1 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 29 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 336 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 337 байна.

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

засварлах
  • 661 - Рашидуны Халифатын халиф Али амиа алдсаны дараа тус улсыг Шийтийн засаг захиргаа мэдэлдээ авч Имамах болгон өөрчилжээ. Имамахын имамаас Хассан ибн Али тодорсон юм.
  • 757 - Ан Лүшанаар удирдуулсан босогчид Танг эзэнт гүрний хаан Яаны эсрэг бослого дэгдээв.
  • 1258 - Монголын эзэнт гүрэн Дон Бо Дау (одоогийн Вьетнам) хавьд тулан ирж, тулаанаа хийсэн бөгөөд улмаар ялалт байгуулжээ.
  • 1814 - Францын эзэнт гүрний арми Орос, Пруссийн цэргийн нэгдсэн хүчийг Брьеннегийн тулаанд буулган авав.
  • 1819 - Британийн аялагч Стемфорд Раффлес Сингапурын газар нутгийг нээн илрүүлэв.
  • 1834 - АНУ-ын ерөнхийлөгч Эндрю Жексон холбооны цэргүүдэд хөдөлмөрийн хөлс олгож байх шийдвэр гаргажээ.
  • 1845 - Алдарт зохиолч Эдгар Аллан Погийн "Хэрээ" тууж Нью-Йорк хотын "Үдшийн толь" сонинд анх удаагаа хэвлэгджээ.
  • 1856 - Их Британийн хатан хаан Викториа цэргийн гарамгай гавьяа байгуулсан хүмүүст олгох "Викториагын загалмай" одонг бий болгох зарлиг буулгажээ.
  • 1861 - Канзас муж АНУ-ын 34 дэх муж улс болжээ.
  • 1886 - Зохин бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулав.
  • 1891 - Хавайн хаант улсын хаан ширээнд хатан хаан Лилиуокалани суув.
  • 1903 - Богд хааны зарлигаар "Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм"-ийг барьж дуусгажээ.
  • 1907 - АНУ-ын Сенатын танхимд анх удаагаа уугуул америк хүн сонгогдов. Чарльз Көртис гэх улстөрч Канзас мужаас Сенатын танхимд сонгогджээ.
  • 1918 - Украин-Зөвлөлтийн дайн: Больщевик Улаан арми Киев хотод бүрэн хяналтаа тогтоожээ. Улаан арми тухайн үедээ цэргийн сургуулийн сонсогчидтой тулалдаж ялалт байгуулсан юм.
  • 1936 - Америкийн бейсболын спортын аугаа тоглогчдыг мөнхжүүлэх зорилгтой "Бейсболын алдарын танхим" нээгдэж, анхны нэр дэвшигчдээ бүртгэв.
  • 1941 - Грекийн дарангуйлагч Йоаннис Метазасыг нас барсаны дараа Грекийн ерөнхий сайдын суудалд Александрос Коризис суужээ.
  • 1967 - Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарын уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.
  • 1989 - Тусгаар тогтносон Унгар улс Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.
  • 1991 - Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.
  • 1996 - Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсоныг албан ёсоор зарлав.
  • 2001 - Индонезийн ерөнхийлөгч Абдуррахман Вахид авлигын хэрэгтэй холбогдож, улмаар тус улсын оюутнууд эсэрүүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлжээ.
  • 2002 - АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг "Терроризмыг хөхиүлэн дэмжигчид" хэмээн мэдэгджээ.
  • 2005 - Тайваньчууд 1949 оноос хойш анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэгийг эх газрын хятад руу үйлдэж эхэлжээ.
  • 2013 - Казахын агаарын тээврийн 760-р нислэгийн онгоц Алматы хотын ойролцоо осолдож, 21 хүн амиа алджээ.
