1 сарын 22
1 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 343 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 344 байна.
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 613 - Найман сартай Константин Ромын эзэн хаан болжээ.
- 1517 - I Селимийн удирдлага дор тулалдсан Османы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
- 1863 - Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.
- 1890 - АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.
- 1901 - ИБУИНВУ-ын хатан хаан Викториаг насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширгээнд суув.
- 1905 - Оросын хаан улсын нийслэл Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.
- 1917 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.
- 1919 - Бүгд найрамдах ардчилсан Украйн улс болон Баруун Украйны үндэсний бүгд найрамдах улс хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр Украйн нэгдэх болов.
- 1924 - Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намаас Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.
- 1963 - Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.
- 1968 - Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.
- 1984 - Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
- 1992 - Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
- Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.
- 2002 - Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
- 2006 - Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Эво Моралес тангараг өргөв.
- 2007 - Иракийн нийслэл Багдад хотын төвийн Баб-аль-Шарки худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж, 88 хүн амиа алдав.
- 2018 - Диснейн зохион бүтээсэн "Микки Маус" дүр 90 жилийн ой дээрээ Холливудын алдрын гудамжид өөрийн гэсэн одтой болжээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 826 - Япон улсын эзэн хаан Монтоку (858 онд нас барсан)
- 1440 - Оросын эзэнт гүрний хаан III Иван (1505 онд нас барсан)
- 1858 - Англий социологич, эдийн засагч Биатрис Уебб (1943 онд нас барсан)
- 1869 - Португалийн 97 дахь Ерөнхий сайд Хосе Висентэ де Фрейтас (1952 онд нас барсан)
- 1898 - Зөвлөлтийн кино урлагийн алдарт найруулагч Сергей Эйзенштайн (1948 онд нас барсан)
- 1904 - Нью-Йорк Баллетын сургуулийг үндэслэгч Жиорж Баланшин (1983 онд нас барсан)
- 1907 - Английн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Дикси Дийн (1980 онд нас барсан)
- 1908 - Нобелийн шагналт Азербайжаны физикч Лев Ландау (1968 онд нас барсан)
- 1909 - НҮБ-ын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ю Тант (1974 онд нас барсан)
- 1911 - Швейцарийн 22 дахь Канцлер Бруно Криски (1990 онд нас барсан)
- 1931 - Олимп, дэлхийн аварга ЗХУ-ын жад шидэгч Галина Зибына
- 1933 - Олимпын аварга ЗХУ-ын волейболч Юри Чесноков
- 1936 - Сингапурын 5 дахь Ерөнхийлөгч Онг Тенг Чеонг (2002 онд нас барсан)
- Нобелийн шагналт Америкийн физикч Алан Ж.Хийжер
- 1939 - Экуадорын ерөнхийлөгч Альфредо Паласио
- 1967 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Их Британийн усанд сэлэгч Ник Гиллингхем
- 1974 - Мальта улсын 13 дахь Ерөнхий сайд Йосеф Мускат
- 1977 - Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката
- 1987 - Дэлхийн гурван удаагийн аварга цаначин Астрид Якобсен
- Ирландын хөлбөмбөгч Шейн Лонг
Нас барсан алдартнууд
засварлах- 1666 - Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан (1592 онд төрсөн)
- 1900 - Микрофоныг хамтран зохион бүтээгч Девид Эдуард Хьюс (1831 онд төрсөн)
- 1922 - Нобелийн шагналт Данийн улстөрч (1837 онд төрсөн)
- Ромын Пап ламтан XV Бенедикт (1854 онд төрсөн)
- 1973 - АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон (1908 онд төрсөн)
- 1982 - Чилийн 28 дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрай Монтальва (1911 онд төрсөн)
- 2008 - Австралийн орчин цагийн нэрт жүжигчин Хийт Леджер (1979 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах Commons: 1 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан