итали Дурсгалын өдөр

  Commons: 1 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан