Эстони

(Эстон улс-с чиглүүлэгдэв)

Эстони улс (эст. Eesti) улс нь Зүүн умард Европт оршдог Балтын гурван орны нэг юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Эстони Улс (эст. Eesti Vabariik) гэнэ.

Бүгд Найрамдах Эстони Улс
Eesti Vabariik (Эстони)
Төрийн дуулал: 
Mu isamaa, mu õnn ja rõõm
(Монгол: "Эх орон минь, миний баяр жаргал")
 Эстони улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Эстони улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Таллин
59°25′N 24°45′E / 59.417°N 24.750°E / 59.417; 24.750
Албан ёсны хэлЭстони хэл
Угсаатны бүлгүүд (2023)
Шашин
(2021[1])
Ард түмний нэршилЭстоничууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Алар Карис
Кая Каллас
Хууль тогтоох байгууллагаРийгикогу
Тусгаар тогтнол 
2 сарын 23–24, 1918
9 сарын 22, 1921
1940–1991
8 сарын 20, 1991
5 сарын 1, 2004
Газар нутаг
• Нийт
45,339 км2 (129d)
• Усны эзлэх талбай (%)
4.6
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 1,365,884[2]
• 2021 тооллого
1,331,824[3]
• Нягтаршил
30.6/км2 (148)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$61.757 тэрбум[4] (113)
• Нэг хүнд ноогдох
$46,385 [4] (40)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$41.55 тэрбум[4] (102)
• Нэг хүнд ноогдох
$31,207[4] (37)
ОТББИ (2021)  30.6[5]
дундаж
ХХИ (2021) 0.890[6]
маш өндөр · 31
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+02:00 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+03:00 (ЗЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+372
Домэйн нэр.ee
  1. ^ 

Эстони улс нь Балтын тэнгисийн эх газар руу түрж орсон хэсэг болох Финийн булангаар хойд талаараа, Ригийн булангаар баруун урд талаараа, яг Балтын тэнгис нэрт усаар баруун талаараа далай тэнгист тулна. Өмнөд нутгаараа Латви (343 км зурвас), зүүн талаараа Орос (338.6 км) гэх хоёр улстай хуурай газраар хиллэдэг.[7] Балтын тэнгисийн өрнө зүгт Швед, умар зүгт Финланд хоёр улс Эстонид илүү ойр байрладаг байна.

Эстони 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 1.328 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.[8] Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.

1991 оны 9 дүгээр сарын 17-ноос НҮБ-ын, 2004 оны 5 дугаар сарын 1-нээс Европын Холбооны, 2004 оны 3 дугаар сарын 29-нөөс НАТО-гийн, 1993 оноос Европын Зөвлөлийн гишүүн орон. Шенгений орнуудын бүсэд мөн ордог.

1918 онд тусгаар тогтнолоо зарласны дараа тус улс "Эстони" гэсэн нэрийг авч 1921 онд Үндэстнүүдийн Лигт элсэв. 1920, 1934 оны үндсэн хуулиар тус улсыг Бүгд Найрамдах Эстони Улс гэж нэрлэж байжээ. 1940 онд ЗСБНХУ-д хүчээр нэгтгэж ЗХУ-ын Бүгд Найрамдах Эстони улс байгуулагдаад, 1991 онд ЗСБНХУ задран унасны дараа тусгаар тогтнолоо сэргээн олсон байна.

13 дугаар зуунд Загалмайтнууд эст-үүдийн эсэргүүцлийг дарж Ливоны загалмайн газар нутагт багтаасан. Энэ үеэс Германы эрхшээлд байж байгаад 17 дугаар зуунд "Ливоны дайн"-ы үр дүнд Умард хэсэг нь Шведын эрх мэдэлд шилжсэн. Швед, Оросын хаант улс хоорондын "Умардын дайн"-ны төгсгөл болж "Ништадын энхийн гэрээ"-ний дагуу Оросын хаант улсын бүрэлдэхүүнд 1721 онд Эстляндын муж болж орсон байна. 1897 оны хүн амын тооллогоор тус мужид нийт 958 000 хүн ам оршин сууж байснаас эстончууд 90 % гаруй, оросууд -4,5 % болон герман үндэстэн- 3,5 % эзлэж байсан байна.

