1 сарын 4
1 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 4 дахь өдөр юм. Мөн он дуустал 361 өдөр (өндөр жил бол 362 дэх) үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭӨ 46 он – Руспинийн тулаанд Ромын удирдагч Юлий Цезарь Титус Лабиенусыг бут цохив.
- 1642 он – Английн I Чарльз хааны тушаалаар парламентын нэр бүхий гишүүдийг баривчилснаар тус улс иргэний дайны байдалд шилжив.
- 1649 он – Английн парламентын гишүүдийн олонх нь хаан I Чарльзыг баривчилж, ял хэлэлцэхийг дэмжив.
- 1717 - Нидерлан, Их Британи, Франц гурвалсан хамтын ажиллагаа тогтоожээ.
- 1762 он – Түүхэнд долоон жилийн дайн гэж алдаршсан Их Британи, Испанийн хоорондох дайн эхлэв.
- 1771 он – Торгууд хант улсын Убаши хан Рин элсэн цөлийн эхэн дэх Балтын газарт аймаг орноо цуглуулан Зүүн гар нутаг руу нүүх тухайгаа зарлажээ.
- 1847 он – АНУ-ын зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн бүтээсэн гар буугаа анх удаа худалдаанд гаргав.
- 1853 - Америкийн өмнөд хэсэгт хулгайлагдан, боолчлогдсоны дараа Соломон Нортуп эрх чөлөөгөө сэргээжээ. Дараахан нь тэрбээр "Арван хоёр жилийн боолчлол" ном шилдэг борлуулалттай ном болсон юм.
- 1854 он – Ахмад Уиллиам МакДоналд уугуул оршин суугчдын нэрээр Самаранг өнөөгийн нэршилээр МакДоналдын арлыг илрүүлжээ.
- 1865 он – АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжинд Нью-Йоркын хөрөнгийн бирж байрлахаар болов.
- 1878 - Орос-Туркийн дайн: Софи хот Османы дарлалаас чөлөөлөгджээ.
- 1884 он – Их Британийн социалист хөдөлгөөн гэгдэх Фабианы нийгэмлэг байгуулагдав.
- 1885 - Хятад-Францын дайн: Францын генерал Оскар де Негрьерээр удирдуулсан арми Вьетнамын хойд хэсэгт орших Нуи Боп хотод хүчний хувьд хол илүү Чингийн армийг ялжээ.
- 1896 он – Юта муж АНУ-ын 45 дахь муж улс болов.
- 1903 он - Нью Йоркийн ойролцоох Кони арал дээр хараахан бүрэн ашиглалтанд ороогүй зугаа цэнгэлийн “Luna Park” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд Топси нэртэй зааныг 6,600 вольтын хүчдэлд цохиулах болон бусад аргыг ашиглан хороожээ.
- 1912 - Их Британид скаутын холбоо байгуулагдав.
- 1918 - Финландын тусгаар тогтнолын тунхаглалыг Орос, Швд, Герман, Франц улс хүлээн зөвшөөрчээ.
- 1948 он – Бирм (Одоогийн Мьянмар) улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.
- 1951 он – Солонгосын дайн: Хятад болон Хойд Солонгосын арми Сөүл хотод хоёр дахиа нэвтрэв.
- 1956 - Грекийн улстөрч Константинос Караманлис Үндэсний радикал холбоог байгуулжээ.
- 1958 - Нэг жилийн урд ЗХУ-аас хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуул болох "Спутник 1" дэлхий рүү унав.
- 1959 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 1" хөлөг сарны ойр орчимд хүрсэн дэлхийн анхны хөлөг болжээ.
- 1974 он – АНУ-ын сенатын танхим Уотергейтийн дуулианыг хэлэлцэж байх явцад ерөнхийлөгч Ричард Никсон уг дуулианыг няцаав.
- 1987 - Мерилэндийн галт тэрэгний мөргөлдөөн: АНУ-ын Вашингтон хотоос Бостон руу чиглэж явсан "Амтрак"-ын галт тэрэг АНУ-ын Мерилэнд мужийн Чейз хотод Конралын зүтгүүртэй мөргөлдөж 16 хүн амиа алджээ.
- 1990 он – Пакистан улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан галт тэрэгний мөргөлдөөн болж 307 хүн амиа алдаж, 700 хүн шархдав.
- 1999 - АНУ-ын Миннесота мужийн захирагчаар өмнө нь мэргэжлийн бөх байсан Жесси Вентура сонгогдож, тангараг өргөв.
- 2004 он – Эх дэлхийн нэгдсэн цагаар үүрийн 04:30 цагт өөрөө явагч Спирит хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардав.
- Гүрж улсад сар гаруйн өмнө өрнөсөн "Сарнайн хувьсгал"-ын үр дүнгээр Михайл Саакашвили Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
- 2006 - Израилын Ерөнхий сайд Ариел Шарон хоёр дахь удаагаа харвасны дараа тус улсын Ерөнхий сайдын үүргийг Эхуд Ольмерт гүйцэтгэхээр болов.
- 2007 он – АНУ-ын конгрессын 110 дахь хуралдаанаар төлөөлөгчдийн танхимын даргаар Ненси Пелосиг сонгож тус улсын түүхэнд энэ суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч болов.
- 2010 он – Дэлхийн хамгийн өндөр барилга гэх алдарыг хүртсэн Бурж Халифа албан ёсоор нээгдэв.
- 2018 он – Өмнөд Африкийн Фрий Стейт хотын Крүүнстад дүүргээс Хенненман дүүргийг холбосон төмөр зам дээр осол гарч 12 хүн амиа алдан, 260 гаруй зорчигч гэмтэж бэртжээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1077 - Хятадын эзэн хаан Жежонг (1100 онд нас барсан)
- 1785 – Якоб Гримм, Германы хэл судлаач, үлгэрч (Ах дүү Гриммийн нэг) (1863 онд нас барсан)
- 1643 он – Таталцлын хуулийг нээсэн нэрт фикикч Исаак Ньютон (1727 онд нас барсан)
- 1809 он – Хараагүй хүмүүс ашиглах боломжтой цагаан толгойг үндэслэгч Льюй Брейл (1852 онд нас барсан)
- 1848 он – Япон улсын 6 дахь Ерөнхий сайд Таро Кацүра (1913 онд нас барсан)
- 1890 он – "Супермэн", "Бетмэн" баатруудаар алдартай DC Comics компанийг үндэслэгч Малкольм-Уилэр Николсон (1965 онд нас барсан)
- 1895 - Грумманы нисэхийн инженерийн компанийг үндэслэгч, бизнесмен Лерой Грумман (1982 онд нас барсан)
- 1897 - Бүгд найрамдах Хятад улс /Тайвань/-ын дэд ерөнхийлөгч Чен Ченг (1965 онд нас барсан)
- 1902 он – АНУ-ын Тагнуулын төв газрын 6 дахь дарга Жон МакКон (1991 онд нас барсан)
- 1916 - Академийн шагналт Америкийн жүжигчин Роберт Парриш (1995 онд нас барсан)
- 1909 он – Хагас боловсруулсан бүтээгдэхүүний Симплот компанийг үндэслэгч, бизнесмэн Ж.Р Симплот (2008 онд нас барсан)
- 1920 он – АНУ-ын тагнуулч, Тагнуулын төв газрын 10 дахь дарга Уиллиам Колби (1996 онд нар барсан)
- 1927 - "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Барбара Раш
- 1934 он – Словакийн улстөрч, Словакийн 2 дахь Ерөнхийлөгч Рудольф Шустер
- 1940 он – Нобелийн шагналт Хятадын шүүмжлэгч, зохиолч Гао Шинжиан
- Уэльсийн физикч, Нобелийн шагналт Брайан Жозефсон
- 1945 он – Нобелийн шагналт химич Ричард Р.Шрок
- 1948 - Мали улсын Ерөнхий сайд Сиссе Мариам Кайдама Сидибе (2021 онд нас барсан)
- 1960 он – R.E.M хамтлагын гоцлол дуучин, ая зохиогч Майкл Стайп
- 1963 он – Раммштайн хамтлагын гишүүн, ая зохиогч Тилл Линдеманн
- 1967 - Британийн боксын нэрт тулаанч Жонни Нелсон
- 1974 - Дэлхийн аварга Германы дугуйч Данило Хондо
- 1985 - Олимп, дэлхийн хошой аварга, европын таван удаагийн аварга Норвегийн гандболч Кари Аалвик Гримсбө
- Америкийн сагсанбөмбөгч Ал Жеферсон
- 1986 он – Английн мэргэжлийн хөлбөмбөгч Жеймс Милнер
- Францын хөлбөмбөгч Юнес Кабул
- 1989 он – Английн дуучин, хөгжмийн зохиолч Лабринт
- 1990 он – Германы мэргэжлийн хөлбөмбөгч Тони Кроос
- Испанийн хөлбөмбөгч Йаго Фалке
- 1997 - Хорватын сагсанбөмбөгч Анте Зижич
- 1999 - Америкийн сагсанбөмбөгч Коллин Секстон
- 2004 - Францын сагсанбөмбөгч Виктор Вембаньяма
Нас барсан алдартнууд
засварлах- 1248 - Португалийн хаан II Санчо (1209 онд төрсөн)
- 1877 он – АНУ-ыг бүтээсэн гэгдэх, төмөр замын сүлжээний эзэн Корнелиус Вандербильт (1794 онд төрсөн)
- 1882 он – Орчин цагийн зургийн аппартын эцэг, зохион бүтээгч, химич Жон Уиллиам Драпер (1811 онд төрсөн)
- 1919 - Германы эзэнт гүрний Канцлер Георг фон Хертлинг (1843 онд төрсөн)
- 1941 он – Нобелийн шагналт зохиолч, философич Хенри Бергсон (1859 онд төрсөн)
- 1960 он – Нобелийн шагналт зохиолч, философич Альберт Камью (1913 онд төрсөн)
- 1965 - Нобелийн шагналт Английн зохиолч, яруу найрагч Т.С.Элиот (1888 онд төрсөн)
- 2000 он – Грек улсын 170 дахь Ерөнхий сайд Спирос Маркезинис (1909 онд төрсөн)
- 2005 он – АНУ-ын эдийн засагч, түүхч Роберт Хайлбрөнер (1919 онд төрсөн)
- 2007 он – Өмнөд Африкийн тав дахь Ерөнхийлөгч Марайс Вайоен (1915 онд төрсөн)
- 2010 он – Суринамын анхны Ерөнхийлөгч Йохан Феррьер (1910 онд төрсөн)
- 2013 он – Холбооны бүгд найрамдах Югослав улсын дөрөв дэх Ерөнхий сайд Зоран Жижич (1951 онд төрсөн)
- 2023 - Олимпын аварга Германы цаначин Роси Миттермайер (1950 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
засварлах- Мьянмар Тусгаар тогтнолын өдөр
- Брейл үсгийн дэлхийн өдөр
Commons: 1 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан