Гай Юлий Цезарь[1] (латин. Gaius Iulius Caesar [ˈgaːjʊs ˈjuːliʊs ˈkae̯sar]; МЭӨ 100 оны 7-р сарын 12[2] – МЭӨ 44 оны 3-р сарын 15,[3]) Эртний Ромын Бүгд Найрамдах Улсын цэрэг, улс төрийн удирдагч, зохиолч байсан. Тэрээр Ромын Бүгд Найрамдах Улсыг Ромын эзэнт гүрэн болгон өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Юлий Цезарь
Ромын Бүгд Найрамдах Улсын диктатор

Юлий Цезарийн цээж баримал
ХаанчлалМЭӨ 49 оны 10-р сар –
МЭӨ 44 оны 3-р сарын 15 (диктатороор)
Бүтэн нэрГай Юлий Цезарь
ЛатинGaius Julius Caesar
Төрсөн огнооМЭӨ 100 эсвэл 102 оны 7-р сарын 13
Төрсөн газарРомын Субура
Өнгөрсөн огнооМЭӨ 44 оны 3-р сарын 15
Өнгөрсөн газарРомын Помпейн театр
ХатанБага Корнелиа Синна МЭӨ 84–68
Помпея МЭӨ 68–63
Калпурня Пизонис МЭӨ 59–44
ХүүхэдЮлия Цезари МЭӨ 85/84-54
Цезарион МЭӨ 47-30
Август МЭӨ 63-МЭ 14 (зээнцэр, Цезарийг нас барсны дараа МЭӨ 44 онд Цезарийн өргөмөл хүү болсон)
ЭцэгГай Юлий Цезарь (Азийн проконсул, МЭӨ 90-ээд он)
ЭхАврелия Котта
Ургийн овогЮлий-Клавдий

Эртний угсаатан патрицын гэр бүлээс гаралтай Юлий Цезарь Ромын бүх энгийн шат дараалсан удирдах албан тушаалд (cursus honorum) тууштай хүрч, консерватив сенаторуудын эсрэг тэмцэлээр нэр хүндтэй болсон байна. МЭӨ 60 онд Гней Помпей Их (латин. Gnaeus Pompeius Magnus), Маркус Лициниус Крассус (латин. Marcus Licinius Crassus (Dives) нарын хоёр нөлөө бүхий улстөрчтэй "Нэгдүгээр гурвалсан холбоо"-г (латин. triumviratus — «гурвалсан холбоо») зохион байгуулсан.

МЭӨ 58 оноос найман жилийн турш Галлийн дайнд орчин үеийн Швейцарь, Франц, Бельги, Герман, Их Британи нутаг болох Атлантын далайгаас Рейн мөрөн хүртэл өргөн уудам газар нутгийгийн Ромын Бүгд Найрамдах Улсад хавсаргаж, авъяаслаг цэргийн жанжин гэдгээ харуулж алдаршсан юм.

МЭӨ 49 оны эхээр. Ромд буцаж ирээд албан тушаалын гэмт хэргийн (сонгуулийн үеэр хээл хахууль авах, албан тушаалтнуудад хээл хахууль өгөх, гэрээг зөрчих, хүчирхийлэл үйлдэх болон бусад зөрчил) шүүхийн халдашгүй байдлын баталгааны талаар сенаторуудтай маш хурц санал зөрөлдөөнөөс болж иргэний дайн эхлүүлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд Цезарь Помпейг тойрсон Сенатын дэмжигчид Итали, Испани (хоёр удаа), Грек, Африкт ялсан бөгөөд Египет, Понт улсын удирдагчдын цэргийг буулган авчээ.

Тэрээр "өршөөлийн зөөлөн бодлого"-ыг баримталж байсан боловч нэгэн зэрэг хэд хэдэн гол өрсөлдөгчөө цаазалсан юм. Өрсөлдөгчдөө бүрэн ялснаар тэрээр өөрийн гарт консулын эрх мэдэл, дарангуйлагчийн онцгой эрх мэдлийг төвлөрүүлж (эцэст нь насан туршийн албан тушаалын хэлбэрээр) нийгмийн бүх салбарт хэд хэдэн шинэчлэл хийсэн байдаг юм. Цезарь амьд байх хугацаандаа түүнийг бурханчлан шүтэх нь эхэлсэн бөгөөд ялалт байгуулсан командлагч "эзэн хаан" хэмээх нэр хүндтэй цол нь түүний нэрийн нэг хэсэг болсон боловч тэрээр эртний Ромын хаадын эрх мэдлээс татгалзсан байна. Маркус Юниус Брутус тэргүүтэй сенаторуудын бүлэг Цезарийг алсны дараа Цезарийн ач хүү Гай Октавиус Августин түүний нэрийг авч, өв залгамжлалын ихэнх хэсгийг гэрээслэлдээ авч, улмаар Ромын анхны эзэн хаан болжээ.

  1. Бүтнээр, Caius Iulius Caii filius Caii nepos Caesar Imperator ("Гай Юлий Цезарь, Гайын хүү, Гайын ач, Император"). МЭӨ 42 онд түүнийг бурханчласны дараа оноосон албан ёсны нэр: Divus Iulius ("Гэгээн Юлий").
  2. Цезарийн төрсөн өдрийн талаар зарим маргаан байдаг. Заримдаа энэ өдрийг бурханчласны дараа тэмдэглэсэн баярын өдөр болох 7-р сарын 12-ныг гэдэг. Учир нь түүний жинхэнэ төрсөн өдөр нь Ludi Apollinares-тэй зөрчилддөг. Зарим эрдэмтэд төрсөн оныг нь МЭӨ 101 эсвэл 102 гэдэг боловч ерөнхийдөө МЭӨ 100 гэдэг дээр санаа нэгдэж байна. Гөүлдсвөрти, 30
  3. Цезарийг нас барсны дараа түүний хүссэн ёсоор өндөр жилийг оруулаагүй бөгөөд МЭӨ 45-МЭ 4 оны хооронд хэзээ нь өндөр жилийг оруулсан болох нь тодорхойгүй байдаг; МЭӨ 45-МЭ 4 оны хооронд тэмдэглэсэн он сар өдрүүдийг Ромд мөрддөг огноонууд бөгөөд Юлийн цагалбарын дагуу эдгээр өдөр нь ямар өдөр болох нь тодорхойгүй. Blackburn, B ба Holford-Strevens, L. (1999 corrected 2003). The Oxford Companion to the Year. Oxford University Press. p. 671.

Өөрийн бичлэгүүд

засварлах

Эртний түүхчдийн бичлэгүүд

засварлах

Гадны холбоос

засварлах