Эстони нь Хаант Оросыг мөхсөний дараа 1918 онд дараа 1918 оны 2 дугаар сарын 24-нд тусгаар тогтнолоо зарлаад 1918 оны 11 дүгээр сараас 1920 оны 1 дүгээр сарын хооронд Зөвлөлтийн Улаан армитай "Эстоний эрх чөлөөний төлөө дайн" болж тусгаар тогтнолоо олж авсан. 1920 оны 2 дугаар сарын 2-нд Зөвлөлт Холбоот Улс, Эстони улс хооронд харилцан хүлээн зөвшөөрсөн энхтайвны Гэрээ байгуулсан. Улмаар 1920 оны 6 дугаар сард Үндсэн хуулиа баталж парламентын Бүгд найрамдах улс болжээ. 1921 оны 9 дүгээр сарын 22-нд "Үндэстний Лиг"-д гишүүнээр элсэж байжээ.

ЗХУ, Герман хоёрын Европт газар нутагт хуваан нөлөөлөх тохиролцооны дагуу 1939 оны 9 дүгээр сард ЗХУ, Эстони Улс хооронд "Харилцан туслалцах Пакт" /Пакт о взаимопомощи/ байгуулж 1940 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт орсон байна. Эстони ЗХУ-ын бүрэлдэхүүнд 1940-1991 онуудад багтаж ирсэн.

 
Константин Пятс, Эстони Улсын анхны Ерөнхийлөгч

1991 онд ЗХУ задран унахад Эстони тусгаар тогтнолоо сэргээж Бүгд Найрамдах Эстони улс болсон байна.

1990 оны 5 дугаар сарын 8-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Эстони Улсын Дээд Зөвлөл "Бүгд Найрамдах Эстони Улсын 1938 оны Үндсэн хуулийг сэргээж буйг" хууль баталж 1991 оны 8 дугаар сарын 20-нд Эстони Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бөгөөд мөн оны 9 дүгээр сарын 17-нд НҮБ-д гишүүнээр элссэн байна. 2004 оны 5 дугаар сарын 1-нд Европын Холбооны, НАТО-гийн гишүүн болжээ.

Улс төрийн тогтолцоо

засварлах

1992 онд баталсан Үндсэн хуулийн дагуу Эстонийн ард түмний дээд эрх мэдэлтэй бие даасан ардчилсан парламентын Бүгд найрамдах улс юм. Хууль тогтоох эрх мэдэл шууд сонгуулийн пропорциональ системээр сонгогдсон 101 гишүүний нэг Танхимтай парламент-Рийгикогу юм. Тус улсын 18 нас хүрсэн иргэд 4 жилийн хугацаатай Парламентын сонгуульд оролцох эрхтэй. Хамгийн сүүлчийн парламентын сонгууль 2019 оны 3 дугаар сард болсон. Парламентад 21 нас хүрсэн, санал өгөх эрхтэй Эстони улсын иргэн нэр дэвшиж болно. Риигикогу-гийн сонгууль өмнөх сонгуулиулаас хойш дөрөв дэх жилийнхээ 3 дугаар сарын эхний ням гарагт болдог хуультай. Зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрээр хугацаанаас өмнө сонгууль зарлаж болно (одоог хүртэл ийм сонгууль болоогүй). Риигикогугийн сонгуулийн журмыг "Риигикогу сонгуулийн тухай хуул"-иар тогтоодог. Сүүлийн 2019 оны сонгуулийн бүрэлдэхүүн:

  • Шинэчлэлийн нам- 34 гишүүн;
  • Төв үзлийн нам-25 гишүүн;
  • Эстонийн Консерватив Ардын нам- 19 гишүүн;
  • "Эх орон" нам - 12 гишүүн;
  • Эстонийн Социал-демократ нам- 10 гишүүн;
  • Нам бус -1 гишүүн.


Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар Парламентын гишүүд нууц санал хураалтаар сонгодог байна.

