1 сарын 6
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдалЗасварлах
- 1066 он – Английн хаан ширээнд II Харольд суув.
- 1838 он – Морзийн кодыг ашиглан Альфред Вайл цахилгаан мэдээг зохион бүтээв.
- 1853 он – АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Франклин Пийрс болон түүний гэр бүлийнхний сууж явсан галт тэрэг Массачусетс мужийн Андоверийн орчимд осолдож, түүний хүү болох 11 настай Бенжамин амиа алдав.
- 1907 он – Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.
- 1912 он – Нью-Мексико муж АНУ-ын 47 дахь муж улс болов.
- 1912 он – Германы геофизикч Альфред Вегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.
- 1921 он – Иракийн арми эмхлэн байгуулагдав.
- 1929 он – Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.
- 1930 он – АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.
- 1931 он - Томас Эдисон нь сүүлчийнхээ патентын өргөдлөө өгсөн.
- 1941 он – АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.
- 1946 он – Вьетнам улсын түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн сонгууль болов.
- 1950 он – Их Британи болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтов.
- 1953 он – Азийн Социализмын анхдугаар зөвлөгөөн Бирмийн Рангүүн хотод эхэлжээ.
- 1978 он – Унгарын түүхийн алтан өв гэгдэх Гэгээн Степаны титэм АНУ-аас Унгар улсад ирэв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ уг титэмийг хадгалж байжээ.
- 1989 он – Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд халдсан Сатвант Сингх, Кехар Сингх нарт цаазын ял оноож, тэр өдөртөө цаазлав.
- 1992 он – Гүржид төрийн эргэлт болсны улмаас Ерөнхийлөгч Звиад Гамсахудириа улсаасаа дүрвэжээ.
- 1993 он – Энэтхэг улсын хилийн маргаантай байдаг Кашмир мужийн Сопоре, Жанмү хотод буудалцаан болж 55 кашмир иргэн амиа алдав.
- 2001 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жорж В.Буш-д батламжийг нь гардуулжээ.
- 2012 он – Сирийн Дамаск хотын цагдаагийн газарт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алдан, 63 хүн шархдав.
- 2017 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулсан Дональд Трамп-д батламжийг нь гардуулжээ.
Энэ өдөр төрсөнЗасварлах
- 1367 он – Английн Хаан II Ричард (1400 онд нас барсан)
- 1412 он – Францын түүхэн эмэгтэй Жанна Д'Арк (1431 онд нас барсан)
- 1850 он – Германы онолч, улстөр судлаач Эдуард Бернштайн (1932 онд нас барсан)
- 1870 он – Герман улсын 11 дэх Канцлер Густаф Бауэр (1944 онд нас барсан)
- 1882 он – Альбанийн 14 дэх Ерөнхий сайд Фан С.Ноли (1965 онд нас барсан)
- 1915 он - Унгарын хөнгөн атлетикч Чак Иболя
- 1923 он – Шинэ Зеландын 29 дэх Ерөнхий сайд Норман Кирк (1974 онд нас барсан)
- 1925 он – Делориний машиний компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Жон ДеЛорин (2005 онд нас барсан)
- 1943 он – Английн нэрт хөлбөмбөгч Терри Венаблес
- 1946 он – Алдарт "Пинк Флойд" хамтлагийн дуучин, гитарчин Сид Барретт (2006 онд нас барсан)
- 1952 он - Японы чөлөөт бөхийн тамирчин Датэ Жи-Ичиро
- 1953 он – Австралийн алдарт AC/DC хамтлагийн дуучин, гитарчин, ая зохиогч Малкольм Янг
- 1955 он – Мистер Биний адал явдал цувралын жүжигчин, найруулагч Роуан Аткинсон
- 1969 он – "Амьд Үхдэл" цувралын од, жүжигчин Норман Рийдас
- 1982 он – АНУ-ын сагсанбөмбөгч Гилберт Аренас
- 1982 он – Оскарын шагналт жүжигчин Эдди Рэдмейн
- 1983 он - Өмнөд Солонгосын хип хоп хөгжимчин Митра Жин
- 1986 он – Орос гаралтай АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Ирина Шейк
- 1986 он – "Арктик Манкийз" хамтлагийн дуучин, ая зохиогч, гитарчин Алекс Төрнер
- 1989 он – Английн хөлбөмбөгч Энди Керрол
- 1994 - Got7 хамтлагийн Jb
Нас барсан алдартнуудЗасварлах
- 1387 он – Арагоны Хаан IV Петер (1319 онд төрсөн)
- 1481 он – Алтан ордны улсын хан Ахмeд хан
- 1537 он – Флоренцын ван Алессандро ДеМедичи (1510 онд төрсөн)
- 1693 он – Оттоманы Султан IV Мехмед (1642 онд төрсөн)
- 1852 он - Харааны бэрхшээлтэй хүний үсгийг зохиосон Луи Брайль (1809 онд төрсөн)
- 1919 он – АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рүүзвельт (1858 онд төрсөн)
- 1939 он – Латвийн 2 дахь Ерөнхийлөгч Густаф Земгалс (1871 онд төрсөн)
- 1942 он – Олон улсын Олимпийн хорооны 3 дахь Ерөнхийлөгч Хенри де Балей Латур (1876 онд төрсөн)
- 1990 он – Нобелийн шагналт физикч Павель Черенков (1904 онд төрсөн)
- 2004 он – Доминик улсын 5 дахь Ерөнхий сайд Пьеррэ Чарльз (1954 онд төрсөн)
- 2017 он – Венесуэлийн 43 дахь Ерөнхийлөгч Октавио Лепаж (1923 онд төрсөн)
Энэ өдрийн тэмдэглэлт баярЗасварлах
Commons: 1 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан