EXID (хамтлаг)

(EXID-с чиглүүлэгдэв)

EXID (Солонгосоор: 이엑스아이디) буюу "Exceed In Dreaming"[1] нь 2012 онд байгуулагдсан Өмнө Солонгос-ын охидын хамтлаг юм. Хамтлаг 5 гишүүнтэй: Solji (эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарласан байсан ч 2018оны Japan debut дээр эргэн ирсэн), LE, Hani, Hyelin, Jeonghwa.

EXID
이엑스아이디
Үндсэн нэрСолонгосоор 이엑스아이디 → Иэксаиди
Бусад нэрангли латинаар Exid
Маягтай бичихEXID
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, R&B, dance,
Танил үе2012 оноос - одоо
Хөтөч* Banana Culture Entertainment
  • AB Entertainment (өмнө нь)
  • Gamgak (өмнө нь)
Одооны гишүүн (5)Solji
LE
Hani
Hyelin
Jeonghwa
Орхисон гишүүн (3)Yuji
Dami
Haeryeong

Түүх засварлах

2011: Дэбютээс өмнөх засварлах

 

  2011 оны тавдугаар сард продюсер Shinsadong Tiger ба AB Entertainment (одоо Gamgak Entertainment гэж нэрлэгддэг) нар нэгдэн, JYP Entertainment-с хэд хэдэн бэлтгэгчдийг хамтатган шинэ охидын хамтлаг байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Бэлтгэгч Yuji нь AB Entertainment-д анхны элссэн гишүүн. JYP-ын Yuji, Hani, Song Ji-eun (Secret-ынх), Hyolyn (Sistar-ынх) нарын бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг дэбютээ хийж чадаагүй юм.

Дараа нь JYP-ын бэлтгэгч Hani, Haeryeong, Junghwa нар AB-ын сонгон шалгаруулалтад орж бүгдээрээ тэнцсэн. Хамтлагийн 5дахь гишүүнээр Shinsadong өөрийн биеэр L.E-г оруулсан байна. Харин Dami аль хэдийн AB-ын трайний байсан учраас хамтлагийн сүүлийн буюу 6дахь гишүүнээр сонгогдсон.[2] Анх WT буюу "Who's That" гэсэн үгний товчлолоор хамтлагийн нэрийг өгөх гэж байсан ч дэбютээс хэдэн сарын өмнө нэрийг нь өөрчлөн "Exceed in Dreaming" буюу товчлон EXID болгосон юм.

2011 оны 12сард L.E, Huh Gak-ийн Whenever You Play That Song дуунд хамтарсан нь Солонгосын томоохон хөгжмийн чартуудад хит болсон.[3] 2012оны 1сард дэбютээ хийнэ гэж төлөвлөсөн байсан ч LE бэлтгэлийн үеэр хөлөө гэмтээж, дэбют нь 2сард болж хойшлогдсон байна.[4] 2012оны 2сарын 3нд EXID-ыг "Whoz That Girl" дуугаар дэбют хийнэ гэж AB зарлаж, улмаар гишүүдийн янз бүрийн онцлогыг харуулсан соло үзүүлбэртэй тийсэр видеонууд гарсан.[5]


2012: Дэбют болон Hippity Hop засварлах

2012 оны 2сарын 16нд анхны дижитал дуу болох Holla дуугаар дэбютээ хийсэн. Тэд M! Countdown-р анхны дэбют үзүүлбэрээ гүйцэтгэсэн ба тэдний 2дахь дэбют дуу Whoz That Girl нь Gaon чартад 36д орж, нийт 840.000 дижитал хувь борлуулагдсан. 2012оны 8сард хоёр дахь I Feel Good дуугаа гаргасан юм. Мөн тэд 2012оны 8сард Hippy Hop хэмээх анхны цомгоо гаргасан. Дараа нь тэд EXID BUTBUT TV нэртэй өөрсдийн реалити шоугаа эхлүүлсэн байна. BUTBUT TV-ын эхний улирал 2012-2013онд гарч, 2013-2014 онд хоёр дахь, 2014 онд гурав дахь, дөрөв дэх улирал нь 2015 оноос эхлэн үргэлжилж байна. 2013оны 2сарын 15нд юнит хамтлаг Dasoni анхны дуугаа гаргасан.

2014онд Up & Down дуугаа гаргаж Gaon чартад дээгүүр амжилт үзүүлж мөн 2015оны 1сарын 8нд M! Countdown-с анхныхаа ялалтыг Up & Down дуугаараа авсан юм. 2015оны 4сарын 13нд Ah Yeah нэртэй мини цомгоо гаргаж, тус цомгийн титль дуу Ah Yeah нь Gaon чартад дээгүүр амжилт үзүүлсэн байна. 2015оны 11сард гаргасан тэдний дараагийн дуу нь Hot Pink нэртэйгээр гарч, томоохон хөгжмийн чартуудад дээгүүр амжилттай байгаа юм.

Бүрэлдэхүүн засварлах

Хани(Hani)

 

Сулжи (Solji)

 

LE(Элли)

 

Херин(Hyelin)

 

Жонхва(Jeonghwa)

 

Таван гишүүн засварлах

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Сулжи 솔지 Хо Сулжи 허솔지 1989 оны 1 сарын 10 (1989-01-10) (35 настай), Кёнги  
Элли 엘리 Ан Хюжин 안효진 1991 оны 12 сарын 10 (1991-12-10) (32 настай), Чүнчон  
Хани 하니 Ан Хы-Ён 안희연 1992 оны 5 сарын 1 (1992-05-01) (31 настай), Сөүл  
Херин 혜린 Со Херин 서혜린 1993 оны 8 сарын 23 (1993-08-23) (30 настай), Гуанжү  
Жонхва 정화 Пак Жонхва 박정화 1995 оны 5 сарын 8 (1995-05-08) (28 настай), Кёнги  

Хуучин гишүүн засварлах

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Юүжи 유지 Жон Юүжи 정유지 1991 оны 1 сарын 2 (1991-01-02) (33 настай), Сөүл  
Дами 다미 Кан Хе-Ён 강혜연 1990 оны 12 сарын 8 (1990-12-08) (33 настай), Инчон  
Хэрён 해령 На Хэрён 나해령 1994 оны 11 сарын 11 (1994-11-11) (29 настай),  
  • Solji: Өмнө нь 2BN хамтлагийн гишүүн байсан. 2008 онд өөрийн дуугаа гаргаж соло карьераа эхлүүлж байсан. EXID-ын гишүүн болохоосоо өмнө EXID-ийн дууны багш байсан. Тэр 2012оны 7сард EXID-д орсон. Хамтлагтаа гол хоолойн үүрэг гүйцэтгэдэг. Төрсөн нэг ахтай.
  • LE: Өмнө нь Elly нэрээр Jiggy Fellaz хэмээх рэп хамтлагийн гишүүн байсан. EXID-ийн дебютээс өмнө Huh Gak-ын "Whenever You Play That Song" дуунд хамтарсан. Тэр HyunA болон Im Chang-Jung гэх мэт олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан. 2013онд Show Me the Money 2 рэп шоунд оролцсон. Hyuna-гийн мини албум A Talk-ын French Kiss, Blacklist дуунуудын үгийг зохиоход оролцсон. Хамтлагтаа үндсэн реппер, туслах бүжигчний үүрэг гүйцэтгэдэг. Төрсөн нэг эрэгтэй дүүтэй.
  • Hani: Ахлах сургуулийн нэгдүгээр курсд байхаасаа эхлэн JYP Entertainment-ын бэлтгэгч байсан ч жилийн дараа хасагдсан. Гитар сайн тоглодог. 2015онд Off to School болон Match Made in Heaven Returns зэрэг шоунд оролцож, Crime Scene 2 шоуны үндсэн гишүүн байсан. KBS2 телевизын загварын шоу A Style for You-д оролцож байсан. Mad ClownFire дууны MV-д тоглосон. Түүний IQ 145. VIXX-ын Ken-тэй Gap хэмээх нэртэй дуэт гаргасан. Хамтлагтаа туслах хоолой, туслах бүжигчин, хамтлагийн нүүр царай зэрэг үүрэг гүйцэтгэдэг.
  • Junghwa: Өмнө нь JYP-ын бэлтгэгч байсан. Бага байхдаа Uprising of Wife драманд тоглож байсан. EXID-ын гишүүн болохоосоо өмнө Wonder Girls-ын Tell Me дууны MV-нд тоглосон, Huh Gak болон LE нарын Whenever You Play That Song дууны MV-нд тоглосон. 2015онд MBC Every1-ийн Match Made in Heaven Returns шоуны хэд хэдэн ангид тоглосон. Хамтлагтаа туслах бүжигчин, хоолой, реппер, хамтлагийн нүүр царай, макнэ зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Төрсөн нэг ахтай.
  • Hyerin: Superstar K3 шоунд оролцож байсан. SuperWeek сонгон шалгаруулалтад орж байсан. Joy Dance Academy & Plug in Music-ын бэлтгэгч байсан. 2012оны 7сард EXID-д орсон. Dongduk охидын их сургуулийг төгссөн. Хамтлагтаа туслах хоолойн үүрэг гүйцэтгэдэг.
  • Yuzi (хуучин гишүүн): Өмнө нь JYP-ын бэлтгэгч байсан. Одоо BESTie хамтлагийн гишүүн. Түүний тайзны нэр Uji болж өөрчлөгдсөн.
  • Dami (хуучин гишүүн): Одоо BESTie хамтлагийн гишүүн. EXID-ыг дэбют хийснээс төд удалгүй хамтлагийг орхисон. EXID-с гарсны дараа Bestie хамтлагт бусад хуучин гишүүдтэйгээ хамт орж дэбютээ хийсэн. Түүний Dami гэх тайзны нэрийг Hyeyeon гэж төрсөн нэрээр нь сольсон.
  • Haeryung (хуучин гишүүн): Одоо BESTie хамтлагийн гишүүн. EXID-ын дэбют хийснээс удалгүй өөрийн жүжигчний карьераа хөөхөөр хамтлагаас гарсан. EXID-с гарснаас жилийн дараа Bestie-д дэбютээ хийсэн. EXID-д дэбют хийхээсээ өмнө Suzy болон Junghwa нартай найзууд байсан.

Шагнал болон номинаци засварлах

Шагнал гардуулах ёслолуудаас нийт 12 шагнал авч, 19 удаа нэр дэвшсэн. Хөгжмийн нэвтрүүлгүүдэд нийт 19 удаа ялсан.

Лавлах бичиг засварлах

  1. Park, Hyun-min; Lee, Ju-ahn (March 20, 2012). "[Interview] Will EXID Become the Next Big Thing?". CJ E&M enewsworld. Mwave. Archived from the original on Арван нэгдүгээр сар 27, 2014. Retrieved November 15, 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "EXID와 베스티의 분리 과정 정리 The story behind the split between EXID and Bestie". Nate Pann. Retrieved March 21, 2015.
  3. "Huh Gak Le releases 'Whenever You Play That Song'". MTV K. December 9, 2011. Archived from the original on Долдугаар сар 5, 2015. Retrieved December 10, 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. "Shinsadong Horaengi's new girl group EXID postpone their debut to February, Why?". Starnews. Korea.com. January 23, 2012. Archived from the original on Нэгдүгээр сар 28, 2015. Retrieved December 10, 2014.
  5. Kim, Eun-gu (February 4, 2012). "신사동호랭이 표 걸그룹 EXID, 티저포스터 공개". Donga (in Korean). Retrieved December 10, 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)