Парламентад олонх болсон намын удирдагч Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд санал болгож парламентын дэмжлэг аваад Ерөнхийлөгчөөр батлуулдаг байна.

Цахим Засаглал

засварлах

2011 оны тооллогоор хүн амын 68.7% (889,770)-ийг Эстоничууд, 24.8-ийг Оросууд, 6.5%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна.[9] Эстоничуудын Эстони хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Эстони орон хэдий газар нутгийн байршлаар Балтын гэх боловч Эстони хэл нь Балт төрлийн хэл биш харин Урал язгуурын Фин төрлийн хэл болохын хувьд Эстоничууд Финчүүдтэй илүү ойр хамаатай ард түмэн юм.

2021 оны 1-р сарын 1-ний байдлаар тус улсын хүн ам -1 329 460 хүрсэн байна.

Эстони улсын нутаг дэвсгэр эхлээд 15 нэгжид хуваагддаг. Эстониор "maakond" (Орос: уезд; Англи: county) гэх энэ нэгж дунджаар 4,742 км² нутаг, 90 мянган хүнийг харьяалдгаас үзвэл монголоор «хошуу» гэж нэрлэж болохуйц юм. Эсвэл нарийн тооцохгүйгээр «муж» гэж ойлгож болно. Эстоний нийслэл Таллин (2020 онд 426,538 мянган оршин суугчтай) хотоос гадна Тарту (103,284), Нарва-57 мянган хүнтэй хотууд байдаг.

Сүүлийн хэдэн жилд Эстони улс олон улсын амьдралын чанарын судалгаагаар тогтмол дээгүүр байр эзэлж байна. Ийнхүү тус улс интернэт дэх үг хэлэх эрх чөлөөгөөрөө 1-р байр эзэлж, эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Европт 6-р байр эзэлж, хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэлд 11-р байранд орж, амьдралын чанараараа дэлхийд 25-р байранд ороод байгаагийн сацуу Эстони нь макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээр тэргүүлэгч орон гэсэн үзүүлэлттэй байна.

Боловсрол

засварлах

Боловсролын салбарын тэргүүлэгч PISA-ийн судалгааны дагуу Эстоны дунд сургуулийн хүүхдүүд Европт нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт жагсдаг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Эстони сургуулийн боловсролын салбарт удаан жил тэргүүлдэг байсан Финляндыг хүртэл гүйцээд байна. Мөн тус улсад бичиг үсэг тайлагдалт нь зуун хувь байдаг.

  • Эстоний урлагийн академи (Eesti Kunstiakadeemia)
  • Эстоний театр хөгжмийн академи(Eesti Muusika- ja Teatriakadeemia)
  • Эстоний Байгалийн ухааны Их сургууль (Eesti Maaülikool)
  • Эстоний Далайн академи (Eesti Mereakadeemia)
  • Эстоний батлан хамгаалахын коллеж (KVÜÕA Kõrgem Sõjakool)
  • Дотоод аюулгүй байдлын Академи (Sisekaitseakadeemia)
  • Тарту-гийн нисэхийн коллеж (Tartu Lennukolledž)

Тэмдэглэл

засварлах

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Эстони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Эстони Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Estonia Census 2021". Statistics Estonia. 29 April 2013. Archived from the original on 24 November 2017. Татаж авсан: 9 January 2014.
  2. "Extraordinary year for population statistics". Statistics Estonia. 16 May 2023. Татаж авсан: 16 May 2023.[permanent dead link]
  3. "Population census: Estonia's population and the number of Estonians have grown". Statistics Estonia. June 1, 2022. Татаж авсан: 5 June 2022.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "Report for Selected Countries and Subjects". IMF (англи хэлээр). Татаж авсан: 2023-04-16.
  5. "Gini coefficient of equivalised disposable income". EU-SILC survey. Eurostat. Татаж авсан: 22 June 2022.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  7. Estonian Republic. Official website of the Republic of Estonia (in Estonian)
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named хүн ам
  9. "census 2011". Archived from the original on 2020-02-20. Татаж авсан: 2012-06-13.