  • 2014 - Сири улсын хамгийн өрнө хэсэгт орших Африн Кантон муж өөрийгөө тусгаар улс гэж зарлав.
  • 2017 - Канадын Кебек мужийн Сейнт-Фой хотын нэгэн сүмд Александр Биссонетт гэгч халдаж, зургаан хүн амиа алдан, 19 хүн шархаджээ.
  • 2020 - АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарлиг гаргаж, Ковид-19 вирустэй тэмцэх шуурхай удирдлагын баг байгуулав.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 919 - Эртний Лиао гүрний эзэн хаан Шин Зонг (951 онд нас барсан)
  • 1749 - Данийн эзэн хаан VII Кристиан (1808 онд нас барсан)
  • 1754 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотыг үндэслэгч Мөзес Клиленд (1806 онд нас барсан)
  • 1843 - АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уиллиам МакКинли (1901 онд нас барсан)
  • 1860 - Оросын богино өгүүллэгийн мастер, нэрт зохиолч Антон Чехов (1904 онд нас барсан)
  • 1866 - Нобелийн шагналт(1915) Францын зохиолч Ромен Роллан ( Romain Rolland:-1944 онд нас барсан)
  • 1923 - Оскарын гурван удаагийн шагналт кино зохиолч Пэдди Чаевски (1981 онд нас барсан)
  • 1926 - Нобелийн шагналт Британийн физикч Абдус Салам (1996 онд нас барсан)
  • 1931 - Унгарын хоёр дахь ерөнхийлөгч Ференц Мадл (2011 онд нас барсан)
  • 1944 - Олимпын хүрэл медальт, Голландын усан сэлэгч Полин ван дер Уилдт
  • 1945 - Мали улсын ерөнхий сайд Ибрахим Бубакар Кейта
  • 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Линда Б.Бак
  • 1954 - Америкийн телевизийн нэрт хөтлөгч, жүжигчин, олон нийтийн зүтгэлтэн Опра Винфри (Oprah Gail Winfrey)
  • 1961 - Олимпын хошой, Европын гурван удаагийн аварга, Зүүн Германы усанд сэлэгч Петра Тюмер
  • 1966 - Бразилийн хөлбөмбөгч Ромарио
  • 1968 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн долоо, Европын зургаан удаагийн аварга Зүүн Германы чаргачин Суси Эрдманн
  • 1970 - Боко Харам террорист бүлэглэлийг үндэслэгч Мохаммед Юсуф (2009 онд нас барсан)
  • 1978 - Олимпын аварга, хошой мөнгө, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы цанаар харайгч Мартин Шмитт
  • 1980 - Хорватын хөлбөмбөгч Иван Класнич
  • 1982 - Америкийн дуучин Адам Ламберт
  • 1984 - Паралимпийн 13 удаагийн алтан медальт Өмнөд Африкийн усанд сэлэгч Натали ду Туа
  • 1985 - Испанийн сагсанбөмбөгч Марк Газол

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1119 - Ромын пап II Желасиус (1060 онд төрсөн)
  • 1820 - Их Британийн эзэн хаан III Жорж (1738 онд төрсөн)
  • 1934 - Нобелийн шагналт Германы химич Фритц Хабер (1868 онд төрсөн)
  • 1941 - Грекийн дарангуйлагч Йоаннис Метазас (1871 онд төрсөн)
  • 1969 - АНУ-ын Тагнуулын төв газрын тав дахь дарга Аллен Уэлш Даллес (1893 онд төрсөн,Allen Welsh Dulles )
  • 1994 - Дэлхийн хошой аварга Асвтрийн цаначин Улрик Майер (1969 онд төрсөн)
  • 2012 - Италийн 9 дэх ерөнхийлөгч Оскар Луйжи Скалфаро (1918 онд төрсөн)
  • 2016 - Гвиней улсын 11 дэх ерөнхий сайд Жеан-Мари Доре (1938 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  • Канзасын өдөр (АНУ, Канзас муж)

  Commons: 1 сарын 29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан